Өнөө орой /01.27/ АНУ-д хүчтэй цасан шуурга шуурна хэмээн тус улсын цаг уурчид анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр /01.26/ орон нутгийн 2500 нислэг, өнөөдөр 3500 нислэгийг тус тус цуцалжээ.
Үндэсний цаг уурын хүрээлэнгээс тус улсын түүхэнд байгаагүй хүчтэй цасан шуурга болно хэмээн анхаааруулж байгаа юм.
Цасан шуурга тус улсын Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут, Пенсильвани, Массачусетс зэрэг мужийг дайрах төлөвтэй байгаа гэнэ.
Энэхүү цасан шуурга дээрх мужуудад 61 см хүртэл хунгар үүсгэж магадгүйг хэмээн USA Today мэдээллээ.
Нью-Йорк хотын эрх баригчид хэсэг хугацаанд тус хотын хурдны замыг хаана хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд хотын оршин суугчдыг гудамжинд гаралгүй, хувийн машин тэргээ унахгүй байхыг сануулж байгаа юм.
Иймээс Нью-Йоркчууд хоол хүнсээ нөөцөлж, цахилгаан тасарсан тохиолдолд зориулан дэнлүү, цэвэр ус, гар чийдэн, зай зэргийг олноор худалдан авч байгаа аж.
Түүнчлэн цасан шуурганы улмаас АНУ-ын томоохон хотуудын метро орон нутгийн цагаар 23.00 цаг хүртэл ажиллана. Харин галт тэрэгний хөдөлгөөн 20.00 цагт мөн зогсохоор төлөвлөж байгаа аж.
Гэхдээ тус цагийн хуваарийг цаг уурын урьдчилсан мэдээнээс шалтгаалан өөрчилнө хэмээн эрх баригчид мэдээллээ.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр цасан шуурга АНУ-ын зүүн эргээс шилжин Канадын мужуудад шуурах төлөвтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: ИТАР ТАСС