Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр үүсээд буй Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас импортын улаанбуудай оруулж ирэх зөвшөөөрөл олгосонтой холбогдуулан “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-оос олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл өгч байгаа тул “Улаанбаатар Гурил” ХХК-ийн зүгээс олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, ташаа мэдээллийг залруулахыг хүсэж байна.
“Улаанбаатар Гурил” ХХК нь 2001 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэглэгчидээ чанартай, баталгаат эрүүл хүнсээр хангадаг, хүчин чадал, зах зээлд эзлэх байр сууриараа үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч компани юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын дагуу явуулсаар байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэж буй ташаа мэдээллүүдэд дараахи тайлбарыг хүргэж байна. Үүнд:
- "Улаанбаатар Гурил" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Дөрвөн талт зөвшилцлийн хэлцэлд заасан үүргээ чандлан биелүүлж байгаа болно. Харин “Монголын Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо” /МҮТЭГТХ/ нь энэ хэлцлийн 5 дугаар заалтад заагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд борлогдоогүй буудайн тоо хэмжээ, чанарыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулж, мэдээллийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны дотор Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яаманд ( тухайн үеийн нэршлээр) ирүүлэх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.
- МҮТЭГТХ-ны Ерөнхийлөгч болон ТУЗ-ийн гишүүдийн зүгээс олон нийтэд хүргэж байгаа ХХААЯ-аас 40,000 тн буудай импортоор олгох мэдээлэл нь ташаа бөгөөд ХХААЯ-ны 2015 оны 1 дүгээр сарын 07-ний А-03 тоот тушаалаар 20,000 тонн буудай импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр 9 аж ахуй нэгжид хуваан олгосон болно.
- “Улаанбаатар Гурил” ХХК нь 2013 болон 2014 онуудад үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авсан хэмжээ нь МҮТЭГТХ-ны ярьж байгаачилан 35 тэрбум төгрөг биш, 21,6 тэрбум төгрөг бөгөөд, зээлийн гэрээний дагуу зарцуулалтыг тариаланчдад олгосон болно. “Улаанбаатар Гурил” ХХК нь тус онуудад ургацаас авсан улаанбуудайны төлбөрийг тухайн онуудад нь багтаан 100 хувь олгож, тариаланчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлсээр ирсэн билээ.
- МҮТЭГТХ-ны Ерөнхийлөгч Л.Цандэлэг болон ТУЗ-ийн гишүүд нь: “Гурил үйлдвэрлэгч компаниуд улаанбуудай импортлох зорилгоор 15 сая ам.долларыг гадны зах зээл рүү гаргаж, улс орныхоо эдийн засагт сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа хийх гэж байна” гэсэн мэдээллийг удаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Үнэн хэрэгтээ 20,000 тн улаанбуудайг олон улсын зах зээл дээрх буудайн дундаж ханшаар тооцвол 4.5-4.7 сая ам.доллар болох байтал бодит тоог 3 дахин өсгөж, хэрэглэгчдэд ташаа мэдээлэл хүргэж байгаа нь туйлын харамсалтай. Гурил үйлдвэрлэгч компаниуд 4.5-4.7 сая ам. долларын валютын урсгалыг гадагш гаргаж байгаа ч гурил үйлдвэрлэх явцад гарч буй дайвар бүтээгдэхүүн болох хивэгийг Хятад улс руу экспортлож, жилдээ хамгийн багадаа 9 сая ам.долларын валютыг эх орондоо авчирдаг.
- “Улаанбаатар Гурил” ХХК нь “Гурил Үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны гишүүн байгууллага бөгөөд энэ холбоонд Монгол улсын гурилын зах зээлийн 70-80 хувийг хангадаг бүх үйлдвэрлэгчид багтдаг. Улаанбуудай импортлох нь зөвхөн “Улаанбаатар Гурил” ХХК-ийн эрх ашиг бус, харин нийт гурил үйлдвэрлэгч холбооны гишүүдийн хэрэгцээ шаардлага юм.
МҮТЭГТХолбооноос манай компанийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт үндэслэлгүй, худал мэдээллүүд цацаж байгаа нь бидний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна. Иймд МҮТЭГТ-н холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг таны манай компанийн эсрэг зориудаар худал мэдээлэл цацаж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй хууль бус үйлдэлээ нэн даруй зогсоож, тус мэдээллүүдээ залруулан, үнэн зөв, бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг шаардаж байна.
“Улаанбаатар Гурил” ХХК