Дундговийнхон “Манай аймгийн удирдлага гэж бүр дампуурчээ. 2012 оны сонгуулиас хойш дарга ч гэж дарга. Намууд нь талцаан хуйвалдаанаас өөр ажилгүй ийм юм гэж байх уу. Ингэж байхад аймаг орны ажил яаж урагшлахав” хэмээн ярьж байна.
Өмнөх сонгуулиар тус аймагт МАН 19 суудал авч олонх болсон ч намын даргатайгаа муу хоёр хүн намаасаа гарч АН-д урваснаар хоёр хүчний харьцаа бараг тэнцсэн гэдэг. Тэгээд АН-аас Засаг дарга гарч ирсэн. Гэвч хүчгүй. Хуучин Засаг даргын зарга заальхай дор хүлцэнгүйхэн байгаа. Үнэндээ өмнөх Засаг дарга С.Сүхбаатар бяртай хэвээр л.
Саяхан МАН-ын хороо нэгэн дүрмийн бус хурал хийж улмаар хэрүүл нь зодоон болж зарчмын санал гаргасан ИТХ-ын дарга О.Буджав, Дэлгэрцогт сумын намын хорооны дарга С.Отгонжаргал нарыг намын дарга С.Сүхбаатарыг дэмжигч талынхан нь бүлэглэн зоджээ.
Намын хорооны 71 гишүүний 31 нь хуралдаа ирсэн нь ирц хүрээгүй юм байна. Гэтэл түүнийг харгалзалгүй хурлаа үргэлжлүүлэхэд зодуулсан хоёр гишүүн нь дүрмийн бус хурал болох нь гэсэн санал хэлсэн учир “буруутан” болжээ. Уг хуралдаанаас МАН-ын удирдах зөвлөлөөс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шийдвэрт хүрчээ. Тийнхүү дүрмийн бус хурал сүүлдээ сүрхий нударган зодооноор өндөрлөжээ.
Д.Насан