Колумб залуу Хамес Родригесын хувьд 2014 он мартагдахааргүй жил байсан. Колумб улсын Кукута хотод төрсөн, 23 настай залуу маш олон шилдэг хөл бөмбөгчдийн мөрөөддөг зүйлд хүрч чадсан юм. Эхлээд тэрээр ФИФА-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гялалзан, дараа нь тус тэмцээний мэргэн бууч болж эцэст нь мөрөөдлөө биелүүлж Реал Мадридад ирсэн.
- 2014 онд та тун сайн байсан. Яг 12 сарын өмнө өөрийгөө энэ түвшинд ирчихнэ гэж төсөөлж байв уу?
Би үргэлж амжилт гаргах, мөрөөдөлдөө хүрэх талаар боддог байлаа. Гэвч одоо би хэдийнээ мөрөөдлөө биелүүлчхээд, Реал Мадрид шиг том клубд тоглоод байж байна. Одоо бол цаашид үргэлжлүүлэн олон жилийн турш энд тоглох талаар л бодож байгаа.
- Энд ирэхэд танд юу нөлөөлсөн бэ?
Өнгөц харах юм бол яахав ганц зүйл (мөнгө), харин яг энэ дунд орж байж л та бүхнийг бүрэн дүүрэн ойлгох болно. Би үргэлж том клубын талаар боддог байлаа. Харин одоо энэ дотор орчихсон явж байна. Би дэлхийн хамгийн шилдэг клубд байгаа гэдгээ ам бардам хэлнэ ээ.
- Кристиану Роналдугийн талаар маш их ярьж, бичиж байх юм. Хувцас солих өрөөнд хамт байдгийн хувьд, мөн нэг багийн хамтрагчдын хувьд та түүний талаар?
Кристиану амьдрал дээр ч, талбай дээр ч маш сайн хүн. Миний хувьд, 2014 онд үзүүлсэн амжилтаараа Кристиану Баллон д’Ор авах нь зүйн хэрэг байсан. Харилцааны хувьд бол, бид хоёр тун сайн харилцаатай байдаг. Талбай дээр бол Роналдугийн үнэ цэнийг бүгд мэднэ. Харин түүний бэлтгэлээ хийж байгаа, талбайн гадна хэрхэн ажиллаж байгааг хараад бүр илүү биширдэг. Энэ бүхнийг харах юм бол, та Кристиануг яагаад энд байгааг ойлгох болно.
- Мадридад амьдрах ямархуу байна?
Мадрид их сайхан хот шүү. Бүх зүйл нээлттэй. Юу дуртайгаа хийж болохоос гадна таны хүсэж, авч болох бүх зүйл энд байдаг. Манай гэр бүлийнхэн болон надад энд байх их сайхан байгаа. Үүнээс илүү байна гэж юу байх вэ?.
“Дэлхийн аваргын үеэр Маракана цэнгэлдэхэд тийм гоол оруулна гэдэг маш хэцүү зүйл. Гэхдээ би цаашид улам хичээх болно!”
Хамес Родригес 2014 оны ДАШТ-ны үеэр оруулсан гайхалтай гоолынхоо талаар
- Та өсвөр насандаа Колумбыг орхисон. Эх нутагтаа санадаг уу?
Тэгэлгүй яах вэ. Би тэндхийн бүх зүйлийг санаж байна. Хүмүүс, хоол... Гэхдээ би нутгаасаа гараад 6-7 жил болчихжээ. Гэр бүл, найз нөхдөөсөө хол амьдраад сурчихаж.
- Буцаж очих гэснээс, хожмын нэг өдөр таныг Колумбд хөл бөмбөг тоглож байхыг харвал, маш олон хүн гайхах байх даа?
Миний ёстой бодож байгаагүй зүйл байна. Гэхдээ ийм зүйл болбол их сайхан байх болно. Карьераа Колумбд дуусгана гэдэг сайхан хэрэг. Их л олон жилийн дараа буцах нь дээ. (инээв)
-2014 он руу эргэн очъё. Танд дахиад ганцхан боломж олдвол юуг өөрчлөх вэ, яагаад?
Хэцүү л юм. Гэхдээ би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сонгоно. Миний болоод Колумбийн ардын түмний үргэлж хүсдэг тэр л зүйл. Гэртээ байгаа хүн бүхэн, бид түүхийг бүтээж чадна гэж найдаж байсан. Өмнө нь бид нар хэзээ ч шөвгийн наймд шалгарч байгаагүй шүү дээ.
- Уругвайн шигшээ багийн эсрэг оруулсан гоол тань Пушкашын шагнал авсан...
Тийм ээ. Би их баяртай байгаа. Би тэр гоолыг оруулсныхаа дараа энэ шагналын тухай бодож эхэлсэн. Олон нийтэд нээлттэй санал асуулга байсан болохоор надад санал өгсөн бүх хүмүүст, мөн бурхандаа баярлалаа. Бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлье. Дэлхийн аваргын үеэр Маракана цэнгэлдэхэд тийм гоол оруулна гэдэг маш хэцүү зүйл. Гэхдээ би цаашид улам хичээх болно!
- Ингэхэд та хэнд саналаа өгсөн бэ?
Бусад нэр дэвшигчдэд (Стефани Роке болон Робин ван Перси) өгсөн. Хүнд шалгаруулалт болно гэж би мэдэж байсан. Би азтай байж ялагч болсондоо.
- Та 2014 оны ДАШТ-ий үеэр бас нэг гайхалтай гоолыг Японы хаалганд оруулсан байдаг...
Дэлхийн аваргын үеэр миний оруулсан гоолуудаас хамгийн дуртай гоолуудын нэг маань тэр. Уралдуулж дамжуулсан бөмбөгийг аваад, эцсийн хамгаалагчийг хуурмаг хөдөлгөөнөөр хууран, тэгээд хаалгачийн дээгүүр өлгөж цохиод гоолдсон юм.
- Зохион байгуулагч орон Бразилд хожигдсоноор Колумбийн шигшээ баг дэлхийн аваргыг дуусгасан. Тэр тоглолтын талаар?
Маш олон алдаа, хэрүүлтэй их онцгүй тоглолт болсон. Тэр бүхэн надад маш хэцүү байсан. Гэхдээ одоо тэр бүхэн ард үлджээ. Хамгийн гол нь бид түүхийг бүтээсэн, одоо илүү их амжилт гаргах залуучууд манай баг хамт олонд байна. Энэ хамт олон маш том хүсэл эрмэлзэлтэй.
- Магадгүй та нар 2018 онд ОХУ-д болох дэлхийн аваргын үеэр хариугаа авах уу?
Үгүй ээ, хариугаа авах чухал биш. Тэрний оронд өдөр бүр улам сайжрах хэрэгтэй. Магадгүй бид нар тэднийг буулган авна байх, тэгвэл тэр бүхэн зүгээр л боломжоо ашигласных.