Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед бэлтгэлээ базаахад тань туслах нэгэн таатай мэдээ дуулгая.
Галзууруулагч хэмээх модон хонь жилийн Сар шинийн баярыг угтсан “Монгол бахархал” үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа Скай их дэлгүүрт гарчээ.
“Монгол бахархал” өргөтгөсөн худалдаагаар Үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн шинэ загварын дээл хантааз, үнэт чулуун хөөрөг, даалин, хэт хутга, малгай, бүс, гутал, гоёл чимэглэл гээд уламжлалт сар шинийн баярын өнгө төрхийг тодорхойлсон Монгол гоёлууд загварын өргөн сонголттойгоор худалдаалагдаж байна. Мөн ирсэн зочиндоо өргөн барих төрөл бүрийн үндэсний үйлдвэрлэлийн гарын бэлэг, баярын ширээнд өнгө нэмэх ууц болон хэвийн боовны цар, айраг, айрагны хул зэрэг бүхий л хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой юм.
Скай их дэлгүүр болон Скай Хайпермаркетад Үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн тавгийн идээ болох хэвийн боов үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаа бөгөөд жил бүр уламжлал болон гардаг төрөл бүрийн аргаар боловсруулсан амтат цагаан идээний өргөтгөсөн худалдаа мөн гарчээ.
Хан-Уул дүүрэгт байрлах салбар дэлгүүр Скай Хайпермаркет-д сар шинийн баярыг дуустал бямба, ням гараг бүр ширхэг барааг ч бөөний үнээр худалдаалж хямд үнэ, өргөн сонголтыг танд бэлэглэж байна.
“Монгол бахархал” үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа битүүний өдрийг дуустал үргэлжилнэ.