Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён Хайрхан уулаа ухаж алт олборлохыг эсэргүүцсэн иргэд “Ноён уулаа аваръя” уриатай аян өрнүүлж, улмаар Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд нойтон өлсгөлөн зарлаад зургаа хонож байна.
Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тэмцлээ үргэлжлүүлж буй найман хүний ар гэрийнхэн өнөөдөр эргэж ирсэн юм.
Өлсгөлөн зарлаж буй эмэгтэйн охин Г.Ган-Учрал:
-Охины хувьд ээждээ битгий өлсгөлөн зарлаач гэж хэлсэн үү?
-Хэлэлгүй яахав. Гэхдээ ээж маань ганцхан үр хүүхэд, удмынхаа төлөө ингээгүй. Бүх монголчуудын төлөө өлсгөлөн зарлаж байна.
-Гадаа бага зэрэг зогсоход л даарч байна. Гэтэл зургаан хоног ийм байдалтай хэвтэж байгаа ээжийн тань биеийн байдал ямар байна вэ? Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс гайгүй л гэж байна.
-Надад “Та боль. Та үхэх гээд байна шүү дээ. Бидэндээ амьд мэнд харагдаач ээ” гэж хэлэх эрх үнэндээ байхгүй. Хэлмээр л байна гэхдээ хэлэх эрх алга. Ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа хүнийг би яах вэ? Би “боль” ч гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ дотроо шаналж байна. Гэхдээ шаналлаа үзүүлмээргүй байна. Ээж маань зөвхөн ах дүү, үр хүүхдийнхээ төлөө хийгээгүй учраас надад тэгж хэлэх эрх байхгүй. Харин ч бид давхар тэмцэх ёстой.
Өлсгөлөн зарлаж буй иргэнээс дараах асуултанд товч хариулт авлаа.
-Та бүхний биеийн байдал ямар байна? Тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтнууд хүлээн авч байна уу?
-Биеийн байдал сайн байгаа. Бидний шаардлагад одоогоор хариу өгөөгүй байна. Бид өргөх бичгээ өгсөн. Тэрнийхээ хариуг авах гээд өгөхгүй болохоор бид өлсгөлөн зарлаад, хариугаа хүлээгээд сууж байна.
-Бусад хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ? Даарч хөрж байна уу? Ар гэрийнхэн тань санаа зовж байгаа байх?
-Даарлаа гээд одоо яах вэ дээ. Мэдээж ар гэрийнхэн санаа зовж байгаа. Гэхдээ хамгийн гол нь бидний санал нэг зүйл дээр нэгдсэн. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн биеийн байдал жигд сайн байна.
Өлсгөлөн зарлаж буй иргэний гэр бүлийн хүн мөн ярилцлага өглөө. Тэрбээр амаржаад дөрвөн сар болж байгаа бөгөөд бага насны хоёр хүүхэдтэй гэнэ.
-Энд сууж байгаа миний ханийн биеийн байдал хүнд байна. Гар хуруу нь эвэршиж, хуурайшсан байна. Орой гараад тэнгэрийн байдал ажигладаг. Их хурлын томчууд үүнийг харахгүй. Хань үр хүүхдийнх нь хувьд сэтгэл санаа зовоод нойр хоолгүй сууна. Настай хүмүүсийн сэтгэл зовоод бие нь муудаад, зарим нь хэвтэрт орж байна.
“Босоо хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Х.Бээжингээс дараах асуултад тодруулга авлаа.
-Тухайн алт олборлох гэж байгаа газар нь Ноён уулаас 50 гаруй км-ийн зайтай гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн байсан. Та ямар хариулт хэлэх вэ?
-Тэрийг товчхоноор худлаа гэж хэлье. Яг хажууд нь ухах гэж байна. Тэрийг ухаад эхлэхээр хяналт байхгүй учир ухна л гэсэн үг.
-Баярлалаа.