Өдөр бүр хүнсний бүтээгдэхүүн өсөж байгааг оросууд мэдрэх болжээ. Тиймээс иргэд Монополийн эсрэг албанд нэгдүгээр сарын 19-26-ны хооронд ихээхэн хэмжээний гомдол ирүүлсэн байна.
Өнгөрсөн жил "халуун шугам" нээснээс хойш таван мянга гаруй гомдол тус байгууллагад ирүүлсэн аж. Эдгээр гомдлын дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой. Шинэ жилээс хойш үнэ мэдэгдэхүйц өсөж эхний улиралд ийм байдал хадгалагдан үлдэх бөгөөд харин дараа нь хурд саарах талаар мэргэжилтнүүд онцолжээ.
Хүнс, эм зэрэг бүтээгдэхүүн 300-400 хувиар ямар ч үндэслэлгүй нэмсэн болохыг Ерөнхий прокурорын газраас явуулсан шалгалт нотолжээ. ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка нөхцөл байдлыг сэтгэл гутрам гэж нэрлээд “нэгдсэн баримт бичиг” бэлтгэж эхэлсэн талаар дуулгасан байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл тус байгууллага дахин шалгалт явуулах аж.
Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нэг бус удаа сөхөж ирсэн бөгөөд ийм байдал рублийн ханшийн сулралтай холбоогүй гэж мэдэгдэж байсан юм. “Ашгийн хойноос хөөцөлдөхөө” зогсоохыг тэрээр худалдаа эрхлэгчдэд уриалсан билээ.
Харин мэргэжилтнүүд Медведевын үгэнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид импортоор тоног төхөөрөмж, үр тариа, бордоо оруулж ирсэн, дээрээс нь долларын зээлтэй бөгөөд “орос гэх юм” тус улсад байхгүй гэж үзэж байна.
Гэхдээ зоосны нөгөө тал гэж заавал бий. Худалдаа эрхлэгчид ямар нэгэн эдийн засгийн хүндрэлтэй тулгармагц хэрэглэгчдийн нуруунд ачаагаа үүрүүлэх нь хэвийн зүйл болжээ. Гэхдээ тэдний ийм үйлдлийг зах зээл нь өөрөө аажимдаа зохицуулаад өгдөг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харин худалдан авагчид үндэсний мөнгөн тэмдэгтээрээ саналаа өгөх болжээ. “Nielsen” компанийн хийсэн судалгаагаар гипермаркет, супермаркет, сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгчээ алдаж эхэлсэн байна. Тус байгууллагаас явуулсан судалгаагаар ихэнх хүмүүс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад мөнгөө зарцуулах болсон бол 78 хувь хэмнэлтийн горимд шилжжээ.
Эх сурвалж: utro.ru