Грекийн сөрөг хүчний хамгийн том нам “Сириза” болон "Бие даасан Грекчүүд" намуудаас бүрдсэн шинэ Засгийн газрын тангараг өргөх ёслол тус улсын Ерөнхийлөгчийн ордонд боллоо.
11 сайдаас бүрдсэн шинэ Засгийн газар эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг хүлээж байгаа юм.
Грекийн эдийн засаг 2008 оноос хойш 20 гаруй хувиар буурч, хоёр ч удаа нийт 240 тэрбум еврогийн тусламжийн зээл аваад буй юм. Үүнийхээ хариуд татвараа нэмж, цалингаа хасч, хөдөлмөрийн зах зээл, тэтгэврийн өөрчлөлт шинэчлэлийг хийх зэрэг эдийн засгийн хатуу бодлого явуулж байсан юм.
Тэгвэл Грекийн Сангийн сайдаар Янис Варуфакис томилогдсон бөгөөд тэрбээр Грект санхүүгийн тусламж үзүүлэх тухай гэрээг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байсан гэдгээрээ алдартай.
Грек, Австарили гэсэн хоёр иргэншилтэй Янис Варуфакисыг Сангийн сайдаар томилсон нь Грекийн 240 тэрбум еврогийн зээлийн асуудалд шинэ Засгийн газар хатуу байр суурьтай байгаагийн илрэл хэмээн эдийн засагчид дүгнэж байна.
Европын Холбоогоор өрөө тэглүүлэх, улсын өрийн асуудлыг шийдвэрлэх, цомхтголд өртсөн төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлэн авах зэрэг амлалтыг Сириза мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эдийн засгийн хатуу бодлогод сэтгэл гонсгор байгаа хүмүүсийн дэмжлэгийг хүлээсэн гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС