Сүүлийн хэдэн сарын турш Монгол Улсын сайд М.Энхсайхан телевизийн дэлгэц, сонины нүүрнээс салахаа болив. Түүний амнаас унах үг бүрийг бид алдалгүй сонсох гэж хичээнэ. Учир нь тэрээр одоо Тавантолгойн цахилгаан станц төдийгүй бүхэл бүтэн ордыг эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийг ахалж байна.
Гадаадын хөрөнгө оруулалт бууран, Аби даби дүби доллар гэх нь холгүй болсон бидэнд хамгийн ойрын ирээдүйтэй төсөл нь Тавантолгой болж хувирав. Удаан хүлээлгэсэн хэлэлцээ ч эхэлж, талууд өөд өөдөөсөө харан суулаа. Одоогоор ярилцаж байна, зөвшилцөж байна гэх л албан мэдээ дуулдана. Хаалттай хаалганы цаана Тавантолгойн ордыг эзэмших консерциумын гишүүд өөр хоорондоо болон манай ажлын хэсэгтэй чухам юу ярьж, ямар тохироо хийж байгааг бид мэдэхгүй.
Хардалт сэрдэлтээ түр азнаад 4 тэрбум ам.доллар гэх их мөнгийг манай авдарт шургуулах Тавантолгойн ордын талаар өгүүлье.
ТАВАН ТОЛГОЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ БУЮУ 1934 ОНООС ӨНӨӨГ ХҮРТЭЛ...
Хачирхалтай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндий дэх Тавантолгойн ордыг хамгийн анх буюу 1934 онд жирийн малчид илрүүлжээ. Харин улс 1966 онд энэ ордыг албан ёсоор бүртгэж авсан байдаг.
Таван толгой орд нь Цанхи, Бор толгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бүрддэг бөгөөд үүнээс Цанхийн нүүрсний талбай нь коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг нь.
2010 онд манай улс Тавантолгойгоо эргэлтэд оруулах болсноо дэлхий нийтэд зарлав. Ингээд 15 санал иржээ. Үүнээс 6-г нь Засгийн газар судлах шаардлагатай гэж үзэн, богино жагсаалтдаа багтаав. Гэвч асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд очоод гацчихсан юм.
Дөрвөн жилийн дараа буюу 2014 онд Засгийн газраас 6 компанид хамтран ажиллах санал хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл өөрсдөө гуйж залсан гэсэн үг. Эдгээрээс 4 нь санал хүргүүлсэнд талархсанаа илэрхийлсэн бол 2 нь хамтарч ажиллахаа илэрхийлэв. Харин засгийн газраас АНУ-ын Peabody Energy компанийг бус 3 улсын хувийн хэвшлээс бүрдсэн консерциумыг (Монгол, БНХАУ, Япон) өнгөрсөн арван хоёрдугаар сард сонгосон юм.
ЭНЭ КОНСЕРЦИУМЫН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
“Гаули” үнэт цаасны компанийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ дээрх асуултад ийн хариулж байна. Монгол Улсыг төлөөлөх Энержи Ресурс компани нүүрсний зах зээлд 5 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай. Тэд 2009 онд Ухаа худаг дахь ордыг ашиглах болсноор олон улсын зах зээлээс 650 сая ам.доллар босгож чадсан юм. Иймд ТОМ ҮЙЛДВЭРЛЭГЧ-д тооцогдож байна. Тус компани өнгөрсөн жилүүдэд ямар бүтээн байгуулалт өрнүүлснийг дор дэлгэрэнгүй танилцуулна.
БНХАУ-ын төрийн өмчит компани болох Чайна Шөнхуа Энержи компани Таван толгойгоос олборлосон нүүрсийг Хятадын нутгаар тээвэрлэн, гол зах зээл болох Японд хүргэх юм. Иймд энэ компанийг ТОМ ТЭЭВЭРЛЭГЧ гэж дүгнэж байна.
Харин Японы Сумитомо корпораци Таван толгойн нүүрсийг худалдаалах ТОМ БОРЛУУЛАГЧ аж.
Эндээс харахад үнэхээр төгс консерциумыг сонгосон гэлтэй. Тэдний хамтын ажиллагаа үнэхээр сайн зохицол эсэхийг цаг хугацаа л харуулна. Тавантолгойн ордын талаар үргэлжлүүлье.
Энэ орд нийслэлээс 540 км-ын зайтай оршдог.
Социализмын үед хийсэн тооцоо судалгаагаар ордын нүүрсний нөөц 6.4 тэрбум тонн гэж үзсээр ирсэн. Үүний 36 хувь нь коксжих нүүрс бол 64 хувь нь эрчим хүчний нүүрс аж.
Харин Энержи ресурс компани Жоркийн аргачлалаар тооцон, ордын нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэжээ. Үүний 5.4 тэрбум тонн буюу 73 хувь нь коксжих, 2 тэрбум буюу 27 хувь нь эрчим хүчний нүүрс аж.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт ашигладаг технологи ихээхэн хөгжиж, дэвшил гарах тусам нүүрсний ангилалд ч өөрчлөлт гарснаас дээрх тоонууд ихээхэн зөрүүтэй байх болжээ.
Дашрамд хэлэхэд манай дэлхийн нүүрсний нийт нөөц 891 530 тэрбум тонн юм байна. Энэ нөөцийн дийлэнх нь дараах орнуудад байна. АНУ, ОХУ, БНХАУ, Австрали, Энэтхэг, Монгол.
Тэгвэл энэ ордыг шинэ эзэмшигч рүү нь шилжүүлэхээр ажиллаж буй хэлэлцээний талууд ширээний хоёр талд суугаа талууд ЯМАР ГЭРЭЭ байгуулах вэ?
- Хөрөнгө оруулалтын гэрээ (260 орчим асуудлыг хөндсөн)
- Төмөр зам байгуулах концессийн гэрээ (80 орчим асуудлыг хөндсөн)
- Төрийн өмчийг төлбөртэй ашиглуулах гэрээ (30 жилийн хугацаатай байна)
Ухаа худагаас Гашуун Сухайтын боомт хүртэлх 267 км урттай төмөр замыг тавих ажлыг эхлүүлэхэд 280 сая ам.долларын хөрөнгийг “Чингис” бондоос зарцуулжээ. Иймд Тавантолгойн гол бүтээгдэхүүн болох нүүрсний тээвэрлэлтийг хариуцах субьект болох Чайна Шинхуа Энержид манай тал үнэхээр 280 сая ам.доллар зарцуулсан эсэхээ батлах учиртай. Учир нь бидний ярьж заншсанаар “цавчаа” энэ төсөлд орсон бол бодит өртөг зардал нь 280 саядаа хүрэхгүй байх аюул бий. Уг нь анх энэ төсөлд 200 сая ам.долларын хөрөнгийг Хөгжлийн банкнаас оруулна гэсэн ч яагаад ч юм 280 сая ам.доллар болон өссөн байх юм. Төслийн ТЭЗҮ-д зааснаар нийт 700 сая ам.доллар шаардлагатай. Төлөвлөгөө ёсоор энэ төмөр зам ирэх аравдугаар сард ашиглалтад орно.
Мөн хоёр талаас уулзах замуудын өндөр буюу далан нь бүхэл бүтэн 30 метрээр, хоёр талаас уулзах замуудын уулзвар цэг 10 орчим км-ээр зөржээ. Үүний шалтгааныг Зам тээврийн сайд тайлбарлаагүй л байна.
ТАВАН ТОЛГОЙД ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Хөрөнгө оруулагчид урьдчилгаа төлбөрт 150 сая ам.долларыг Монголын талд өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ нь өгөөш үү эсвэл сайхан сэтгэлийн тусгал уу гэдгийг мэдэхгүй юм.
Хөрөнгө оруулагчид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг өөрийн хөрөнгөөр, үлдсэн 70 хувийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгоно. 70/30-ийн энэ харьцаа нь олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд тогтсон жишиг аж. Одоогоор дээрх 30 хувийг 3 талаас бүрдсэн консерциум хэрхэн босгох нь буюу хэн хэдэн хувийг гаргах нь бас л тодорхойгүй байна.
Хоёр хоногийн өмнө Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура Токиод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан. Тэрээр консерциум дотроо Сүмитомо гадаад зах зээл дэх маркетинг болон санхүүжилтийг хариуцдаг гэжээ. Тэгэхээр дийлэнх хөрөнгийг Японы тал гаргах бололтой.
ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙН ГОЛ ӨРСӨЛДӨГЧИД ХЭН БЭ?
ОХУ-д улсад Эльга гэх томоохон төсөл хэрэгжиж эхлэх шатандаа яваа нь Таван толгойн гол өрсөлдөгчид тооцогдох боллоо. Мөн Мозамбикт томоохон нүүрсний орд илрүүлсэн аж. Бид олон улсын зах зээлээс хөрөнгө оруулагч анхлан хайх 2011 онд энэ орд сураггүй байжээ.
БИДНИЙ ХУДАЛДАН АВАГЧ ХЭН БЭ?
Дэлхийн нүүрсний зах зээл гэдэг нь хятадын зах зээл юм. Учир нь тус улс их хэмжээний нүүрс олборлохын сацуу гаднаас ч ихээр нь худалдан авдаг. Чухам ийм шалтгаанаар Тавантолгойн төсөлд Бээжин “Чайна Шинхуа Энержи” компаниа сойсон болов уу. Тус улс сүүлийн 100 жилийн турш Австралиас нүүрс худалдан авах болсноор зах зээл нь Австралиас хараат болсон гэхэд болно. Иймд БНХАУ нүүрс худалдан авдаг эх үүсвэрээ олшруулах бодит шаардлагатай нүүр тулсан тул Тавантолгойд оролцсон гэж ойлгож болно.
Консерциумын 3 дахь оролцогч нь Японы Сумитомо корпараци. Тэд 20 жилийн өмнөөс манай улсад хөрөнгө оруулан, хамтран ажилласан тул Монголчуудын хувьд Сумитомо шинэ танил биш.
СУМИТОМО ЯАГААД ТАВАН ТОЛГОЙД ХАМТРАХ БОЛОВ?
Япон улс нүүрсний томоохон худалдан авагчдын нэг. Гэтэл Японы гангийн үйлдвэрүүд Индонез, Австралиас бас л хамааралтай. Иймд Монголоос хямд, чанартай нүүрс худалдан авах хүсэлтэй байна. Тэд “Чайна Шинхуа Энержи”-д Тавантолгойн нүүрсийг хятадын далайн эрэгт тээвэрлэн авчрах шаардлагыг л тавьж байгаа аж. Хэрэв бид ОХУ-аар дамжуулан, Япон руу нүүрсээ гаргая гэвэл 5000 км туулах бол Хятадаар дайруулахад 2000 км болж, 2.5 дахин бага зам туулна. Тэгэхээр Чайна Шинхуа Энержи Тянжинаар дамжуулан манай нүүрсийг тээвэрлэх бололтой.
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИ ЯАГААД АШИГГҮЙ АЖИЛЛАСАН БЭ?
Одоогоор Таван толгой ордод төрийн мэдлийн Эрдэнэс Таван Толгой компани олборлолт явуулж байна. Тэд өнгөрсөн онд хамгийн их нүүрс олборлосон ААН-ээр шалгарав. Мөн Чалкод нийлүүлдэг нүүрсний үнийг тонн тутамд нь 70-аас 91 ам.доллар болгон өсгөж чадсан.
Гэвч төр муу менежер гэдэг. Үүнийг батлах мэт “Эрдэнэс таван толгой” компани өнгөрсөн хугацаанд буяны үйл хийсээр ирэв. Тус компаниар дамжуулан БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая долларын зээл авснаа эрх баригчид эх орны хишиг болгоод тараачихсан. Бид ч алгаа тосон авсан.