Өвлийн наймааны цонх хаагдах дөхөж байгаа энэ үед анхаарал татахуйц хэд хэдэн шилжилт наймаа хийгдсэний нэг нь Самюэль Это’о-ийн шилжилт байлаа.
Өдгөө 33 настай хөл бөмбөгчин өнгөрсөн зун Эвертон клубийн эгнээнд нэгдэж байсан хэдий ч Ливерпүүл хотын багт хагас улирлыг өнгөрүүлээд Италийн Сери А лигт ирж байна. Тэрээр Сампдориа клубтэй хоёр жил зургаан сарын гэрээ байгуулжээ.
Это’о өмнө нь 2009-11 оны хооронд Италийн лигийн Интер Милан клубт тоглож байсан бөгөөд тухайн үед клубийнхээ хамт Сери А, Италийн цом, Италийн Супер цом, Аваргуудын лиг болон ФИФА-ын Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж байсан юм. Түүнчлэн тэрээр Интер Миланд байх хугацаандаа Италийн лигийн 67 тоглолтод оролцож 33 гоол оруулж байсан.
Ийнхүү нэгэн үе дэлхийн хамгийн шилдэг довтлогчдын нэг байсан Самюэль Это’о карьераа Италийн лигт үргэлжлүүлэхээр боллоо.
Камерун хөл бөмбөгчин шинэ багтаа 99 дугаартай тоглох бөгөөд Сампдориа клубийн төлөөх анхны тоглолтоо ирэх сарын 1-ний өдөр Торино клубийн эсрэг хийх боломжтой гэнэ.
Сампдориа клубийн хувьд энэ улиралд Сери А лигт тун боломжийн амжилттай явж байгаа юм. Тэд 20 тойргийн дараах байдлаар 34 оноотой хүснэгтийн 5-р байранд бичигдэж байгаа бол алдарт Интер болон Милан клубууд тус бүр 26 оноотой хүснэгтийн 10, 11-р байранд явж байна.