Ла лигийн 20 дугаар тойрогт учраа таарсан Кордоба болон Реал Мадрид клубуудын тоглолтын 82 дахь минутад Реал Мадридын супер од Кристиану Роналду өрсөлдөгч багийн тоглогч дээр бүдүүлэг алдаа хийн талбайгаас хөөгдсөн билээ.
Хэдийгээр тус тоглолтод эзэн хааны баг өрсөлдөгчөө 2:1 харьцаатай буулган авсан ч багийн гол тоглогч Роналду зүй бус үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээхээр болоод байсан юм.
Ингээд Испанийн Хөл бөмбөгийн Холбоо Португаль залууд лигийн хүрээнд хоёр тоглолтонд оролцохгүй байх торгууль оноосон байна.
Ингэснээр Роналду нэгдүгээр сарын 31–нд болох Реал Мадрид болон Реал Сосьедад, мөн хоёрдугаар сарын 5-нд болох Реал Мадрид Севилья багуудын тоглолтод оролцохгүй боловч ирэх сарын 7-ны өдөр болох Мадридын дэрби тоглолтод оролцоно.
Роналдугийн хувьд Реал Мадридад ирснээсээ хойш ийнхүү 5 дахь удаагаа улаан хуудас аваад байгаа бөгөөд үүнээс дөрвийг нь Ла лигийн тоглолтууд дээр авч байжээ.
Харин Реал Мадрид клубийн мөнхийн өрсөлдөгч болох Барселона клубийн хагас хамгаалагч Андрес Иньеста карьерынхаа туршид одоог хүртэл нэг ч удаа улаан хуудас авч байгаагүй юм байна.