Америкийн автомашин үйлдвэрлэгч Форд компани энгийн дөрөвдүгээр үеийн LTE сүлжээ ашиглан машиныг хэдэн мянган бээрийн цаанаас удирдах системийг туршиж байна. Сэнс биш дугуйтай дрон байна гээд төсөөл дөө.
Мэдээж хэрэг машинд өөрийгөө хэрхэн жолоодохыг зааж байгаа энэ үед алсаас удирдах систем тийм ч сонирхол татахуйц зүйл биш.
Цахиурын хөндий дэх Фордын инновацийн төвд программ хангамжийн инженер Судипто Айч гурван дэлгэцийн урд тоглоомд зориулсан жолооны хүрд тавьжээ. Тэрээр энд суугаад дэлгэцэн дээр гарах машиныг жолоодож байсан юм.
Гэхдээ бүтэн 2400 бээрийн/3840км/ цаана Атлантад байгаа голфийн машиныг жолоодсон юм. Энэхүү систем нь Фордын хөгжүүлж байгаа “Алсын зайнаас машин удирдах” 25 ширхэг төхөөрөмжийн нэг нь аж.
Мэдээж хэрэг машинд өөрийгөө хэрхэн жолоодохыг зааж байгаа энэ үед алсаас удирдах систем тийм ч сонирхол татахуйц зүйл биш. Дээрээс нь нэгэнт хүн л жолоодож байгаа учраас эрсдэл гэж нэг юм бий. (Туршилтын загваруудын хувьд Атлантад явж байгаа машинууд дотор нь хүн сууж яваа бөгөөд ямар нэг алдаа гарлаа гэхэд шууд жолооны хүрдийг гартаа авах юм)
Гэхдээ хэдэн давуу тал бас байна. Жишээ нь үүнийг хөгжүүлэхийн тулд компани тийм ч их төсөв зарцуулаагүй юм. Алсад байгаа машиныг удирдах төхөөрөмж нь 300 хүрэхгүй долларын үнэтэй Logitech-ийн хүрд, дээрээс нь өнөөдөр бидний халаасанд байгаа ихэнх утас дэмждэг дөрөвдүгээр үеийн LTE сүлжээ тэгээд л болоо.
Гэхдээ шатахуунаар ажилладаг машины LTE сүлжээгээр ажиллуулж хараахан чадахгүй. Тиймээс л цахилгаан хөдөлгүүртэй голфийн машин ашиглаж байгаа аж. Учир нь шатахуунаар ажилладаг машины хаазыг заавал гишгэж байж хөдөлгөх юм.
Форд компани ийм технологи хөгжүүлж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Компанийн цахилгаанжуулалтын албаны захирал Майк Тинскигийн хэлснээр “Бид эхний ээлжид энгийн сүлжээгээр дамжуулан туршилт хийж байна. Хэзээ хэрэглээнд нэвтрэх талаар баттай хэлж чадахгүй ч энэ технологи олон давуу талтай” гэжээ.
Жишээ нь автомашин борлуулагчид машинуудаа нэг өрөөн дотроос л удирдаж зогсоолд тавихаас эхлээд худалдан авагчийн гэрт нь хүргэж өгч болно. Эсвэл баярын өдрүүдээр бага зэрэг балгачихсан аавынхаа машиныг та гэрээсээ жолоодоод гэрт нь хүргэж өгч болно гэх мэт.
Энэ мэтчилэн олон давуу талтай бөгөөд өөрийгөө жолооддог машинаас л түрүүлж зах зээлд нэвтрэх боломжтой юм.