Монгол дахь энхтайваны байгууллагууд өөрсдийн нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа гардуулах ёслол боллоо. Төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан эв нэгдэл, энхийн төлөөхи бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд энэхүү шагнал очдог уламжлалтай.
Ёслолын ажиллагааг нээж “Дэлхийн энхийн их наадам” ТТБ-ын Тэргүүн Г.Ганбат хэлсэн үгэндээ “Монголчууд бид бие биенээрээ бахархах, нэг нэгнээ хүндлэх, бусадтайгаа хамтран бүтээх ижил сэтгэл, адил сэтгэлгээн дор ажиллаж, улмаар хүчирхэг Монгол Улсаа бий болгоход энэхүү шагналын үнэ цэнэ оршино. Өөрийн ажиллаж байгаа салбартаа эзэн нь болсон, сонгосон мэргэжил, гаргасан шийдвэртээ үнэнч байж, бүхий л цаг хугацааны сорилтонд сөхөрч биш нугалж, давж гарч чадсан бүтээгч хүмүүсээрээ бид бахархаж, тэднээсээ сурч, тэднийгээ алдаршуулж байхын төлөө энэхүү шагнал маань бий болсон юм. Эцэстээ энэ бүхэн энх тайван, энх амгалангийн төлөө үйлс билээ” хэмээн онцлов.
2014 оны Энхийн шагналтнаар “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн, Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун тодорсон юм. Түүний Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдүүд, тэр дундаа өнчин, гэр оронгүй тэнэмэл хүүхдүүдийн төлөө бүтээлч, хүнлэг энэрэнгүй үйлс хийж байгааг нь үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
Багш С.Эрдэнэчулуунд батламжийг гардуулах үеэрээ 2013 оны Энхийн шагналтан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монголчууд бид 3 саяулаа боллоо. Монголын үрсийн аз жаргал, энх амгалангийн төлөө олон жил эхийн сэтгэл, багшийн сэтгэлээр ажиллаж байгаа Эрдэнэчулуун багш та яах аргагүй энэ эрхэм шагналын эзэн нь байх хүн мөн. Танд баярлалаа” хэмээв.