Кубын удирдагч асан Фидель Кастро тус улсын оюутнуудад хандан захидал бичжээ. Тэрбээр захидалдаа оны өмнөөс өөрчлөлт орон, эрчимжиж буй АНУ, Кубын харилцааны талаар өөрийн бодлоо бичсэн байна.
Орон нутгийн Granma сонинд хэвлэгдсэн тус захидалд өдгөө 88 настай Фидель Кастро АНУ-ын улс төрийн бодлогод итгэхгүй буйгаа хэлжээ.
Тэрбээр энэ тухайгаа "Би АНУ-ын улс төрийн бодлого итгэдэггүй. Тэдэнтэй нэг ч үг солилцож байгаагүй. Гэхдээ бид дэлхийн нийтийн, хүн төрөлхтөний хамтын ажиллагаа, нөхөрлөлийг хамгаалахад бэлэн. Тэр ч байтугай үүнийг улс төрийн өрсөлдөгчтэйгээ хамт хийхэд ч бэлэн байна" гэсэн юм.
АНУ, Кубын харилцаа бүс нутаг төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татдаг. 50 жилийн турш дипломат харилцаагүй байсан хоёр улсын харилцаа аажмаар сайжрах дүр зураг ажиглагдаж байгаагийн нэг илрэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын эсрэг тавьсан хоригийг цуцалж, тус улстай харилцаагаа сэргээх саналтай буйгаа мэдэгдсэн явдал байв.
Үүний дараа хоёр улсын харилцаа эрчимжив. Тухайлбал энэ сарын 16-нд америкчууд Куба улс руу зорчих болон худалдаа хийх талаар шинэ дүрэм гарсан юм.
Шинэ дүрмээр Куба улсад зорчиж байх хугацаандаа зээлийн карт хязгааргүйгээр ашиглах, архи, согтууруулах ундаа экспортлох, 100 ам.доллар хүртэл үнэтэй тамхины бүтээгдэхүүнийг хилээр гаргах эрхтэй болжээ.
Түүнчлэн АНУ-ын компаниуд Куба руу гар утас, компьютерын програмууд оруулах, Кубын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.
Энэ сарын 21-22 өдрүүдэд АНУ, Кубын Засгийн газар хоорондын хэлэлцээ зохион байгуулагдсан байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС