Билгийн тооллын XVII жарны модон хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл, хүндлэл дүүрэн энэ өглөө /2015.02.19/ Төрийн өндөрлөгүүд айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар эхлээд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир