Өнөөдөр бидний өдөр тутам хэрэглэдэг веб хөтчийн нэг болох Chrome дээр бяцхан тоглоом бүхий нууц код байдаг гэдгийг та мэдэх үү? Тийм ээ байдаг, тэгээд та яг одоо тоглож болно.
- Нэгдүгээр алхам: Интернет сүлжээгээ салга
- Хоёрдугаар алхам: Шинэ Tab нээгээд ямар нэг сайт руу ор.
- Гуравдугаар алхам: Бяцхан саарал өнгөтэй үлэг гүрвэл гарч ирмэгц Space товчлуураа дар.
Ингээд л боллоо. Тэгээд үсрээд л кактус мөргөчихгүй яваад байхад хангалттай.
Тэгвэл үүнээс сэдэвлэсэн ийм үлэг гүрвэлтэй Андроид тоглоом PlayStore дээр тавигджээ. Доорх бичлэгээс та ямар тоглоом гэдгийг нь хараарай. Гэхдээ харагдаж байгаа шиг ээ амар эд бас биш аж.
Сонирхуулахад Google-ийг үүсгэн байгуулагчид өөрсдийн бүтээгдэхүүнүүд дунд ийм жижиг код нуух хоббитой. Компанийг үүсгэн байгуулагч Сергей Брин 1990-ээд оны үед бичиж байсан “Resume”-ийн код дунд нэг нууц зурвас байжээ.
Харин хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ жилийн Google I/O чуулгын цахим хуудсан дээр “Super Bowl 2015”-ын үеэр од болсон "Зүүн талын Аварга загас" бүжиглэж буй кодыг бичсэн байлаа. 31 тэрбум ам. долларын хөрөнгөтэй Сергей Брин тухайн үед одоогийн Netflix-тэй адил кино үзвэрийн төсөл боловсруулж байжээ.
Тэгвэл өнөөдөр Сергей нууц төсөл хэрэгжүүлэгч “Google X” лабораторийг удирдаж байгаа билээ. Энэ лабораторид хийдэг зүйлсийн энгийн нэг жишээ гэхэд одоо бидний сайн мэдэх болсон Google Glass юм.