Хувцас оёх, загвар зохион бүтээх сонирхолдоо хөтлөгдөн, энэхүү мөрөөдлөө биелүүлэхээр хичээж буй З.Гүлээ бүсгүйг энэ удаад Хобби буландаа урьсан юм. Эрч хүч, урам зоригоор дүүрэн энэ бүсгүй ажлын гараагаа жил ч хүрэхгүй хугацааны өмнө эхэлсэн ч өөрийн урлантай болоод амжжээ.
-Манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Эхлээд манай уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулаач?
-Намайг З.Гүлээ гэдэг. Дизайнер болох мөрөөдөлтэй. Энэ гараагаа эхлээд хөдөлмөрлөж яваа, мөрөөдөлдөө хөтлөгдсөн бүсгүй.
-Хувцас загвар, дизайны ертөнцийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Хувцас урладаг болох юмсан гэдэг мөрөөдөл маань наймдугаар ангиас эхэлсэн. Сургуулийнхаа хөдөлмөрийн багшийн нэрэмжит тэмцээнд оролцоод “Хамгийн уран охин”, “Хамгийн бүтээлч охин” гэх зэрэг өргөмжлөлүүдийг авч тэрнээсээ урамшаад дизайнер болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн юм. Тэр үед дизайнер болох санааг аав минь дэмжиж хүлээж аваагүй. Дизайнер гэдэг ойлголт манайд хожуу орж ирсэн шүү дээ. Дизайнерийг хүмүүс оёдолчин гэж хүлээж авдаг байсан шүү дээ. Тэгээд гэр бүлийнхнийхээ зөвлөгөөгөөр гадаадад Олон улсын харилцааны чиглэлээр суралцсан. Гэхдээ хоёрдугаар курсээ төгсдөг жил Олон улсын харилцаа миний мэргэжил биш гэдгийг ойлгож эхэлсэн. Сургуулиа төгсөж ирээд дизайнерийн чиглэлээр явахаар эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
-Таны ээж их уран хүн гэж сонссон. Загвар зохион бүтээгч, оёдолчин болоход ээж чинь нөлөөлсөн үү?
-Тийм манай ээж их уран хүн. Ер нь бол манай ээжийн талын хүмүүс бүгдээрээ уран. Манай гэрийн гурван охин бүгд урлах дуртай. Дүү маань бас тодорхой хэмжээнд хувцас оёно. Эгч хүн болохоор дүүгээрээ маш их бахархана гайхуулна шүү дээ.
-Анхны бүтээлээ санаж байна уу? Таны анхны үйлчлүүлэгч тань хэн байсан бэ?
-Мэдээж саналгүй яах вэ. Анхны үйлчлүүлэгч маань Удвал гэж эгч байдаг. Удвал эгч маань одоо миний байнгийн үйлчлүүлэгч. Анх Удвал эгчээсээ цагаан даашинзны захиалга авч байлаа.
-Загвараа бас өөрөө зохиодог уу?
-Хэрэглэгчдээсээ захиалга авахдаа загвар маань харилцан яриан дундаас үүсдэг. Тэр хүний стиль имиж, бие галбирт нь тохируулж загвар гаргана гэдэг маш чухал. Үйлчлүүлэгч маань бас санал бодлоо илэрхийлэх жишээний. Гэхдээ ирээдүйд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд маань зөвхөн миний загварыг нь гаргасан хувцасыг худалдаж авдаг болоосой гэж мөрөөдөж итгэдэг. Үүний төлөө хөдөлмөрлөнө.
-Энэ бол таны хобби гэхээсээ илүү ажил болсон байна.
-Хүмүүсийн ажил нь тусдаа, хобби, амьдрал нь нэг тусдаа байдаг шүү дээ. Харин миний ажил, амьдрал, хобби маань нэг зүйл болчихсон. Хувцсаа урлаад, урласан хувцсаа өмсчихөнө бас дуртай зүйлээ хийчихэж байна. Миний сонирхож, дурлаж хийдэг ажил бол хувцас урлах. Харин урлангийн тухайд гэвэл анх миний урлан манай гэрийн том өрөөнөөс эхэлж байсан. Том өрөөгөө эзэгнээд л тэндээ хамаг захиалгаа авдаг, хувцсаа урладаг байлаа.
Анх хувцас урлаж эхэлж байхдаа жигтэйхэн том урлантай болно гэж мөрөөддөг байлаа. Жилийн өмнө page-ээ нээчээд удаагүй байхдаа одоо би гэртээ захиалга авдаг ч гэсэн хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн урлантай болно гэдэгт итгэдэг бичиж байснаа санадаг. Магадгүй тав, арван жилийн дараа гэхэд л өөрийн гэсэн урлантай болно гэж боддог байсан. Гэхдээ нэг жил гэж арай төсөөлж байгаагүй. Амьдрал дээр хүн зөв зүйл рүү тэмүүлбэл тэрийгээ авдаг гэж боддог. Нэг жил хүрэхгүй хугацаанд тэр мөрөөдөл маань биеллээ. Итгэж ядаад л байна. Ер нь бол хоёр найзтайгаа нийлж, урлангаа нээж байгаа. Хоёр найз маань бас гар урлалын зүйлүүд хийдэг.

-Өнгөрсөн оны гуравдугаар сард албан ёсоор захиалга авч эхэлсэн. Жил ч хүрэхгүй хугацаанд урлангаа нээж байна. Мэдээж энэ хугацаанд маш их хөдөлмөрлөсөн үү? -Мэдээж маш их хөдөлмөр зарцуулсан. Жилийн дотор зөндөө олон даашинз урласан байна. Миний эсгүүрийн хавтсан дотор маань давхардсан тоогоор 200-аад хүний эсгүүр байна. Би өөрөө мэргэжлийн хүн биш, зориулалтын сургуульд ч сурж байгаагүй. Хувцас оёх, эскиз гаргах бүх юмыг бие даан сурсан. Одоог хүртэл суралцаж яваа, ер нь бол маш их дадлага хэрэгтэй. Энд ээжийгээ дурдахгүй бол болохгүй. Ээж маань миний хамгийн том туслах, хамгийн том зөвлөх. Ээж минь хамт байсан болохоор тэр их хувцсыг оёж чадсан байх. Одоо ч гэсэн ээжтэйгээ хамтарч ажиллана.
З.Гүлээгийн урласан хувцаснуудаас сонирхуулбал...

-Бүтээлүүдээ La femme - made by Гүлээ гэж нэрлэжээ. Яагаад энэ нэрийг сонгосон бэ?
- La femme гэдэг нэрийг ах маань сонгож өгсөн. Аливаа нэг зүйлийг эхлэхээс өмнө ах эгч хоёроосоо маш их зөвлөгөө авдаг. Анх хувцсаа урлаж эхлэхээр шийдээд нэр сонгох хэрэгтэй болсон. Би дандаа эмэгтэй хувцас оёдог болохоор манай ах бүсгүй хүн гэдэг үгний бүх хэл дээрх орчуулгыг олоод ирсэн байсан. Тэдэн дундаас италиар Donne, францаар La femme гэдэг нь хамгийн их таалагдаж, нүдэнд туссан. Ингээд La femme-ийг сонгосон. Сонсголонтой, бичиглэл нь ч гоё. Миний урласан хувцаснуудад маань La femme - made by Гүлээ гэж байдаг. Олон хэл холих муухай юм бишүү гэх мэтчилэн шүүмжлэлтэй хүлээж авдаг хүмүүс бий. Гэхдээ хүний нэр эх хэлээр бичигдэх нь зөв гэж боддог.
-Материалаа хаанаас авдаг вэ?
-Ихэвчлэн захиалгаар авчруулдаг. Өөр газар дахин давтагдахгүйн тулд сайн чанарыг материалууд хэрэглэхийг хичээдэг.
-Урлагийн хүмүүс онгод орно гэж их ярьдаг шүү дээ. Тэгвэл таны хувьд юунаас, хаанаас онгодоо олж авдаг вэ?
-Онгод орно гэж хүмүүс ярьдаг. Харин миний бодлоор би байнга онгодтой явдаг юм шиг ээ. Хаанаас ч хамаагүй санаа олж авдаг. Заримдаа таксинд явж байхад таксины бүрээсийг хараад санаа авах жишээний алхам бүрд санаа орж байдаг, онгод төрж байдаг гэх үү дээ.
-Та нийгмийн цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч. Page хөтөлнө, C1 телевизийн Lady house өглөөний нэвтрүүлэгт оролцдог. Нилээн завгүй явдаг юм шиг санагддаг. Өдрийн төлөвлөгөөнийхөө талаар хуваалцаач? Тогтсон төлөвлөгөө байгаа юу?
-Зорилгоо тодорхойлох хамгийн чухал гэдгийг ойлгосноос хойш өдрийн төлөвлөгөө гэж маш чухал гэдгийг бас ойлгосон. Өглөө эрт босоод өдрийн хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргана. Орой унтахаасаа өмнө төлөвлөнө. Ер нь цаг хугацааны үнэ цэнийг мэдэрч эхэлсэн. Төлөвлөгөө гаргах зөв амьдралын нэг хэлбэр гэж боддог. Буруу гэсэн юмнаас хол байхыг хүсдэг. Би өөрөө доороо үлгэрлэх дүүтэй учир зөв л амьдралтай байхыг хүсдэг дээ.
-Сэрүүлэгний дуугаар биш хүсэл мөрөөдлийнхөө дуудлагаар сэрдэг болоод нилээдгүй хугацаа өнгөрчихжээ гэсэн чиний постыг уншиж байсан. Ингэхэд өглөө хэдээс босдог вэ?
-Өглөө 04.50 гэхэд өөрийн эрхгүй сэрдэг болсон. Тэгээд 5 өнгөрөөгөөд босдог. Өмнө нь би нойрондоо нилээн харам охин байсан. Өнөөдөр би өөрийнхаа дуртай юмаа хийж, урлангаа нээж байгаа болохоор алт шиг үнэтэй цагаа унтаж өнгөрөөх хайран санагддаг болсон. Өглөө эрт босох болсон бас нэг шалтгаан маань “Өглөөний хүн” гэж номтой бас холбоотой. Тэр номыг уншсаны дараа шөнөжингөө ажил хийхээсээ илүү өглөө эрт босож ажлаа амжуулах нь илүү үр дүнтэй гэдгийг ойлгосон.
-Загвар зохион бүтээгч болгон өөрийн гэсэн өвөрмөц стильтэй байдаг. Харин та өөрийнхөө стилийг юу гэж тодорхойлох вэ?
-Миний урласан хувцасыг ганц удаа өмсөөд шүүгэндээ хадгалаасай гэж би хүсдэггүй. Харин хүмүүсийн өдөр болгон өмсөх дуртай хувцаснуудыг нэг байгаасай гэж хүсдэг. Миний стиль жанр өдөр тутмын хувцас мөртлөө тэр дундаа ганган, хээнцэр хувцас. Европ чиглэлээр дагнадаг.
-Одоогоор зөвхөн эмэгтэй хувцасны дизайнер хийж байгаа. Ирээдүйд эрэгтэй хувцас оёх бодол байгаа юу?
-Анх захиалгаа гэртээ авдаг байсан болохоор гэртээ хамаагүй эрэгтэй хүн авчирахыг хүсээгүй. Эхнээсээ эмэгтэй хувцасаар дагнасан, ирээдүйд ч эмэгтэй хувцасаар дагнана гэж боддог.
-Дэлгүүрээс хувцас худалдаж авдаг уу? Өөрийнхөө хувцасаа өөрөө оёчихдог биз
-Ихэнх хувцасаа өөрөө урлаж өмсдөг. Харин дэлгүүрээс өмд л худалдаж авдаг. Би өөрөө өмд урлах дургүй. Яагаад гэдгээ ч мэдэхгүй өмд гэхээр цаанаасаа чангаагаад байдаг ш дээ. (инээв).
-Өмдний захиалга ирдэг л байх. Тэр болгонд яаж татгалзах уу?
-Үнэнгээ л хэлж татгалзана даа. Гэхдээ La femme цаашид өргөжих юм бол өмд байхгүй гэж хэлэхгүй. Миний урлан өргөжөөд өөр дизайнертой болбол магадгүй тэр хүн өмд урлах сонирхолтой байхыг би үгүйсгэхгүй.
-Хамгийн их сэтгэл шингэсэн, цаг зарцуулсан, санаанаас гардаггүй хувцас тань юу вэ. Бусдаас өвөрмөц ч гэх юм уу.
-Хамгийн их цаг зарцуулсан хувцас гэвэл казах үндэстний хуримын хувцас. Улаан өнгөтэй даашинз дээр нь алтан хээ суулгаж урлаж байсан. Хүний амьдралд ганц тохиох баярт мөч, хуримын хувцас гэдэг утгаараа хамгийн их сэтгэл гаргаж хийж байсан. Гэхдээ ямар ч хувцас хийхдээ миний хувцас гэсэн өөриймсөг сэтгэлээр ханддаг учир бүх хувцасандаа хамаг сэтгэлээ шингээдэг.
-Моод монголоор дуусдаг гэж ярьдагтай хэр санал нийлдэг вэ? Улаанбаатар хотын залуучуудын стилийг юу гэж боддог вэ?
-Үгүй. Үүнтэй санал нийлдэггүй. Сүүлийн үед моод зэрэгцэж явдаг болсон гэж бодож байна. Залуучуудын стиль имиж нь ч үнэхээр гоё болсон. Мэдрэмжтэй, чөлөөтэй, хувцасаа тохируулж өмсдөг болсон байна.
-Хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг загвар зохион бүтээгч гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Гадаадын загвар зохион бүтээгчид гэхээсээ илүү Монголынхоо дизайнерүүдийг хүндэлж, үлгэр дуурайл авдаг. Анх урлаж эхлэхдээ дизайнер Үржинээгийн Юмжир эгчээс урам авч байсан. Тэр хүнийг хүндэлдэг, урам авдаг.
-Ирээдүйд өөрийн загварын төрөл жанрдаа өөрчлөлт оруулан цүнх ч юм уу, гуталны загвар зохион бүтээх санаа байгаа юу?
-Яваандаа жижигхэн гар цүнхнүүд хийж сурахыг хүсдэг. Гэхдээ захиалгаар биш өөртөө зориулж хийнэ гэж боддог.
-Хувцас, загвар зохион бүтээгчийн хувьд 5 жилийн дараа өөрийгөө хэрхэн харж байна?
-Ирээдүйд урлангаа илүү их өргөжүүлж, өөрөө ахлах дизайнер болчихсон ч юм уу, эсвэл өөрийнхөө сургасан шавь нарыг дизайнерээ болгож авах байх гэж бодож байна. Гэхдээ бодож, төлөвлөсөн зүйлүүд зөндөө байгаа.
-Оёдлын курс, дамжаа зохион байгуулдаг уу?
-Олон хүмүүсээс сургалт зохион байгуулах уу гэсэн санал авдаг байсан. Үүний дараа дөнгөж урлаж сурч байгаа охид бүсгүйчүүдэд зориулж сургалт зохион байгуулдаг болсон. Сургалтанд ирж байгаа ихэнх хүмүүс “Чиний хувцасыг харахаар өөрийн эрхгүй хувцас оёмоор санагддаг” гэж хэлдэг нь их урам хайрладаг. Одоогоор төгсөгчид маань бүгдээрээ сэтгэл хангалуун байгаа. Өдөр тутамынхаа хувцасаа урладаг болчихсон. Гэхдээ мэдээж нэгхэн сарын сургалтаар төгс дизайнер, оёдолчин болно гэсэн ойлголт байхгүй тухайн хүний өөрийн хичээл, зүтгэлээс ихээхэн шалтгаална. Байнга оёдог дадлага сайн хийх хэрэгтэй.
-Дөнгөж урлах сурч байгаа охид бүсгүйчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч?
-Дөнгөж оёж сурч байхад шантрах тохиолдол их гардаг. Даавууныхаа зөв талыг мэдэхгүй, эсвэл суналттай талыг нь буруу оёх зэрэг тохиолдолууд их гардаг. Алдаагаа сайн ойлгож, гаргасан алдаагаа дараа дараагийн хувцасан дээр давтахгүй байх нь чухал. Ер нь хамгийн гол нь шантарч болохгүй дээ.
-Ярилцсанд баярлалаа. Үйл уран байг гэж ерөөе.
-Баярлалаа.