Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг угтах ёслол үйлдэхээр ирсэн Улаанбаатарчуудын хөлд Тасганы овоо өнөө өглөө дарагдлаа.
Шинийн нэгний өглөөний 07.00 цагаас эхлэн шинэлэгчид цуглан наран мандахын өмнө 07.30 цагт Тасганы овоо хөл хишгих зайгүй болсон юм.
Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатган сайн сайхныг ярилцдаг.
Түүнчлэн энэ өдрийн нарыг урьтаж харвал тухайн жилдээ хийморьлог, цог золбоотой явах болно хэмээн бэлгэшээдэг билээ.
XVII жарны Галзууруулагч хэмээх модон хонь жилийн анхны нарыг харахаар ирсэн Монголчууд ирж буй цагийг сэтгэл хангалуун угтаж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэгт итгэл найдвар дүүрэн байгаагаа илэрхийлж цай, идээ будааныхаа дээжийг өргөж байлаа.
Овоон дээр энгийн иргэд, төрийн цагдаа, бөө, удган гээд сүсэг бишрэлээрээ цугласан хүмүүс тус тусын ёсыг үйлдэх бөгөөд зарим нь нар мандахыг хүлээн гал асаан дулаацаж байв.
Энэ жил замын цагдаагийн эргүүлийн машин Тасганы овоон дээр ажилласан ч жилийн жилд шинийн нэгний өглөө олны хөлд дарагддаг Тасганы овоонд машин ихтэй байлаа.