“Исламын улс” бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийн хувь заяа дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.
Тэгвэл тус бүлэглэл Йорданы амиа золиослогч эмэгтэй Сажида ар-Ришавиг барьцаанд байгаа японы иргэнтэй солих солилцоог өнөөдрийн дотор хийх шаардлагатайг мэдэгдсэн шинэ бичлэгийг өнөөдөр цахим ертөнцөд байршуулсан хэмээн Японы NHK мэдээллээ.
Тус бичлэгт Японы иргэн Кэнзи Гото “Хэрэв нэгдүгээр сарын 29-ний өдөр нар жаргах хүртэл Сажида ар-Ришавиг надтай солилцоо хийхээр Туркийн хил дээр авчирахгүй бол Йорданы нисгэгч амиа алдана” гэж хэлсэн байна.
Японы шинжээчид тус бичлэгийг шалгасан бөгөөд жинхэнэ гэдгийг нь баталсан юм.
Япон улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид хоригдлыг япон иргэнээр солих асуудлаар Йорданы эрх баригчидтай хэлэлцээ хийх байгаа болов тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: ВВС