LG компани ирэх гуравдугаар сард зохиогдох “Дэлхийн Хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр шинэхэн бүтээсэн тансаг зэрэглэлийн, ухаалаг цагаа танилцуулах гэж байна.
Энэхүү цаг алт болон мөнгөн гадаргуутай бүтээгдэхээс гадна цэвэр арьсан оосортой байх аж. Хамгийн гол нь тансаг бүтээгдэхүүн хэдий ч бусад ухаалаг цагны адил зүрхний хэмнэл мэдэрдэг.
G Watch, G Watch R зэрэг бүтээгдэхүүнүүдийн дараагийн загвар биш харин зах зээл дээрх бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх цаг гэж компани тайлбарлажээ. Ерөнхийдөө Apple Watch-тай өрсөлдөнө гэж тэд таамаглаж байна.
Urbane гэх энэхүү цаг 1,3 инчийн P-OLED дэлгэцтэй бөгөөд 410 mAh батарейтай учир гурван өдрийн турш цэнэгээ барих юм. Харин одоогоор цагны үнэ, хэзээ худалдаанд гарах зэрэг нь тодорхойгүй үлдэж байна.