“Оргил” рашаан сувиллын зөвлөх эмч, клиникийн профессор Ч.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр уламжлалт эмчилгээ, мэдрэл, сексопатологийн их эмч бөгөөд хүүхдийн эмчилгээ, сэтгэц мэдрэл, сексопатологи, уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр суралцаж, эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллажээ.
-Яриагаа мэдрэлийн ядаргааны талаар эхэлье. Сүүлийн үед хүүхэд залуучууд мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг боллоо. Шалтгаан нь юунд байна вэ?
-Орчин үед мэдрэлийн ядаргаа цэвэр нийгмийн шинж чанартай болсон. Хүмүүс их стресстэж байна. Үргэлж мөнгө, ажил бодно. Бас гэр бүлийн асуудлууд их байна. Мөн хэт их ажлын ачааллууд байна. Хамгийн гол нь ажил амьдралын зохицуулалт огт байхгүй учраас ядаргаанд орж байна.
-Анхны ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Ядаргааны гол шинж тэмдэг бол нэгдүгээрт ажлын чадавхи алдагдана. Ямар нэгэн ажил хийхэд зүрхшээж, ердийн хийдэг байсан ажлын идэвх удааширна. Амархан эцэж ядарч, сульдаж, дархлаа муудаж, амархан ханиад томуу хүрдэг болно. Мөн үс унана. Нойронд муудаж, хоол ундны дуршилгүй болж эхэлдэг. Нойргүйдэл бас ядаргааны нэг хэлбэр. Ядаргаанд орсон хүн нойргүй болж улмаар хүний бие их сульддаг.
-Мэдрэлийн ядаргаа хүндэрвэл яах вэ?
-Ядаргаа гэдэг нь нэг ёсондоо нейроциркуляторная дистония буюу мэдрэл сульдал юм. Энэ маань хүндрэхээрээ неврозод ордог. Невроз маань хүндрэхээрээ нөгөө сэтгэцийн өвчнүүд гарч ирдэг. Хүмүүс шөрмөс татлаа гэнэ. Нүүр татлаа, нүүрний арьс эрвэгнэлээ гэдэг. Энэ бүхэн бас ядаргааны нэг хэлбэр мөн.
-Уламжлалт анагаахад нүүр татахад зүү тавих эмчилгээ хийдэг. Өөр ямар эмчилгээ хийдэг вэ?
-Эмчилгээний хоёр чиглэл байна. Уламжлалт анагаах ухаанаар тан ууж, хоол унд явдал мөрөөр нь засч байна, нойргүйдлийн эсрэг зүү тавьж байна. Нөгөө нь европ анагаах ухаанаар эмийн эмчилгээ хийдэг. Ядаргаа нь мэдрэлийн гаралтай, дотрын гаралтай гэж хоёр янз байдаг. Дотор эрхтэн удаан хугацаанд архагшсан хэлбэрт өвдөөд ирэхээр бас ядаргаанд ордог.
Төрсний дараах гам алдалт буюу өөрөөр хэлбэл даарч хөрөөд, салхи жавар авсан тохиолдолд савны хий үүсдэг.
-11 настай хүүхэд нүд нь цавчдаг боллоо гэж байна. Эмчлүүлээд гарч ирсэн хэрнээ давтаад байна гэх юм?
-Хүүхдүүд өнөөдөр маш их ядаргаанд орж байна. Мэдээллийн энэ их ачааллууд хүүхдийг ядаргаанд оруулж байна. Утсаар их тоглож, компьютерийн ард их удаан сууж, зурагт удаан хугацаагаар үзэж байна. Бидний үед тийм зүйл яригддаггүй байсан. Одоо бол маш их гарч байна. Энэ бүхэн хүүхдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Хэрвээ энэ их ачааллаас холдож чадвал нүд цавчаад байгаа нь эмчилгээний үр дүнд зүгээр болно.
-Манай улсад мэдрэлийн гаралтай, нуруу нугасны өвчлөл хэр түгээмэл байна вэ?
-Сүүлийн үед манайд ирж эмчлүүлж байгаа хүмүүсийн 20-30-аад хувь нь нурууны артикулитын өөрчлөлттэй ирж байна. Хүзүүний шохойжилт маш их байна. Компьютерийн ард удаан сууснаас болоод шохойжилттой хүн их ирдэг болсон. Нурууны шохойжилт, хондрозтой хүн их байна. Цээжний шохойжилттой хүн хүртэл ирдэг.
-Цээжний шохойжилт гэж бас байдаг юм уу?
-Байлгүй яахав. Хөдөлгөөнгүй байрлалд байнгын суугаа ажлаас үүдээд цээж нурууны шохойжилт үүсч, хүзүүтэй дамжаад явчихдаг. Компьютерийн ард удаан суусны дараа тодорхой минутад дасгал хийж байх ёстой. Сүүлийн үед ажиглаж байхад санхүүгийн чиглэлийн хүмүүс нуруу нугасны их өөрчлөлттэй, шохойжилт ихтэй болчихсон байна. Мөн хотынхонтой харьцуулахад хөдөөнийхөнд ч мөн нуруу нугасны өвчлөл их байдаг. Мотоциклийн ослын гэмтлээс үүдсэн нурууны өвчтэй хүмүүс их ирж байна. Мөн даарч хөрснөөс үүдсэн өвчлөлүүд, нурууны үрэвсэл, артикулит маш их байна.
-Төрсөн эмэгтэйчүүд хөл, нуруу нь их өвддөг, амархан даардаг болчихдог. Ямар учиртай байдаг юм бол?
-Уламжлалт анагаах ухаанд доод биений хүйтэн өөрөөр хэлбэл савны хийтэй гэж оношилдог. Төрсний дараах гам алдалт буюу өөрөөр хэлбэл даарч хөрөөд, салхи жавар авсан тохиолдолд савны хий үүсдэг. Эмэгтэй хүнд доод биений хүйтэн маш элбэг байна. Сая би нэг эмэгтэйд галан бариа хийсэн. 2014 онд би Хятадад галан барианы чиглэлээр сураад ирсэн. Галаар хүний биеийг эмчилдэг гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй бөгсөн бие нь хүйтэн явдаг, гар хөл нь дулаацдаггүй байсан. Үр дүн маш сайн өгч байна.
Нүүрний мурийлтууд маш их ирж байна. 32 жил нүүр нь мурий байсан эмэгтэйд зүү тавьж эмчиллээ.
-Массажны газруудад савны хий гаргана гэж зарлаад байдаг. Савны хийгээ гаргуулах нь хэр зөв юм бэ?
-Оношийг нь хэр зөв тавьж чадаж байна, мэргэжлийн хүн хийж байна уу гэдгээс хамаарна. Хүний эрүүл мэндэд тоомжиргүй хандаж болохгүй. Манайд уламжлалт эмчилгээгээр дотроос нь хүйтнийг эмтэй хавсран галан бариа хийхэд маш өндөр үр дүнтэй байна.
-Сав хөөрнө гэж ярьдаг. Энэ нь ямар учиртай өвчин юм бол?
-Савны дотор халуун буюу савны үрэвслийн нэг хэлбэр. Уламжлалтын анагаах ухааны номд халуун, хүйтэн гэсэн хоёр үндсэн ухагдахуун байдаг. Хүйтний мөн чанар маань ихэвчлэн архаг хэлбэрийн өвчлөлүүд байдаг. Үрэвслийн шинж чанар савны халууныг үүсгэдэг. Мөн сав хазайх гэж монголчууд бас ярьдаг. Доргилтоос болж хазайх явдал бий. Доргилт, эвгүй хөдөлгөөн хийх, хүнд юм өргөх зэрэг нөлөөлдөг.
-Бас сүүлийн үед тархины даралттай хүүхдүүд их төрж байна. Энэ ямар шалтгаантай юм бэ?
-Тархины даралт олон шалтгаантай. Сүүлийн үед хүүхдүүд тархины даралттай төрж байгаа нь үнэн, их элбэг байна. Үүнийг утаа, орчны бохирдолтой холбоотой гэж үздэг. Мөн төрөлтийн процессийг буруу явуулснаас үүддэг. Төрөх процессийн үед гэмтэл гардаг. Мөн хэвлийд байхад нь эхийн буруу хооллолт, вирусийн гаралтай өвчин авснаас урагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Тийм учраас эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг тийм учиртай. Бас рахиттай, Д амин дэмийн дутагдалтай, зулай эрт битүүрчихдэг хүүхдүүд тархины даралттай болох магадлалтай байдаг.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ тархийг хөдөлгөчихлөө гээд шууд бариач дээр очдог болсон. Тэр хэр зөв юм бэ? Бариач нь гараа толгойнд нь хүргээд л тархи нь хөдөлчихөж гэх юм?
-Тийм зүйл байж болохгүй. Бариач болгон тийм ид шидтэй байна гэж байхгүй. Одоо цагт бариач гэдэг тоогоо алдаж байна. Тархины доргилтыг мэдэх арга бол хамгийн түрүүнд хүүхдийн нүд сөлийх, хүзүүнд өөрчлөлт орох, хөл үе мөчнүүд зөрүүтэй болох зэргээс нь мэдэж болно. Мөн гүйлгэх, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
-Энэ шинж тэмдгүүд хэдий хугацааны дараа илрэх вэ?
-Тархинд доргилт өгсөн л бол шинж тэмдгүүд шууд илэрч эхэлдэг. Маргааш нь гүйлгэж, бөөлжинө. Мөн хоол ундны дуршилгүй болдог.
-Тархины доргилттой хүнийг хамгийн түрүүнд томографи шинжилгээ хийлгэ гэж уншсан юм байна.
-Тэр бол европ эмчилгээ. Намайг Польшт ажиллаж байхад нэг хүүхэд тархи нь хөдөлчихлөө гээд ирж байсан. Үзлэг хийхэд тархи нь хөдөлсөн байсан. Бариа заслаар эмчлээд, маргааш нь хүүхэд гүйж харайгаад, хоол ундаа идээд, хичээл сургуульд нь явуулж болно гэхээр европынхны нүд нь орой дээрээ гардаг. Европ анагаах ухаанаар 14-21 хоног хэвтрийн дэглэм барих ёстой гэдэг. Тэгэхээр барианы үр дүн бий. Хамгийн гол нь оношилгоог зөв тавих ёстой.
Манай эмч нарын онцлог юунд байна вэ гэвэл бид эхлээд европ “школ”-оор яваад, дараа нь уламжлалт анагаах ухаанаар суралцсан учраас энэ хоёр эмчилгээгээ хослуулаад явдаг. Зөвхөн европ анагаах ухааны чиглэлээр явчихсан эмч нар уламжлалтын эмчилгээг үл тоодог хандлагатай. Бид хослуулж хэрэглэдэг учраас үр дүн маш сайн гардаг.
Гэвч бариа заслыг хүн болгон хийж чадахгүй. Шиацугийн япон бариа гэж бий. Аарцаг нурууны блок гаргадаг, мэдрэл сайжирдаг. Тэр уг нь зөв. Хамгийн гол нь үүнийг хийж байгаа хүмүүс огт мэдлэггүй, номыг нь үзээгүй, баримжаагаар блок гаргаж байна гээд сэртэнгий нь хугалах гэх мэт гэмтэл учруулдаг. Буруу юм хийгээд байдаг учраас маш баталгаа муутай. Рентгений зураг харалгүй нугалаад байдаг нь маш осолтой юм.
-Манай улсад уламжлалт анагаах ухааны хөгжил ямар шатанд явж байна вэ?
-Манай улсад маш сайн хөгжиж байна. Бариа маань дотроо маш олон төрөл байдаг. Тэрийг тухайн эмч хэрхэн эзэмшсэнээс л хамаарна. Дарж илдэг бариа, цэгэн бариа, шиацугийн чиглэлийн блок гаргаж сурсан хүн нь хэр байна, тухайн хүнээсээ шалтгаална.
Өрөөлдөж ганц нэг юм сурчихаад тэрүүгээрээ зарим хүмүүс буруу юм хийгээд байдаг. “Оргил” сувилалд үе мөч нуруу нугасны өвчлөлттэй хүмүүс маш их ирж байна. Нойргүйдэлтэй хүмүүс маш их байна. Нойргүйдлийг зүүгээр эмчилж байна. Нүүрний мурийлтууд маш их ирж байна. 32 жил нүүр нь мурий байсан эмэгтэйд зүү тавьж эмчиллээ. Өнөөдөр тэгшрээд гарч байна.
-Нүүрний энэ мурийлтын талаар их уншиж судалсан юм байна. Бага насны хүүхдүүд хүртэл ийм нүүрний мэдрэлийн саажилттай болчихдог гэж уншаад их гайхаж байлаа.
-Вирусын гаралтай буюу ханиад томуунаас үүсч болно. Мөн салхи жаварт нүүрээ хайрч явснаас болдог. Манай ард түмэн малгай өмсөхийг их чухалчилдаг нь маш учиртай. Ингээд олон жилээр тогтчихдог нь бий. Гадаад үзэмжийг маш муухай харагдуулдаг. Бас юм ярьж хэлэхэд уруул ам хөдлөхгүй, амт мэдрэхгүй, хөмсөг өргөгдөхгүй. Нүүрний нэг тал унжина. Эмчилгээний тактикаа зөв барихгүй байдгаас болоод ингээд үлдээд тогтчихдог явдал их бий.
-Уламжлалт эмчилгээгээр зүү тавьдаг юм байна. Мөн европ эмчилгээ хавсардаг гэлээ?
-Шаардлагатай олон төрлийн витамин дотроос нь хавсарч хийдэг. Төвийн мэдрэлтэй холбоотой байдаг учраас тархины цусан хангамж дутагдалтай байхад харвалтаас бас үүсдэг. Жавар салхинд цохиулах, хэт ядаргаанд орсноос бас үүсдэг.
Арваад жилийн өмнө альцгеймерийн өвчин манайд оношлогддоггүй байсан. Саяхнаас оношлогдож эхэлж байна.
-Цус харвалтын шинж тэмдгүүд нь ямар байдаг вэ?
-Ишеми инсульт буюу судас нарийсаад цусан хангамж багассаны, геморраги инсульт буюу судас тасарсны гэсэн үндсэн хоёр харвалт бий. Тэр бөглөрөл харвалт маань хаана байрлаж байгаагаас шалтгаална. Гүний байрлалтай бол гол эрхтэн, төв мэдрэлээ дарчихдаг. Өнгөц байрлалтай бол харьцангуй эдгэрэлтийн түвшин өндөр байдаг. Гол шинж тэмдгүүд нүүрний мурийлтууд гарч ирдэг. Хэл ярианы алдагдлууд, гар хөлийн саажилтууд аль нэг талдаа гарч ирдэг. Гүний харвалт бол эрүүл мэндэд тун осолтой болдог. Харахад андашгүй, юм ярьж чадахгүй, шүлс гоожих, хэл далийх, өрөөсөн талаа даахгүй болдог.
-Сүүлийн үед мэдрэлийн гаралтай ховор өвчинтэй таарч байв уу?
-Арваад жилийн өмнө альцгеймерийн өвчин манайд оношлогддоггүй байсан. Саяхнаас оношлогдож эхэлж байна. Тэр болгон эмч нар бас сайн мэдэхгүй байна. Энэ бол наслалтын өвчин. Юм мартдаг, оюуны потенциал алдагдаж байгаа хэрэг. Явдал мөр нь өөр болно. Альцгеймерийн тухай миний хийсэн судалгаанууд бий.
-Таны хувьд сүүлийн үед ямар судалгаа хийж байна вэ?
-Би сүүлийн үед нойргүйдлийн үед тавьдаг зүүн эмчилгээнд судалгааны ажил хийж байна.
-Ярианы сэдвээ өөрчлөөд таны талаар асууя. Та ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-Би 1982 онд хүүхдийн эмчилгээний анги төгсөөд, Төв аймгийн Баян суманд нэг жил ажиллаж байгаад армид Цэргийн төв эмнэлэгт сэтгэл мэдрэлийн эмчээр ажилласан. 1988 онд Сексопатологийн курс төгсөөд Эх нялхсын төвийн Эмэгтэйчүүдийн поликлиникт Монголд анхны сексопатологийн кабинет нээж ажиллаж байлаа.
-Энэ нь ямар учиртай кабинет вэ?
-Эмэгтэйчүүдийн бэлгийн эмгэгийн эмчилгээ. Тэр эмгэгийг эмчлэхийн хажуугаар гэр бүлийн эмчилгээ хийж байсан. Одоо бол эрэгтэйчүүдийн бэлгийн сулралыг эмчилж байна. Энэ өвчлөл нийгэмд маш их байна. Хамгийн аймшигтай нь улам залуужиж байна. Хуучны цагт 50-иас дээш насныхны дунд энэ асуудал яригддаг байсан бол одоо 20 орчим настай хүн ч тааралдаж байна. Цэвэр нийгмийн шинж чанартай өвчин. Стресс, буруу хэвшил, хоол унд гээд бүх л зүйл нөлөөлж байна.
Эх нялхсын дараа Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. “Эпилепси (унаж татах) өвчнийг уналтын бус үед нь оношлох” гэсэн сэдвээр хоёр жил Эрдэм шинжилгээний ажил хийж байсан.
-Уналтын өвчин бол ямар нэг гэмтэл авснаас хойш арван жилийн дараа ч илрэх магадлалтай гэж сонссон?
-Тийм. Унаж татах өвчний шалтгаан олон янз бий. Нэг бол удамшлын гаралтай байж болно. Аав ээжийн аль нэг талд унадаг хүн байснаас гениэр дамжих магадлалтай. Хоёр дахь нь гэмтлийн гаралтай. Тархи толгойны ямар нэг гэмтлээс унаж татах өвчтэй болж болно. Эпилепсийг унаагүй байх үед нь электроэнцефалограммаар бичлэг хийж илрүүлдэг.
Дараа нь би Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эмчээр ажиллаж байхдаа бас “Неврозын үе дэх бэлгийн сулрал” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийж байлаа. Ингээд гадагшаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр явсан.
-Хаашаа явсан бэ?
-Орос, Польш, Болгар улсуудад урилгаар ажилласан. Оросын Эрхүү хотод найман сар, Польшт тус улсын эрүүл мэндийн яамных нь албан ёсны эмчлэх зөвшөөрөлтэйгөөр нэг жил ажилласан. Манай улстай гэрээ байгуулсан эмнэлэг байсан юм. Мөн Болгарын элчин сайдын яамны шугамаар парламентын эдийн засгийн зөвлөх хүний эмчээр бас найман сар ажиллаж, түүний хажуугаар хүн үзэж, хичээл заадаг байлаа.
-Монголоос уламжлалт анагаахын чиглэлээр гадагшаа хэр их очиж ажилладаг вэ?
-Польшийг бол монголчууд “эзэгнэчихсэн” гэж хэлж болно. Би Польш руу 1994 онд явсан. 1993 онд ДЭМБ-ын шугамаар Польшт суралцсан.
Польшоос ирээд би Эрүүл мэндийн 15 дугаар төвд захирлаар ажиллаж байсан. Тэгээд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн оношилгооны алба, Хоёрдугаар эмнэлэг, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороон дарга, Налайхын эрүүл мэндийн нэгдлийн нийгмийн бодлогыг хариуцсан орлогч захирал хийж байгаад “Оргил” рашаан сувилалд ирсэн. Бас хувийн эмнэлэг байгуулаад ажиллаж байлаа.
-Та бас Хятадад уламжлалт анагаахын чиглэлээр сурч байсан гэсэн?
-Миний багш бол Өвөрмонголын Эрүүл мэндийн дэд сайд бөгөөд Хөх хотын олон улсын уламжлалт эмнэлгийн захирал хүн байгаа. Уламжлалт анагаах ухаанд судас барьж оношлох, таван цул зургаан савыг судсаар оношилдог. Тэгээд ямар эм өгдөг, зүүгээ ямар үед нь тавьдаг вэ, хануур төөнүүрийг ямар үед нь хийх вэ, бумбыг ямар үед нь тавих вэ гээд олон төрлийн эмчилгээ бий.
-Гэр бүлд тань эмч мэргэжилтэй хүн бий юу?
-Гэр бүлийн хүн маань бас эмэгтэйчүүдийн эмч. Аав маань бас эмч хүн байсан. Аавынхаа мэргэжлийг өвлөөд хүүхдийн эмч болсон. Намайг Төв аймгийн Баян суманд ажиллаж байхад сумын эмч эмэгтэй Ардын их хурлын гишүүн байсан. Тэр эмч байсхийгээд хуралд явчихна. Тэгээд би сумын бүх хүүхдүүдийг үздэг. Ажил тараад л хүн үздэг ажилтай. Гэр бүл, үр хүүхэдгүй ч байлаа, тэнд бүтэн жил болсон. Тэр үед хүүхэдгүйн татвар гэж өгдөг байлаа.
Тэгтэл цэрэгт татагдаад их сонин юм болсон доо. Цэрэгт байхдаа мянган цэргийн барилдаанд түрүүлээд, Цэргийн начин цолтой боллоо, хүмүүс итгэдэггүй юм. Намайг бас Бүх ард түмний спартакиадад боксын хотын аварга болж байсан гэхэд хүн үнэмшдэггүй (инээв). Оюутан байхад зургаан шалгалтаа онц өгчихөөд долоо дахь шалгалтаа өгөх гээд ортол багш маань “Чи хүн зодож эмчлэхгүй ээ. Чи эмч л байх ёстой” гээд шууд хоёр тавиад гаргасан. Стипенд авах маань ч өнгөрлөө. Зургаан шалгалт онц өгчихөөд долоо дахь дээр “неудо” аваад намар нь дахиж шалгалтаа өгсөн. Тийм чанга байсан. Би бүр медалиа зүүгээд орсныг нь яана (инээв). Би тэр багшдаа их баярладаг юм, боксоо орхисондоо ч баярладаг.
-Ингэхэд та өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?
-Загасчны морь усгүй гэгчээр би өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах нь маруухан даа. Хүнийг гэчихээд өөртөө хоосон байж байдаг. Нуруу нугас өвдлөө гэхэд өөртөө анхаараад эмчлүүлээд яваад байж чадахгүй. Зав ч гарахгүй л байна.
-Олон жил хүн эмчлээд явахад эмчилгээ бүтэлгүйтэх ч юм уу шантрах үе гарч байв уу?
-Мэдээж гаралгүй яахав. Тийм үед маш хэцүү. Эмчилгээний үр дүн гарахгүй үед ямар олиг байх вэ. Орой гэртээ хариад хэдэн ном эргүүлж уншина. Эргэж хянана. Өвчтөнөө яаж хоносон бол гэж санаа зовно. Маш хэцүү. Харин эмчилгээний үр дүн гарвал сайхан даа.
-Эмч хүн ер нь хэрхэн хөгжиж байх ёстой юм бол?
-Байнга л боловсорч, байнга уншиж байх ёстой. Эмчилгээний арга барил байнга шинэчлэгдэж байдаг учраас тэр болгоныг хэрэглэж байхгүй бол болохгүй. Хуучин туршлага дээрээ суурилж шинэ мэдээлэл авч байх хэрэгтэй юм.
-Ярилцсанд баярлалаа.