АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн компьютерүүдийн ихэнхээс мэдээлэл авах чадвартай тагнуулын программ боловсруулжээ.
“Касперскийн лаборатори”-ийн судалгааны үндсэн дээр Ройтерс агентлагийн мэдээлснээр Үндэсний аюулгүй байдлын агентлаг Western Digital, Seegate, Toshiba болон бусад тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэлийн дискэн дээр тусгай тагнуулын хөтөлбөрийг суулгах санаа олсон гэнэ.
“Касперскийн лаборатори”-ийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр дэлхийн гуч гаруй оронд нэг болон хэд хэдэн төрлийн тагнуулын программаар вирустсэн персональ компьютерүүд олдсон гэнэ. Тагнуулын программ суусан хамгийн их компьютерүүд Иранд байсан бол үүний араас Орос, Пакистан, Афганистан, Хятад, Мали, Сири, Йемен, Алжир оржээ.
Хакерүүдийн гол бай нь төрийн болон цэргийн байгууллагууд, харилцаа холбооны компаниуд, банк, цөмийн судалгаа хийдэг эрчим хүчний компаниуд, медиа компаниуд болсон байна. Түүнчлэн исламын идэвхитнүүдийн компьютерүүд ч тагнуулын программын бай болсон гэнэ.
“Касперскийн лаборатори” тагнуулын энэ өргөн цар хүрээтэй ажлын ард зогсож байгаа улс орныг нэрлэхээс татгалзсан ч Иран дахь цөмийн объектууд руу дайралт хийхийн тулд Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захиалгаар боловсруулагдсан Stuxner тагнуулын программтай нягт холбоотой гэдгийг мэдээлсэн байна.
Түүнчлэн Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллаж байсан нэгэн ажилтан энэ лабораторийн дүгнэлтийг баталсан гэнэ. Мөн өөр нэгэн ажилтан Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг хатуу дискэн дээр тагнуулын программ суулгах боломжтой технологи боловсруулж байсан гэдгийг баталжээ.
Эх сурвалж: Вести