Хоёрдугаар хэсгийг унших бол энд дарна уу
Сансрын тухай кинон дээр гардаг хамгийн эвгүй сэтгэгдэл төрүүлдэг явдлын нэг нь оргүй хоосонд орхигдох. Хэн нэгэн эх хөлгөөсөө салж хөвөх, ямар ч удирдлагагүйгээр огторгуйн гүн рүү хөвөн одно гэдэг нэг л хоосон мэдрэмж төрүүлнэ.
Дэлхий дахин хамгийн анх 2011 оны дундуур нүүдэлчин гаригууд байдаг гэх ойлголттой болжээ.
Тэгвэл яг ийм нөхцөлд орсон сая, сая гариг эрхэс огторгуйд хөвж явдаг гээд төсөөл дөө. Ийм гаригуудыг нүүдэлчин гариг, өнчин гариг, од хооронд аялагч гэх зэргээр нэрлэдэг аж. Яагаад огторгуйд гаригууд ингэж хөвөх болов?
Хоёр үндсэн таамаг бий. Нэгдүгээрт ийм гариг өөрийн эх одны системээс салан одсон, хоёрдугаарт задгай сансарт хөвж явсан үүлсийн тоосонцор дунд үүссэн. Зарим эрдэмтдийн тооцоолсноор зөвхөн манай Тэнгэрийн заадаст гэхэд хэдэн арван тэрбум нүүдэлчин гариг бий гэжээ.
Манай дэлхий хэзээ нэгэн цагт нүүдэлчин гариг болох болов уу? Магадгүй ийм тэнүүлч гариг манай нарны аймгийг дайран өнгөрч системд гажуудал үүсгэх болов уу? Энэ мэт асуултын хариуг бид мэдэхгүй...
2013 онд анх эрдэмтэд албан ёсоор манай нарны аймгаас 80 гэрлийн жилийн зайд хөвж яваа тэнүүлч гаригийг олж илрүүлснээр бидний гаригийн төвшинд ойлгож байсан зүйлс илүү өргөн цар хүрээг хамардаг гэдгийг баталжээ.
Энэхүү нийтлэлээр бүгдээрээ нүүдэлчин гаригууд хэрхэн бүрэлдэн бий болдог, тэд яагаад тэнүүчилдэг, хаашаа чиглэж байгаа болон амьдрал тэтгэх боломжтой юу зэрэг асуултад хариулах болно.
НЭГДҮГЭЭРТ НҮҮДЭЛЧИН ГАРИГУУДЫГ ИЛРҮҮЛСЭН НЬ
Дэлхий дахин хамгийн анх 2011 оны дундуур нүүдэлчин гаригууд байдаг гэх ойлголттой болжээ. Японы Осакагийн Их Сургуулийн астрофизикч Такахиро Сумигийн судалгааны багийнхан манай нарны аймгаас гадна орших гаригуудыг судлах аргаар анх нүүдэлчин гаригуудыг олж илрүүлж байсан юм.
Тэгэхээр одоо бидний мэдэж байгаагаас илүү олон гариг манай нарыг тойрон эргэдэг байж болно.
Энэхүү арга нь ерөнхийдөө харагдаж байгаа одоор жишээ аван дуранд орж ирж байгаа гэрэл яаж муруйж байгааг хэмждэг. Ингэж Сумигийн багийнхан манай нарны аймгийн хамгийн том гариг болох Бархасбадь гаригтай хэмжээгээр ойролцоо 10 орчим гариг олж илрүүлжээ.
Түрүүн дурдсанчлан ийм гаригууд үүсэх хоёр үндсэн нөхцөл болох шинэ од үүсдэгтэй адил хий, тоосонцор дундаас төрөн гарсан эсвэл өөрийн эх одны системээс салан одсон гаригууд огторгуйд хөвж яваад өөр нэг одны системд татагдан орох тохиолдол байдаг аж.
Тэгэхээр одоо бидний мэдэж байгаагаас илүү олон гариг манай нарыг тойрон эргэдэг байж болно. Түүнчлэн яг л нэг ийм нүүдэлчин гариг манай системд өөрчлөлт оруулж бидний амьдарч байгаа цэнхэр гаригийг зөв голдиролд нь оруулсан ч байж болох.
Тэгвэл бид ийм гаригтай мөргөлдөх боломж бий юу, хариулт нь тийм. Гэхдээ тун бага хувьтай. Харин ийм том гаригуудаас илүүтэйгээр астроид гэж нэг аюул бий гэдгийг саначхад гэмгүй.
Сумигийн судалгааны тайланд бичсэнээр огторгуйн од нэг бүрд хоёроос гурван ширхэг нүүдэлчин гариг ногдоно гэсэн байдаг. Харин Стэнфордын их сургуулийн судалгааны тайланд зөвхөн манай Тэнгэрийн заадаст гэхэд од нэг бүрд 100,000 гаруй нүүдэлчин гариг ногдож болно гэж бичжээ.
Хэрвээ эдгээр судалгаанууд үнэн бол бидэнд байгаа мэдээлэлд үндэслэн юу болж болох талаар таамаглаж үзье.
ТЭД ХААНААС ЭХТЭЙ ВЭ?
Одоогийн байдлаар бид манай нарны аймагтай чацуу болон илүү залуу однуудын системд байгаа гаригуудад хийсэн судалгаан хийсэн мэдээлэлд үндэслэн таамаглал гаргаж байна. Тиймээс нүүдэлчин гаригуудыг төрөл бүрийн хэмжээ, бүтэцтэй гэж үздэг.
Хэзээ нэг өдөр манай дэлхийгээс 300 дахин их жинтэй аварга том хийн гариг эх од болох нар руу ойртож болно.
Жишээ нь Сумигийн олж илрүүлсэн гариг Бархасбадьтай хэмжээгээр ч тэр, бүтцээрээ ч тэр тун ойролцоо байжээ. Гэхдээ үүнээс жижиг, хатуу гадаргуутай гаригууд ч бий. Тэдгээрийг бид эх одныхоо системээс салан одсон, харин хийн гаригуудыг тоосонцрын бөөгнөрөл дундаас төрөн гарсан байх магадлал өндөртэй гэж үзсэн юм.
Эх одноосоо салах гэдэг ойлголтыг таамаглахдаа Бархасбадь гаригаар жишээ авчээ. Хэзээ нэг өдөр манай дэлхийгээс 300 дахин их жинтэй аварга том хийн гариг эх од болох нар руу ойртож болно.
Ингэсэн тохиолдолд манай сар, бусад гаригийн дагуул мэтийн жижиг биетүүд хоёр том татах хүчний нөлөөнд шахагдан тойрог замаа алдах аж. Зөвхөн жижиг биетүүд гэлтгүй сугар, дэлхий, ангараг зэрэг замдаа тааралдсан гаригуудыг ч холдуулах чадалтай.
Эх одноосоо салах гэдгийг дахин өөрөөр таамаглах арга бий бөгөөд тухайн гаригийн тойрон эргэж байгаа эх од нь супернова болох тохиолдлыг энд авч үзжээ. Супернова буюу хэт шинэ од болох үзэгдлийн үед асар хүчтэй дэлбэрэлт болох бөгөөд зарим гаригууд үүнийг тэсэлгүй сүйрэх магадлал тун өндөр.
Харин илүү холуур тойрдог гаригуудын хувьд шууд л гүн харанхуй руу шидэгдэх аж. Ингэж эх одноосоо салан одсон гаригууд хэлбэрээ алдаж илүү өргөн болно. Компьютер тооцооллын үндсэн дээр эдгээр гаригууд өөр одны тойрог замд орох магадлал тухайн одны хэмжээнээс хамаарах бөгөөд хар нүхэнд татагдан үүрд мөнхөд сураггүй болох нь ч бий гэжээ.
Үргэлжлэл бий...