АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байсан Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромни 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ.
2012 онд тэрбээр одоогийн ерөнхийлөгч Барак Обаматай өрсөлдөж ялагдал хүлээсэн юм. Тухайн үед тэрбээр сонгуулийн кампанит ажилдаа зарцуулах нэг тэрбум гаруй ам.доллар цуглуулж чаджээ.
Гурван долоо хоногийн өмнө тэрбээр сонгуульд өрсөлдөж магадгүй гэж зарлаж байсан ч өчигдөр энэ шийдвэрээ өөрчилсөн тухайгаа өөрийн туслахууддаа мэдэгдлээ. Өдгөө 67 настай тэрбээр намынхаа бусад манлайлагч нарт боломж олгох хэрэгтэй гэж үзсэн байна.
Бүгд найрамдах намаас Флорида мужийн амбан захирагч асан Жэб Буш, Нью Жерсигийн захирагч Крис Кристи болон сенатч Рэнд Пол нарыг нэр дэвших хамгийн боломжтой хүмүүсээр нэрлээд байгаа юм.
Нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш тэрбээр өөрийн кампанит ажилдаа санхүүгийн ивээн тэтгэгч хайсан боловч ивээн тэтгэгчид Жорж Бушийн хоёр дахь хүү Жэб Бушийг илүүтэй дэмжиж байгаа ажээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс одоогоор тодорхой болоогүй ч дараах хүмүүс хамгийн их анхаарлын төвд байгаа ажээ:
- Бүгд найрамдах намын Жэб Буш
- Бүгд найрамдах намын Крис Кристи
- “Цайллага хөдөлгөөн”-ий Теда Круза
- Ардчилсан намын Элизабет Уоррен
- Либерал үзэлтэй Рэнд Пол
- Хиллари Клинтон
Эх сурвалж: ВВС