Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орныхоо хөгжлийг тодорхойлох хоёр замыг сонгоод, энэ салаа замын алинаар нь явахыг иргэдээсээ асуусан. 365 мянган хүн саналаа өгснөөс 56.1 хувь нь эхнийх буюу “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтооё” гэсэн сонголтыг хийлээ.
Ард иргэдийн дийлэнх саналыг авсан энэ хариулт өнөөдөртөө хэлэлцээний шатандаа, басхүү урагштай яваа Тавантолгойн төслөөр илэрхийлэгдэнэ. Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай энэ он гаруут ажил хэрэгч уулзалтуудаа эхэлснээс хойш өнөөдөр гол асуудлуудаа тохиролцоод амжжээ. Долларын орох урсгалын нээж, эдийн засгийг эргэлтэд оруулах энэ төсөл нийгэмд хүлээлт үүсгээд байна.
Тавантолгойн төсөл дээр ММС/Mongolian mining corporation/ 51 хувь, Хятадын төрийн өмчийн “Шэньхуа” компани 49 хувийг эзэмшихээр тохиролцжээ. ММС консорциумд МCS групп 43.7, Худалдаа хөгжлийн банк 5.5 хувь эзэлж байгаа бөгөөд Шунхлай, Петровис зэрэг манай улсын 13 компани энэ нэгдэлд багтсан байна.
Хөрөнгө оруулагчид урьдчилгаа төлбөр 30 хувийг өөрийн хөрөнгөөр, үлдсэн 70 хувийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгоно. 70, 30-ийн харьцаа бол олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд тогтсон жишиг аж.
30 жилийн хугацаатай энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд манай Засгийн газар болон хөрөнгө оруулагчид хэлэлцээний үр дүнд гурван гол гэрээ хийх юм.
- Хөрөнгө оруулалтын гэрээ
- Төмөр зам байгуулах концессийн гэрээ
- Төрийн өмчийг төлбөртэй ашиглуулах гэрээ. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гэхэд л нөгөө талтай суугаад 260 асуудлаар ойлголтоо нэгтгэжээ. Мөн Концессийн гэрээнд 80 гаруй асуудал тусгасныг талууд нэгтгэж дуусаж байна. Энэ гурван гол гэрээг ойрын үед тодруулбал сар шинийн өмнө хийж дуусгахын төлөө талууд эрчимтэй ажиллаж байна.
ХҮНД НӨХЦӨЛ ДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Монгол Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдын үргээх бодлого явуулсаар “Хаалга үүдээ нээгээд өгсөн ч хараад үзэх хүнгүй боллоо”. Гадаадын томоохон бизнес уулзалтуудад Монголын төлөөлөгчдийг сонирхлын нүдээр харж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг мартжээ. Харин одоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс олдсон занданшуулсан шарил л Монголыг сайнаар дурсах үйл явдал болж байгаа нь бодит үнэн билээ.
Тэр үед Тавантолгойн тендерт оролцох хүсэлтээ гаргаж байсан “Вале”, “Мицуи” компаниуд хамтран Мозамбикийн төсөлд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна. Энэ төсөл одоо Мозамбикийн төсөлтэй өрсөлдөж байгаа.
2010 оноос хойш Засгийн газар Тавантолгойн нэрээр баахан өр үүсгэлээ. Хөрөнгө оруулагчгүй төмөр замд 280 сая ам.долларыг “Чингис” бондоос зарцуулсан. “Эрдэнэс Тавантолгой”-гоор дамжуулан “Чалко”-гоос 350 сая долларын зээл авснаа Эх орны хишиг болгоод тараачихсан. “Чалко”-гийн өрийг төлөхийн тулд Тавантолгой ажиллах хэрэгтэй.
Тиймээс үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад зориулж Хөгжлийн банк, ХААН банкнаас зээл авсан нь ханшийн өсөлтөөс 100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тэгж мачийгаад ч өрөө төлж бараагүй, 133 сая долларын өртэй сууна. Тавантолгой нэрийн дор өнгөрсөн таван жилийн хугацаанд улс орноо 700-800 сая долларын өрөнд оруулжээ. Одоо өр барагдуулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх гарц нь энэ төсөл болж байна.
Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх талаар манай улс 5-6 жил ярьж байж сая ажил хэрэгч яриа хэлэлцээ эхэлсэн нь энэ. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тендер зарласан 2010 онд 16 компани оролцох хүсэлтээ ирүүлж байснаас харахад таван жилийн өмнө Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байжээ.
Харин 2014 оны эцсээр манай улс зургаан компанид хандаж санал тавихад дийлэнх нь боловсноор татгалзсан. Тэр үед Тавантолгойн тендерт оролцох хүсэлтээ гаргаж байсан “Вале”, “Мицуи” компаниуд хамтран Мозамбикийн төсөлд хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна. Энэ төсөл одоо Мозамбикийн төсөлтэй өрсөлдөж байгаа.
Тавантолгойд хөрөнгө оруулахаар зориглосон ММС, Шэньхуа, Сумитомо групп манай талд маш тодорхой санал тавьж байна. Үүнийгээ ч Тавантолгойн хэлэлцээнд хөрөнгө оруулагчдыг төлөөлөн оролцож буй “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Олон улсын зарчмаар Та нар татварын болон үйл ажиллагааны орчноо л тогтвортой байлга. Бид эрсдэлээ үүрч ороод, хөрөнгө оруулалтаа хийе” хэмээн МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа зарчмаа тодорхой хэллээ.
ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ММС КОНСОРЦИУМ ХАРИУЦНА
Тавантолгойн төслийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төмөр замын төсөл хамгийн их ач холбогдолтой. Тэр хэрээр төмөр замыг тойрч улс төрийн тоглолтууд өрнөдөг нь нууц биш юм. Төмөр зам барьж, ашиглахад хуулийн хүрээнд төрөөс бодлогын хоёр чиглэл гаргаж өгчээ.
Нэгдүгээрт, Төр өөрөө мөнгөө гаргаад, 51 хувийг өмчлөх хувилбар. Манай улсад өнөөдөртөө төмөр зам барих эдийн засгийн боломж алга. Хоёрдугаарт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т “Төмөр зам бол стратегийн чухал обьект, 51 хувь нь төрийн өмчлөлд байх нь зүйтэй.
Тавантолгойн хэлэлцээнд хөрөнгө оруулагчдыг төлөөлөн оролцож буй “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Олон улсын зарчмаар Та нар татварын болон үйл ажиллагааны орчноо л тогтвортой байлга. Бид эрсдэлээ үүрч ороод, хөрөнгө оруулалтаа хийе” гэлээ.
Гэхдээ энэ нөхцөлийг дараа бүрдүүлэх үүднээс барьж ашиглаад 51 хувийг нь ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр төмөр зам байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чиглэлийг Засгийн газар тогтооно” гэсэн заалт байгааг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцолсон.
Энэ заалтыг мөрдөн ажиллахаар талууд тохиролцсон бөгөөд Төмөр замын төслийг ММС хариуцахаар болсон байна. “Энержи ресурс” компани төмөр замаа хариуцан барьж, үйл ажиллагаагаа явуулаад, 30 жилийн дараа Монголын төрд шилжүүлэхээр хэлэлцэж байгаа юм.
Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр зам барих бөгөөд Тавантолгой төслийн хүрээнд жилд 20-22 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо хийжээ. Тэгэхээр цаана нь өөр аж ахуйн нэгж 8-9 сая тонныг тээвэрлэх бололцоо гарч байна. Энэ төсөлд 1.160 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гаргажээ.
Шинэ төмөр зам Тавантолгойгоос Гашуунсухайт хүрээд зогсохгүй цаашаа далайн эрэг рүү гарч, үнэтэй зах зээлд хүрэх Хятадын өндөр хүчин чадалд нийцсэн байх ёстой гэж тооцжээ. Төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг хөрөнгө оруулагч тал гаргасан аж. Хятадын нутагт төмөр зам барих амаргүй. Тус улсын үнэ бүрдэлтийн систем, газар нутаг бүрт өөр өөр татвар авах зэргээр хүндрэл үүсэх учир энэ ажлыг төрийн өмчит “Шэньхуа” компанид хариуцуулах нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж байна.
Манай улс нүүрсээ төмөр замаар тээвэрлэж чадахгүй, Хятадын хамгийн хямд зах зээлд машинаар хүргэж байна. Бид нүүрсээ үнэтэй зах зээлд гаргаж байж төсөл амжилт олно гэж Ажлын хэсгийнхэн болон хөрөнгө оруулагчид санал нэгджээ.
Шэньхуагийн гаргасан ТЭЗҮ-д Тавантолгойн нүүрсийг далайн эрэгт хүргэнэ. Далайн эргээс Хятадын гангийн уурхайнуудад болон Япон, Солонгосын зах зээлд усан онгоцоор тээвэрлэлт хийх юм байна. ТЭЗҮ-д Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 1тонн нүүрс тээвэрлэхэд 5-6 доллар болно. Одоо бол автомашинаар тээвэрлэдэг компаниуд өрсөлдсөөр 1 тонн нүүрсний тээврийн зардлыг буулгажээ.
“Тээврийн зардал дээд зэрэг хямд байж, нүүрс нь өрсөлдөх чадвартай болно. Тиймээс үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт нэг гарт, нэг эдийн засагт байж энэ төсөл ДЭЛХИЙН ТӨСӨЛ болно. Буруу яриад, улс төржөөд эхэлбэл энэ төсөл нурна. Энэ бол бидний 5-6 жил явж ирсэн гашуун туршлага” юм.
ТӨСЛӨӨС МОНГОЛД ОРОХ ШУУД БУС ӨГӨӨЖ 94 ТЭРБУМ ДОЛЛАР
Хөрөнгө оруулагч талууд ойрын таван жилд төмөр зам болон орд газарт ямар хөрөнгө оруулалт хийхээ он оноор нь тооцоолон гаргажээ. Нийт дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулахаар ТЭЗҮ-ээ гаргасан бөгөөд үүн дээр төмөр замын төслийн 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт нэмэгдэх юм.
Өнөөгийн зах зээлийн тооцооллоор 30 жилийн хугацаанд төслийн компанийн ашгийн татвар, рояалти татвар, гаалийн болон агаарын бохирдлын хураамж гэх мэт татвараас 4.7 тэрбум долларын татвар улсад төвлөрөх бол шууд бус өгөөж 94 тэрбум доллар байх аж. Улсад төлөх татварын тоог хүмүүс голж мэднэ. Гэхдээ татвар өндөр бол хөрөнгө оруулалт татахад сөрөг нөлөө үзүүлдэг. Улс орнууд хөрөнгө оруулалт татахын тулд татвараа буулган өрсөлдөж байна.
Азийн орнууд татвараа хэрхэн буулгаж буйг графикаас харьцуулан харна уу. Графикт үзүүлснээр Монгол хамгийн өндөр татвартай гурван орны нэг болж байна.
Татвар мэдээж хэрэгтэй бөгөөд хуулийн дагуу авах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ үүнээс илүүгээр эдийн засагт өгөөжөө өгдөг “хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө” гэх ойлголтоор улс орнууд мега төслүүдийн ач холбогдлыг дүгнэдэг. Хөрөнгө оруулалт хийсэн компани төслийн хүрээнд их хэмжээний мөнгийг Монголд зарцуулна. Тэр мөнгө нь монголчууд бидний амьдрал.
Олон хүн ажиллуулж, цалин өгнө. Шатахуун, хоол хүнс, хувцас хунар зэрэг дагалдах бизнес нь эдийн засгаа авч явдаг. Үүгээр нь эдийн засгийн ач холбогдлыг хэмждэг байна. Тавантолгойн төсөлд ойрын таван жилийн хугацаанд 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд, хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө 13 тэрбум доллар болохоор байгааг Ажлын хэсгийнхэн тооцоолжээ. Үүн дээр л Монголын зогсонги байдалд орсон эдийн засаг босож ирнэ.
Их-20-ийн орнууд энэ жишгээр нэг долларын хөрөнгө оруулалт хийхэд өөрийн эдийн засагт хэд болж хувиргадгийг графикаас хараарай. Жишээлбэл, Хятад улс нэг долларыг 2.2 доллар болгож байна.
Тавантолгой төсөлд хөрөнгө оруулагчид өөрийн гаргасан ТЭЗҮ-д 30 жил ажиллахдаа 40 тэрбум долларын худалдаа хийнэ. Эргээд уурхайдаа 34 тэрбум долларын үйл ажиллагааны зардал гаргана гэсэн тооцоолол гаргажээ. Энэ зардлыг Монголд гаргах нь Монголын эдийн засагт үзүүлэх үржүүлэгч нөлөөлөл юм.
Урьдчилсан тооцоогоор төслийн урьдчилгаа төлбөрт 150 сая доллар өгөхөд бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчид мэдэгдээд байгаа. Төслийн ойрын гурван жилийн эдийн засгийн өгөөж болох хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө 13 тэрбум доллар. Өнөөдөр Монгол Улсын ДНБ 10 тэрбум доллар байна. Том төсөл хөдөлж улс хөгждөг, томордог хэмээн М.Энхсайхан сайд онцолсон.
Эдийн засагт хүлээлт үүсгэсэн энэ төсөл амжилттай эхэлбэл гацаанд орсон Оюутолгой хөдлөхөд эерэг нөлөө үзүүлнэ. Нэгэнт итгэл алдарч Монголоос нүүр буруулсан хөрөнгө оруулагчдын анхаарлыг ч татаж болно. М.Энхсайхан сайд гэрээг цагаан сарын өмнө амжиж хийх өөдрөг төлөвлөгөөтэй байна.