Цахилгаан хөдөлгүүртэй машины салбарт өнөөдрийн байдлаар хамгийн дэвшилтэт зай хураагуурыг бүтээсэн нь Тесла Моторс. Тэд нэг удаагийн цэнэгээр 400 бээр туулах чадалтай зай хураагуур бүтээж чадсан. Гэтэл компани зөвхөн тээврийн хэрэгсэлд зориулсан зай хураагуур бүтээхийг хүсээгүй аж.
Тесла компани ганц, хоёрхон сарын дараа хэрэглэгчдэд зориулсанзай хураагуур танилцуулах болно
XXI зууны суут сэтгэгчдийн нэг Элон Маск “Тесла компани ганц, хоёрхон сарын дараа хэрэглэгчдэд зориулсан, таны гэрийг эрчим хүчээр хангах зай хураагуур танилцуулах болно” гэжээ.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар энэхүү зай хураагуур нь нарны хавтан мэтийн байгальд ээлтэй ногоон эрчим хүч үүсгэгч байхаас гадна өнөөдөр зах зээл дээр байгаа аливаа зай хураагуураас илүү их хэмжээний эрчим хүч хадгалдаг болно гэж үзэж байна.
Түүнчлэн энэ мэт зай хураагуурын ачаар хэрэглэгчид төвийн эрчим хүчнээс татгалзаж эхлэх аж. Мэдээж хэрэг Маскын ажиллуулдаг SolarCity компани байгааг мартаж болохгүй.
Гэхдээ энэ компани хэрэглэгчдэд шууд нарны хавтан санал болгодог бол Маскын тайлбарласнаар Тесла Моторсын бүтээх эрчим хүчний үүсгүүр нь зай хураагуур байх юм.
5-10 жилийн дараа таны гэрийн ихэнх төхөөрөмж интернетэд холбогдож, таны оролцоогүйгээр өөрсдийн үүргийг гүйцэтгэж эхэлнэ
Тэгвэл ийм зүйл бүтээх гэж байгаа шалтгаан нь сүүлийн үед эрчимтэй яригдаж ажил хэрэг болоод эхэлчихсэн “Ухаалаг-Гэр” төсөл билээ. 5-10 жилийн дараа таны гэрийн ихэнх төхөөрөмж интернетэд холбогдож, таны оролцоогүйгээр өөрсдийн үүргийг гүйцэтгэж эхэлнэ.
Харин үүнийг бодит байдалд нэвтрүүлэхэд эрчим хүчний асуудлыг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Нэгэнт л “Ухаалаг-Гэр” төсөл гэж байгаагийнх таны гэр өөрөө ажиллах эрчим хүчээ өөрөө үүсгэдэг болох нь маш том давуу тал юм.
Компани шинэ бүтээгдэхүүнээ ганц хоёрхон сарын дараа танилцуулах бол үйлдвэрлэх ажил хагас жилээс наашгүй. Дээрээс нь хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд дахиад нэг хоёр жил хэрэгтэй.