“Исламын улс” бүлэглэл японы иргэн Кэнзи Гото болон Йорданы нисэх хүчний нисгэгч Муаз аль-Касасбехийн амийг Йордан улсын шоронд хоригдож буй 27 босогчоор солих шинэ шаардлага тавилаа. Энэ талаар Йорданы Засгийн газрын эх сурвалжийг иш татан орон нутгийн TBS телевиз мэдээлж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “Исламын улс”-ын босогчид 27 хүний нэрсийн жагсаалтыг Йорданы эрх баригчдад өгчээ. Жагсаалтад багтсан босогчдын ихэнх нь алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр цаазаар авах ял сонссон байна.
Йорданы нисгэгчийн онгоц өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн Ракка хотын агаарын бүсэд алан хядагчдын цохилтод өртөн, улмаар тэдэнд барьцаалагдсан байна.
Иймээс Йорданы эрх баригчид японы иргэнтэй хамт түүнийг суллах талаар “Исламын улс”-ын дайчидтай хэлэлцээ хийж байгаа юм.
Йорданы шинжээчдийн мэдээлж буйгаар хэрэв амиа золиослогч бүсгүйгээр түрүүлж солилцоо хийвэл энэ нь олны дургүйцлийг хүргэн, тус улсад эмх замбараагүй үүсгэж магадгүй гэнэ. Иймээс Йорданы эрх баригчид нисгэгч болон япон иргэний солилцоог нэгэн зэрэг явуулахаар хэлэлцээ хийж байгаа аж.
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт “Исламын улс” бүлэглэлийнхэн Кэнзи Гото, Харуна Юкава гэх японы хоёр иргэнийг барьцаалан, 200 сая ам.доллар нэхэж буй бичлэгээ цахим ертөнцөд байршуулсан. Улмаар Японы Засгийн газар энэхүү мөнгийг 72 цагийн дотор олж өгөхгүй бол барьцаанд байгаа хүмүүсийг хөнөөхөө мэдэгдсэн юм.
Алан хядагчдын тогтоосон хугацаа дуусаж, тэд Харуна Юкаваг цаазалсан талаарх бичлэгээ энэ сарын 24-нд цахим ертөнцөд байршуулав. Түүнчлэн хэт даврагчид шаардлагаа өөрчлөн, Йорданийн шүүхээс цаазын ял сонссон тус улсын шоронд хоригдож буй амиа золиослогч эмэгтэй Сажида ар-Ришавиг нөгөө япон иргэнээр солих болзол тавьсан юм.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоригдлыг япон иргэнээр солих асуудлаар Йорданы эрх баригчидтай хийж буй хэлэлцээг эрчимжүүлэхийг өчигдөр /01.26/ эрх бүхий хүмүүст тушаалаа.
Эх сурвалж: РИА Новости