Нисэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг үхэл авчирч, тэнгэрээс эвдэн сүйтгэдэг цэргийн онгоцны нэг төрөл гэж олон хүн боддог. Харин Арабын нэгдсэн Эмират улсын засаг технологийн энэ хүчин чадлыг хүмүүнлэгийн зорилгоор ашиглахад анхаарал хандуулж, тэсрэх бөмбөг илрүүлж, мод суулгадаг “Сайн үйлсийн дрон” бүтээх ажилд шагнал олгохоор болжээ.
Олон бүтээлээс шалгарсан ялагчийг 2015 оны хоёрдугаар сарын эхээр тодруулах бөгөөд нэг сая ам.долларын шагнал гардах юм байна.
Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс оролцох боломжтой энэхүү олон улсын чанартай уралдааныг 2014 оны тавдугаар сард зарлажээ. Зохион байгуулагчид бодит асуудлын зохимжит шийдлийг өгөх санаа бодлоо хуваалцахыг уриалсан бөгөөд уралдаанд оролцогчид анхдагч загвараа гарган, шалгарсан тохиолдолд нэгээс гурван жилийн хугацаанд загвараа хөгжүүлэх ёстой гэнэ.
Ой нөхөн сэргээх нь экологичдын хувьд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Энэ уралдаан бүтээлээ ирүүлсэн BioCarbon Engineering баг ой нөхөн сэргээлтийн бүсэд нисэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах санал гаргасан байна.
Энэ төхөөрөмж нь стратегийн чухал газруудад дотроо үр агуулсан био задралын капусулаар буудах гэнэ. Энэ төсөл нь жилд тэрбум орчим мод суулгах боломжтой юм байна. Өөр нэгэн гайхалтай төсөл нь 1990-ээд оны дараах Босни болон Герцеговины бүс нутагт одоо хүртэл байрлаж байгаа 120 мянган мин илрүүлэхэд туслах зорилготой гэнэ.
Тусгайлан бүтээсэн нисэгчгүй нисэх төхөөрөмж оптик болон электроникийн тусламжтайгаараа агаараас газрыг нягтлан шалгах юм байна. Энэхүү технологи нь тэсрэх төхөөрөмжийг илүү шуурхай эрж хайх боломжийг олгохын дээр тэсэлгээний мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангах давуу талтай гэж зохион бүтээгчид онцолжээ.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн зохион бүтээгчид түүнчлэн ой, нуурын бохирдлыг шалгах, нисэх буудал, авто замын мананг хөөх боломжтой төхөөрөмжүүдийг танилцуулсан байна. Хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд уралдааны төгсгөлийн шатанд шалгарсан зохион бүтээгчид дубайд цуглан, шүүгчдэд загвараа танилцуулсны дараа нэг сая ам.долларын шагналын эзэн тодрох гэнэ.
Эх сурвалж: vest.ru