Америкийн кино академийн дээд шагнал Оскарын 87 дахь удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анджелес хотын “Долби” театрт орон нутгийн цагаар 21.30 цагт буюу Монголын цагаар 09.30-д эхэллээ.
Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг дэлхийн 225 орны хэдэн сая хүн та бидний нэгэн адил шууд дамжуулалтаар үзэж сонирхдог байна.
Энэхүү нэр хүндтэй ёслолыг хөтлөн явуулах үүргийг Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Нил Патрик Харрис хүлээсэн юм.
Харин Харрис энэ талаарх сэтгэгдэлээ хуваалцахдаа "Америкийн кино урлагийн академиас тавьсан санал миний хувьд нэр төрийн хэрэг. Миний мөрөөдөл биеллээ" гэжээ.
Дашрамд сонирхуулахад Харрис Америкийн телевизийн урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг 65 дахь удаагийн “Emmy awards”-ийг хөтөлсөн туршлагатай юм.