90-ээд оноос хойш үзээгүй очер гээчийг өнөөдөр бид сургууль, цэцэрлэгийн гадаа хардаг болжээ.
Гэрээр хүүхдээ хардаг эцэг эхийн бухимдал сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол олгох байгууллагууд хүрэлцэхгүй байгаагаас шууд үүдэлтэй бөгөөд улс төрчдийн шүүрэн авч ярих дуртай сэдэв болжээ.
Хүрэлцээ, хүчин чадлын асуудлаа шийдээгүй байхад сургалтын чанарын тухай яриад ч хэрэггүй. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхэддээ чанарын хувьд арай давуу боловсрол олгох ганц сонголт нь хувийн хэвшлийн сургууль болсон байна.
Монгол улс асар уудам нутгийнхаа алга дарамхан хэсэгт амьдрах цөөн хүн амтай. Тэр цөөн хүний талаас илүү нь залуучууд. Сүүлийн зургаан жилийн хугацаанд хагас сая эх амаржиж, 0-16 настай хүүхдийн тоо нийт хүн амын гуравны нэгийг эзлэх болжээ. Монгол улсын хэмжээнд 756 сургуульд 497'022 хүүхэд суралцаж байна. Үүнээс 128 хувийн өмчийн сургуульд 2'652 хүүхэд суралцаж нэг ангид дунджаар 20 хүүхэд суудаг бол улсын сургуульд анги дүүргэлт дунджаар 30 байна.
Ерөнхий боловсрол эзэмшсэн иргэд маань төгсөх үедээ өгдөг шалгалтыг бид Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) гэж нэрийдэх болсон бөгөөд энэ нь нэгдсэн стандартаар сургалтын чанарыг хэмжих нэгэн төрлийн үзүүлэлт болжээ. Төгсөгчдийнх нь оноогоор эрэмбэлсэн жагсаалтын эхний аравт улсын төсвөөр санхүүждэг нэг л сургууль багтсан (11-р дунд сургууль) бөгөөд хичээл тус бүрээр гаргасан дундаж оноо нь хувийн хэвшлийн сургуулиудын хувьд гол төрлүүд дээр өндөр байна. (Энд гол нэр төрөл гэж гадаадын их, дээд сургуулиудад элсэхэд гол шалгуур болгодог хичээлүүдийг хамруулав)
Жишээ нь 2014 оны ЭЕШ-ын дүнгээр математикийн хичээлийн хувьд хувийн сургуулийн дундаж оноо 506 байхад улсын сургуулийнх 494, англи хэлний хувьд хувийнх 537, улсынх 491, химийн хичээл дээр хувийнх 502, улсынх 491 гэсэн дундаж оноотой байгааг харж болно. Үүн дээр нь Улаанбаатар хот ба орон нутгийн сургуулиудын зөрүүг дурдах шаардлагатай.
Эцэст нь бүх суралцагчдын хувьд (хувийн ба улсын ялгаагүй) дундаж онооны түвшин жил ирэх тусам доошилжээ. Дээрхи нөхцөл байдлыг харвал Монгол улсын ерөнхий боловсрол олгох өнөөгийн тогтолцоо ирээдүйн “яс муутай” иргэдийг бэлтгэж байна гэж дүгнэхэд маргах нэгэн гарахгүй биз ээ.
М.Халиунбат