Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар судалгааны цөм лаборатори байгуулсан. БСШУЯ-ны дээд боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд яамны дэмжлэгээр байгуулсан уг лабораторид орчин үеийн судалгааны ажил хийж, монгол эрдэмтэн судлаачдын үнэлэмжийг дэлхийд шинжлэх ухааны салбарт нэмэгдүүлэх алсын зорилго агуулсан.
Энэ лабораторийг тоног төхөөрөмжүүдийг зөвхөн манай сургуулийн хэдэн багш, эрдэмтэд ашиглах биш, нийтээрээ мэдэж ажиллаасай гэж бодож байна хэмээн АШУҮИС-ийн захирал анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар онцоллоо. АНУ, Япон, Герман, Хятад, Энэтхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн орчин үеийн өндөр технологийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон уг лабораторид эрдэмтэд судалгааны ажлаа хийгээд эхэлжээ.
Энэ лабораторид эрдэмтэн, багш нар эсийн өсгөвөр, молекул биологи, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн зургаан чиглэлээр олон улсын түвшинд нийцсэн эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажил хийх боломж бүрдсэн байна.
АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлөөс эрдэмтэн, багш нарынхаа дунд уралдаан зарлаж, 22 төслөөс дөрвийг шалгаруулан уг лабораторид судалгааны ажлаа эхлүүлж байна.
Б.Дамдиндорж: Энэ төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2-2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энгийн жишээ хэлье. Туршилтын нэг хулгана авахад 640 ам.доллар. Гэтэл судалгаанд жилдээ ойролцоогоор 500 орчим харх, хулгана хэрэглэх болов уу.
Өндөр технологийн дөрвөн төслийн нэг нь “Мэдрэл, дотоод шүүрлийн эсүүдийн дохиолол дамжилтын шинэ механизмуудыг “live cell imaging” буюу амьд эсийн дүрслэлийн технологиор тодорхойлох судалгаа юм. Энэ нь аливаа өвчний эмгэг жамыг тайлбарлах, урьдчилан сэргийлэх, эмчилгээний шинэ арга боловсруулах, шинэ эм гарган авахад чухал ач холбогдолтой.
Өндөр технологийн төслийн удирдагч АШУҮИС-ийн Физиологийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Дамдиндоржтой ярилцлаа.
-Амьд эсийн дүрслэл гэж чухам юуг хэлнэ вэ?
-Энэ төслийн гол зорилго нь эхлээд амьд эсийн технологийн дүрслэлийг бүтээх ёстой. Бид эсийг ялган авчихвал эсийн доторх дохиолол дамжилтыг тодорхойлж чаддаг болно. Тодорхойлж авсан эс дээр янз бүрийн эмийн бодис яаж нөлөөлж байгааг тодорхойлно. Үүнд үндэслэн шинэ мэдлэг, шинэ эм, эмчилгээг гаргадаг.
Энэ бол “high tech”, бидний Монголдоо анх удаа хийж буй судалгаа. Манай судалгааны багт АНУ, Япон, Баруун Европын их сургуульд энэ технологийг эзэмшсэн 20-иод эрдэмтэн байна. Энэ хүмүүс гадаадад сурсан өндөр технологио Монголд авчирч, судалгаагаа хийх гэж байна. Энэ бол дэвшил. Шинжлэх ухаанд урагшаа алхсан үйл ажиллагааг болж байна гэсэн үг.
Бид энэ жилдээ “live cell imaging” технологио нутагшуулна. Амьд эсийн өсгөврүүдийг хийнэ. Ялгаж авсан амьд эсийн өсгөврүүдэд дохиолол дамжилтыг тодорхойлж чаддаг болох зорилт тавьсан. Үүнийг хийх бүрэн боломжтой. Бидний ажилд БСШУЯ, АШУҮИС ч гэсэн Шинжлэх ухаан технологийг дэмжих сан байгуулаад, санхүүжилт олгож эхэлж байгаа.
-Энэ төслийг хэрэгжүүлэхэд Цөм лабораторийн тоног төхөөрөмжүүд бүрэн хангагдсан уу?
-Ер нь аливаа судалгаа шинжилгээ маш өргөн хүрээнд явагддаг. Судалгаа шинжилгээ хийж байхад шийдэх янз бүрийн асуудал гарч ирнэ. Үүн дээр нэмж, өөр системүүдийг үүнтэй уялдуулж ажиллуулах хэрэгтэй болно. Төслийн явцад илүү шинэ технологиудыг хавсарч, хооронд нь уялдуулж ажиллах шаардлага гарна. Жишээлбэл, телеметрийн систем байна. Телеметрийн систем гэдэг нь секундын давтамжтайгаар тухайн туршилтын модельд ямар өөрчлөлт гарч байгааг тодорхойлж чадна.
Амьд эсийг ялгаж аваад, үйлдлийг нь тодорхойлсны дараа биологийн идэвхит бодисыг амьтанд тарина. Тэр амьтны зүрх минутад хэдэн удаа цохилж, цусан дахь сахарын хэмжээ минутад яаж ихэсч, багасч байна. Улаан эс үхэж байна уу, олширч байна уу, дархлааны фермент дааврууд ихэсч, багасч байна уу гэдгийг телеметрийн системтэй уяж байж мэдээллийг үнэн зөв гаргаж өгнө. Энэ бол цөм технологи. Энэ технологид суурилан өөр технологиудыг татан оролцуулж, хамтарч ажиллана.
Хавдрын эсрэг эмчилгээнд сайн гэх мэтээр эм гаргаад байна. Үүнийгээ яагаад үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахгүй байна гэхээр баталгаа нотолгоо л дутагдаж буй хэрэг.
-Энэ төсөл ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Гурван жил үргэлжлэх төсөл. Эхний ээлжинд энэ жилдээ бид амьд эсийг ялгаж авна. Амьд эс дээр дохиолол дамжилтыг тодорхойлж чаддаг болно. Дохиолол дамжилтыг тодорхойлчихвол байгалийн болон зарим синтетик бодисууд тухайн эсэд яаж нөлөөлж байгаа тухай факторуудыг гаргаж өгөх зорилготой.
-Төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хэдий хэрийн санхүүжилт хэрэгтэй вэ?
-Ойролцоогоор 2-2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Бид одоо нэг шинэ технологи суурилуулах ёстой. Энэ технологио суурилуулж, ажилд оруулаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж баталгаа нотолгоотой үр дүн гаргахын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай.
-Яагаад ийм их хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж?
-Энгийн жишээ хэлье. Туршилтын нэг хулгана авахад 640 ам.доллар. Гэтэл судалгаанд жилдээ ойролцоогоор 500 орчим харх, хулгана хэрэглэх болов уу. Тэгэхээр туршилтын амьтан авахад л 300 мянга орчим доллар зарцуулах хэрэгтэй болж байна. Түүн дээр урвалж бодисууд авна. Бид шинжлэх ухааныг дэлхийн түвшинд хүргэж хөгжүүлье гэж байгаа бол бодит байдалтай эвлэрэх ёстой.
Аливаа шинэ нээлт, шинэ механизм, шинэ эм нэвтрүүлэхийн тулд маш их хүч хөрөнгө, олон хүний хөлс хүчийг шавхаж байж гарч ирдэг. Үүний эхлэл болгож дэлхийн хамгийн шинэ технологийг бид суурилууллаа. Ийм лаборатори дэлхийн зургаан улсад байгаагийн нэг нь Монголд байна. Энэ нь Япон, Солонгос, Баруун Европын их сургуулиудтай өрсөлдөхүйц судалгааны үр дүн гаргаж чадна.
Үүний цаана эрдэм шинжилгээний импакт фактор өндөртэй олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн гаргана. Энэ бол үр дүн, шинжлэх ухаан. Манай эмийн үйлдвэрүүд маш олон эм гаргаж байна. Хавдрын эсрэг эмчилгээнд сайн гэх мэтээр эм гаргаад байна. Үүнийгээ яагаад үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахгүй байна гэхээр баталгаа нотолгоо л дутагдаж буй хэрэг. Үүний цаана өндөр технологи байх ёстой. Батлагдаж нотлогдож байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө.
-Анагаахын шинжлэх ухаан нотлоогүй ч монголчуудын хэрэглэж ирсэн үр дүн сайтай эмчилгээний уламжлалт аргууд байдаг даа. Энэ эмчилгээг судалж Та бүхэн нотлох боломжтой юу?
-Энд тэндхийн рашаан, чонын тархи чихрийн шижинд сайн гэх мэтээр хүмүүс ам дамжин яриад л байна. Үнэндээ түүн дотор багахан биологийн идэвхит бодис л байгаа. Тэр бодис нь чухам амьд, тухайн ходоод, мэдрэлийн эс, нарийн гэдэсний амьд эсэд ямар нөлөө үзүүлээд байгааг тодорхойлж чадна.
Монголын уламжлалт анагаах ухаан маш том ухаан. Ургамал, ус, рашаан, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг анагаах ухаан өргөн хэрэглэдэг. Хэдийгээр эмчилгээний үр дүн сайтай ч баталгаа нотолгоотой судалсан нь үгүй.
Жишээлбэл, үрэвслийн эсрэг хойлогийн мах сайн гэдэг. Тэгвэл хойлогийн махнаас биологийн идэвхтэй бодисыг нь ялгаж авч байгаад шарханд яаж нөлөөлж байгааг нотолж чадвал тэр нь инновац, шинэ мэдлэг болно. Тэндээс шинэ бүтээгдэхүүн гаргана. Бидний судалгаа ч цаашид ийн баяжиж явах юм.