Уянгын дууны хаан гэгддэг Грекийн алдарт дуучин Демис Руссос өнгөрөгч бямба гаригт Афин хотын эмнэлэгт 68 насандаа таалал төгсчээ.
Уянгалаг сайхан хоолойг нь Европ төдийгүй дэлхий дахинаа шүтэн биширч байсан бөгөөд 1970-аад он түүний алдар хүндэд хүрсэн оргил жилүүд байв. 1980-аад онд Демис Зөвлөлт Холбоот улсын төмөр хөшгийг нээж эстрадад дурлагсдын зүрх сэтгэлийг булаасан Европын анхны поп оддын нэг байлаа.
Демис Руссосын 1982 онд дуулсан “Good bye, my love good bye” хэмээх дуу нь өнөөг хүртэл эгшиглэсээр байгаа нь түүний ямар гайхалтай дуучин байсны тод илэрхийлэл юм.
Тэрбээр 1946 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Египетийн Александриа хотод хөгжмийн баялаг уламжлалтай грек гэр бүлд мэндэлжээ. Түүний ээж нь дуучин, харин аав нь архитекторч, чадварлаг гитарчин хүн байв.
Руссосын дуулах авьяас балчир наснаас нь илэрч, Грекийн Византийн сүмийн найрал дууны багт дуулж байлаа. Сүмийн найрал дууны багт дуулж байсан таван жилийн хугацаанд тэрбээр зөвхөн дуу дуулах эрдэмд суралцаад зогсолгүй хэд хэдэн хөгжим дарж сурсан байна.
1950-иад оны дундуур Суэцийн хямралын үеэр Египетийн байдал хүндэрсэн учраас Руссосын гэр бүл Грек рүү нүүжээ.
Грект Демис Руссос дуу хөгжмөө орхилгүй 1960-аад онд хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин Вангелис Папатанасиу болон бөмбөрчин Лукас Сидерас нартай “We Fire” нэртэй хамтлаг байгуулжээ. Хожмоо хамтлагийн нэрийг “Aphrodite's Child” болгосон байна.
1968 онд Грект болсон цэргийн эргэлтийн дараа тус хамтлаг Парис руу явж, “Rain & Tears” дуугаараа алдаршиж эхэлжээ. Тэд эхлээд Лондон руу явах гэж оролдсон ч Их Британийн эрх баригчдаас ажил хийх эрх авч чадаагүй байна.
Демис Руссос 1974 онд “Forever & Ever” хэмээх анхны соло цомгоо гаргасан нь түүний хувьд одоогийн алдар хүндэд хүрэх том алхам болжээ. 1970-аад онд тэрбээр гуравхан жилийн дотор 18 улсад 380 тоглолт хийж, телевизийн 120 хөтөлбөр, 180 радио нэвтрүүлэгт оролцож, хөгжмийн гурван наадамд уригдаж байв.
Барьцаалагдсан нь
Түүний нэр хүнд улам алдаршиж байсны зэрэгцээ биеийн жин нь ч ихээхэн нэмэгдэж байв. 1980 онд тэрбээр 147 кг болсон байжээ. Жингээ хасах гэж олон удаа хоолны дэглэм барьсан ч үр дүнд хүрч чадаагүй байна.
Гэтэл 1985 онд Демис Руссосын зорчиж явсан Афинаас Ром чиглэлийн "Боинг 727" онгоц "Хезболла" исламистуудад барьцаалагдсаны улмаас бусад зорчигчдын хамт амссан сэтгэлийн зовлон стрессээс болж тэрбээр багагүй жин хасчээ.
Онгоцыг хоёр этгээд барьцаалж, Израилийн шоронд хоригдсон Ливаны хоригдлуудыг суллахыг шаарджээ.
Демис Руссост аз таарав. Хэд хоногийн дараа барьцаалагчдын нууц мэдээлэгчээр Руссос болон бусад долоон зорчигчийг Афины нисэх буудалд солилцсон юм. Дуучинд түүний дэлхий дахинд алдаршсан нэр хүнд тусалжээ. Тун удалгүй Арабын орнуудад ч түүнийг хайрлаж, хүндэтгэх болсон байна.
Алдарт дуучин энэ явдлыг дурсах дургүй байсан ч барьцаанд байхад нь түүнд муугүй ханддаг, тэр ч байтугай гарын үсгийг нь хүртэл авдаг байсныг нэгэнтээ ярьжээ. Хамгийн хэцүү нь дайчид түүнийг үргэлж дуулахыг шаарддаг байв.
Дашрамд дурдахад, Демис Руссос дэлхий дахинаа 60 гаруй сая цомог борлуулж байсан бөгөөд 2010 оны зун манай улсад тоглолтоо хийж байлаа.