-Орхон аймгаас мэдээлж байна-
Жил бүрийн шинэ жил, наадам, цагаан сар хүүхдийн баяр зэрэг нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг томоохон баярын үеэр хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт эрс нэмэгддэг.
Үүнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдалд тавигдах хяналт шаардлагыг эрчимжүүлэн мэргэжлийн хяналтын газраас шалгалтыг явуулдаг.
Энэ удаад цагаан сарын баярын хүнсний эрүүл ахуйд хяналт тавих үүднээс мах махан бүтээгдэхүүн, бууз банш болон гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг эхлүүлээд байна.
Шалгалтад үйлдвэрлэлийн чиглэлд мах махан бүтээгдэхүүн, бууз банш, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 30 ААН байгууллага хамрагдах юм байна.
Шалгалт хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтын явцад өнөөдрийн байдлаар бууз банш үйлдвэрлэдэг 3 ААН-д зөрчил илэрч тэдгээр үйлдвэрүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.
Мөн хүнсний бараа худалдаалдаг томоохон худалдааны төвүүд болон супермаркет дэлгүүрүүдэд нэгдүгээр сарын 28-аас эхлэн хяналт шалгалтыг явуулах гэж байна.
Мэргэжлийн хяналтын газраас явуулж буй энэхүү шалгалтад сурагчдын үдийн цай хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж буй ААН-үүд албан ёсоор шалгагдах ёстой аж. Хяналт шалгалтын дүн шинжилгээ гараагүй байгаа бөгөөд арчдасын шинжилгээний дүн гарснаар тухайн ААН байгууллагын эрүүл ахуйн чанар, ариун цэврийн байдлыг тодорхойлох боломжтой болох юм.