Монгол Улсын шүүхээс Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан 3 иргэнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэж давж заалдах болно
ХОНГКОНГ – Саусгоби Ресурс Лимитед компани (TSX: SGQ, HK: 1878) (цаашид “Саусгоби” эсвэл “Компани” гэх) 2015 оны 1 сарын 7-ны өдөр мэдэгдсэнчлэн Компанийн Монгол Улс дахь салбар болох Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан 3 иргэнд холбогдуулан Саусгоби сэндс ХХК-ийг иргэний хариуцагчаар татан шалгаж байсан Монгол Улсын Татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дуусан хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн билээ. Уг татварын хэргийн талаарх нэмэлт мэдээллийг Компанийн 2014 оны 9 сарын 30-ны байдлаар гаргасан гурван сарын Удирдлагын Мэдээлэл болон Дүгнэлтийн 6-р хэсэг болох “Мөрдөн шалгах үйл ажиллагаа” хэсгээс (www.sedar.com-д буй) авч болно.
Шүүх хурал 2015 оны 1 сарын 28-ны өдөр эхэлсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх бүрэлдэхүүн 2015 оны 1 сарын 30-ны өдөр Компанийн ажилтан асан 3 иргэнийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт буруутайд тооцон чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэлх хугацаагаар хорих ял оноолоо.
Саусгоби сэндс ХХК тус эрүүгийн хэргийг шүүх үйл явцад бүрэн оролцож чадаагүй, өөрийн гэрчүүдийг дуудах бололцоо олгоогүй, улмаар шүүхээс Саусгоби сэндс ХХК-аар иргэний хариуцагчийн хувьд 35.3 тэрбум төгрөгийн торгууль төлүүлэх шийдвэр гаргасан байна. Компани шүүхийн шийдвэр бичгээр гарахыг хүлээж байна.
Компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал С.Энх-Амгалан “Бид шүүхээс гаргасан шийдвэрт маш их сэтгэл дундуур байна. Шинжээчдийн хилс дүгнэлтэнд үндэслэн ял оноох ёсгүй. Бид хуучин ажилтнуудаа тууштайгаар хамгаалж буй бөгөөд давж заалдах болно.” гэж хэллээ.
ТАЙЛБАР, ДҮН ШИНЖИЛГЭЭ
Сүүлийн 30 сарын турш Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан 3 иргэн болох Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг Монгол Улсын Татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан, ажил олгогчийн хувьд Саусгоби сэндс ХХК-ийг иргэний хариуцагчаар татан шалгасан билээ. 2012 оны 10 сараас хойш эдгээр хүмүүст Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын хилээр гарах хориг тавьсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагуудаас томилогдсон шинжээчид нь нийт 4 удаа дүгнэлт гаргасан ба эдгээр дүгнэлтүүд өөр хоорондоо агуулгын хувьд зөрчилтэй, харилцан нэгийгээ үгүйсгэсэн, дүгнэлтийн тус бүрийн нийт дүнгүүдийг татвараас зайлсхийсэн дүн мэтээр буруу тайлбарласан байв. Шинжээчдийн дүгнэлт нь ямар ч баримт нотолгоогүй бөгөөд бусад олон компаниудын дагаж мөрдөж байгаа Монгол Улсын татварын тухай хууль тогтоомж болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартуудтай нийцэхгүй байна. Үүний нэг нотолгоо нь шинжээчдийн хамгийн сүүлд 2014 оны 12 сард гаргасан дүгнэлтийн татвараас зайлсхийсэн гэх 35.3 тэрбум төгрөг нь:
- 2012 оны 12 сарын дүгнэлтийн 234 тэрбум төгрөгөөс 85%-аар,
- 2014 оны 1 сарын дүгнэлтийн 84.9 тэрбум төгрөгөөс 59%-аар тус тус эрс буурч байгаагаар нотлогдож байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн дээрх шүүх бүрэлдэхүүн 2014 оны 8 сард болсон шүүх хурлаар дээрх дүгнэлтүүдийн эрс зөрүүтэй болон алдаатай байдлыг хүлээн зөвшөөрч прокурорын зүгээс гаргасан яллах дүгнэлтийг эргэлзээтэй, нотлох баримтууд хангалтгүй байна гэж үзэн уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргаж байсан билээ. Нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд шинжээчдийн гаргасан сүүлийн 4 дэх дүгнэлтийг 2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан билээ. Сүүлийн дүгнэлт нь өмнөх гурван дүгнэлтүүд дэх мэдээлэл, алдааг давтсан бөгөөд зөвхөн татвараас зайлсхийсэн гэх дүнг л өөрчилсөн юм. Компанийн зүгээс сүүлийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийн адил Саусгоби сэндс ХХК болон түүний ажилтан асан иргэдэд тулгаж буй хэргийн нотолгоо болох чадваргүй хэвээр байсан гэж үзэж байна.
Саусгоби Ресурс болон түүний салбар Саусгоби сэндс ХХК нь санхүү, татварын тайлангаа Монгол Улсын Татварын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад бүрэн нийцүүлэн бэлтгэдэг. Хэрэгт хамаарч буй 2007-2011 онуудад Саусгоби сэндс ХХК нүүрсний борлуулалтаас нийт 456.8 тэрбум төгрөгийн орлого олж, 103.1 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлсөн. Дээрх татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтүүдийн дүнг Компанийн төлсөн татвар дээр нэмж тооцвол Компани нийт олсон орлогынхоо (ашгийнхаа биш) 74%, 41% болон 30%-ийг төлөхөөр байгаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжоор зөвшөөрсөн хувь хэмжээнээс илт хэтэрсэн байна.
Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад Компани энэ хэрэгт дурдагдсан “зөрчлүүдийг” хянаж шалгах зорилгоор дэлхийн том, нэр хүндтэй аудитын компанийг хөндлөнгийн зөвлөхөөр урьж ажиллуулсан. Тус аудитын компани бүх асуудлыг шинжлэн ажилласны үр дүнд шинжээчдийн илрүүлсэн гэх “зөрчлүүд” нь үндэслэлгүй болохыг баталсан байдаг ба энэхүү буруу дүгнэлтүүд нь Монгол Улсын Татварын тухай холбогдох хууль тогтоомж болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэдэг уул уурхайн компанийн санхүү, бүртгэлийн тайланг алдаатай ойлгосноос үүдэлтэй гэж үзсэн байна. Мөн тус аудитын компани шинжээчид нь Компанийн баримт бичиг, мэдээллийг бүрэн гүйцэд шалгаагүй болохыг онцолсон юм. 2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан шинжээчдийн дүгнэлт нь эргэлзээтэй, баримт нотолгоогүй болохыг харуулсан жишээнүүдээс дурдвал:
1. Шинжээчид нь Саусгоби сэндс ХХК-ийг татвар ноогдуулах орлогоо бууруулахын тулд хуурамч өглөг үүсгэсэн “зөрчил” гаргасан гэж дүгнэж буй юм. Энэхүү “зөрчил” нь шинжээчдийн гаргасан нийт 35.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтийн 24.3 тэрбум төгрөг нь буюу 70% орчим юм. Энэ дүн нь зөвхөн Саусгоби сэндс ХХК-д толгой компани Саусгоби Ресурс компаниас оруулсан 693.9 сая ам.долларын (968.9 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалтыг төгрөгт хөрвүүлсэн дүнд валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдалтай холбоотой юм. Өнөөгийн Монгол Улсын Засгийн газар гаднын хөрөнгө оруулагчдаас татахаар эрмэлзэн ажиллаж байгаа хөрөнгө оруулалтыг Саусгоби компани Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд аль хэдийн оруулаад байгаа билээ.
Монгол Улсын Татварын тухай хуулиар валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдлыг татвар ноогдуулах орлогоос хасдаггүй. Саусгоби сэндс ХХК хуулийн энэ шаардлагыг чанд мөрдөн ажилладаг бөгөөд татварын тайлан, тооцоололдоо валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдлыг хасч тооцдоггүй. Түүнчлэн Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсын Сангийн Яаманд санхүүгийн тайлан тусд нь гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Уг тайланг Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэх үүрэгтэй. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу Саусгоби сэндс ХХК нь валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдлыг санхүүгийн тайлан дахь орлогоосоо хасч тооцох мөн үүрэгтэй юм. Үүнээс үүдэн шинжээчид нь татварын тайлан болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу гаргасан санхүүгийн тайланг хооронд нь илт хольж хутгаж байна.
Татвар ногдох орлогын талаар Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон татварын бүртгэлийн журам хоорондын ялгааг ойлгоход нь туслах үүднээс Саусгоби сэндс ХХК-ийн зүгээс мөрдөн байцаалтын явцад шинжээчдэд болон холбогдох байгууллагуудад зөрүүг зохицуулах тайлангуудыг хүргүүлсэн. Гэвч шинжээчид зөрүүг зохицуулах тайлангуудыг үнэн зөв хянаж шалгасангүй.
2. Өөр нэг жишээ нь, шинжээчид нь “бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн” бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлөх ёстой гэж дүгнэж буй юм. Шинжээчдийн дүгнэлтэнд дурдсан эдгээр бараа нь 1) галд шатаж устсан тоног төхөөрөмж, 2) бүрэн элэгдэж хорогдсон одоог хүртэл уурхай дээр байгаа үндсэн хөрөнгө, 3) хэрэгцээний шаардлага хангахгүй болж акталсан одоог хүртэл уурхай дээр байгаа тоног төхөөрөмж, 4) орон нутгийн байгууллагуудад хүсэлтийнх нь дагуу цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийн төлбөрийг шилжүүлэх зэрэгт бэлэн мөнгөөр зарцуулсан хандив тусламж юм. Эдгээр зүйлст НӨАТ ногдуулах нь Монгол Улсын НӨАТ-ын тухай хуультай зөрчилдөж байна.
Татварын маргааныг шийдвэрлэх үйл явц, эрх бүхий этгээдийг Монгол Улсын Татварын ерөнхий хуульд маш тодорхой заасан байдаг ба Компанийн зүгээс иргэний журмаар шийдвэрлэх ёстой уг хэргийг ямар үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэг болгон шалгаж байгаа талаар холбогдох байгууллагуудаас удаа дараа тодруулахыг оролдсон ч хариу ирүүлээгүй юм. Тиймээс Саусгоби компани энэхүү Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэг, хэргийг шалгасан үйл явц, дүгнэлтийг эрс эсэргүүцэж байна. Шүүх хурлаар ямар нэг шинэ баримт нотолгоо танилцуулаагүй байхад Компани зүгээс Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан гурван иргэнд тулгаж буй хэргийг нотолж чадаагүй гэж үзэх нь зүй ёсны юм.
Мөн түүнчлэн прокуророос 2015 оны 1 сарын 29-ний өдөр гаргасан яллах саналд Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан 3 иргэнийг хорих талаар огт дурдаагүй болохыг Компани онцолж байна. Харин 2015 оны 1 сарын 30-ны өдөр прокурор яллах саналаа өөрчилж хорих ялын санал оруулсан юм. Компанийн зүгээс энэ үйлдлийг тодруулах зорилгоор хуулийн туслалцаа авч буй болно.
Компани ямарваа нэг байдлаар татвараас зайлсхийгээгүй бөгөөд давж заалдах болно. Компани өөрийгөө тууштайгаар хамгаалах бөгөөд ажилтан асан 3 иргэнийг давж заалдах үе шатанд бүрэн дэмжих болно.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР КОМПАНИД НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ
2015 оны 1 сарын 30-ны байдлаар Компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 3.3 сая ам.доллар байгаа нь дээр дурдсан торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй юм. Уг бэлэн мөнгөний үлдэгдэлд Монгол Улс дахь банкны дансанд битүүмжлэгдсэн байгаа 1.2 сая ам.долларыг оруулаагүй болно. Өмнө нь мэдэгдэж байсанчлан Компани үйл ажиллагаагаа явуулах, төлбөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг идэвхтэй хайж буй болно. Компаниас 2014 оны 11 сарын 10-нд гаргасан Удирдлагын Мэдээлэл болон Дүгнэлтийн “Эрсдлийн хүчин зүйлс” хэсэгт (www.sedar.com-д буй) дурдсанчлан хэрэв энэ хэрэг үнэн зөв шийдэхгүй бол Компани төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болж сайн дурын болон сайн дурын бус дампууралд орж болзошгүй юм.
Саусгоби компанийн тухай
Саусгоби Ресурс компани нь Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд нийт хувьцааных нь 47.9%-ийг Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Туркойз Хилл Ресурс нь Саусгоби компанийг 2012 оны 9-р сараас удирдах болсон бөгөөд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулаад байна. Туркойз Хилл Ресурс компанийн ихэнх хувийг Рио Тинто эзэмшдэг юм.
Саусгоби Ресурс компани нь Монгол Улсын өмнийн хэсэгт орших төмөрлөгийн болон эрчим хүчний нүүрсний орд газрын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна. Тус компани нь Монгол Улсад бүртгэлтэй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, өөрийн гол орд болох Овоот Толгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг Саусгоби сэндс компанийг 100 хувь эзэмшдэг юм. Компани нь Овоот Толгойн ордоос олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлдэг.
Холбоо барих:
Хөрөнгө оруулалтын харилцаа
Галина Рогова
Утас: +86-21-6103-3550
И-мэйл: galina.rogova@southgobi.com
Олон нийтийн харилцаа
Б.Алтанбагана
Утас: +976-7007-0710
И-мэйл: аltanbagana.bayarsaikhan@southgobi.com
Цахим хуудас: www.southgobi.com