Японы Засгийн газар Йордан улс дахь иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илрэхийлэн, тэднийг хамгаалахыг тус улсын эрх баригчдаас хүсчээ.
Энэ нь “Исламын улс” алан хядах бүлэглэлийнхэн хоёр япон иргэдийг барьцаалж, улмаар нэгнийх нь аминд хүрсэн хэрэгтэй холбоотой хэмээн Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдээллээ.
Йордан дахь япон иргэд хэт даврагчдын шинэ бай болохыг Японы эрх баригчид үгүйсгэхгүй байгаа юм.
Үүнээс гадна сүүлийн хэдэн өдөр Йордан улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Жагсагчид “Исламын улс” бүлэглэлийн гараас япон сэтгүүлч Кэнзи Готог биш харин хамгийн түрүүнд Йордан нисгэгчийг аврах хэрэгтэй гэж шаардаж байна.
Түүнчлэн эсэргүүцэгчид Токиогийн байр суурийг тэргүүнд тавихгүй байхыг эрх баригчдад анхааруулав.
Япон сэтгүүлчийн гэр бүлийнхэн эрх баригчдад хандан мэдэгдэл хийв
Япон сэтгүүлч Кэнзи Готогийн ээж өчигдөр орон нутгийн хэвлэлүүдээр дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Би маш их айж байна. Би амиа өгөөд ч болов хүүгээ хамгаалж үлдэхийг хүсэж байна” хэмээн хэлсэн юм.
Түүнчлэн Кэнги Готогийн эхнэр Йордан, Японы Засгийн газрын гишүүдэд хандан нөхрийг нь аврахыг гуйлаа. “Миний нөхөр болон Йорданы нисгэгч Моаз аль-Кесасба нарын амь та нарыг гарт байгаа” гэсэн юм.
Кэнзи Гото хоёр охинтой бөгөөд түүнийг Сири рүү явахад бага нь дөнгөж 3 долоо хоногтойдоо байсан гэнэ.
Барьцаанд байгаа иргэдийн хувь заяа тодорхойгүй байна
“Исламын улс” бүлэглэл барьцаанд байгаа япон иргэнийг Йорданы амиа золиослогч эмэгтэй Сажида ар-Ришавитай солих шаардлага тавьсан бичлэгийг өчигдөр /01.29/ цахим ертөнцөд байршуулсан. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд мөн барьцаанд байгаа Йорданы нисгэгчийн хөнөөнө хэмээн мэдэгдсэн юм.
Солилцоо 29-ний өдөр нас жаргах хүртэл Туркийн хилийн орчимд болох ёстой байсан ч Йорданы Засгийн газар амиа золиослогч эмэгтэй суллаагүйн улмаас болоогүй юм.
Босогчдын талаас шинэ бичлэг, ямар нэгэн шаардлага хараахан гаргаагүй байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС