Монгол Улсад казино байгуулах хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барих гэж байна.
Казиногийн тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдын тоо нэмэгдэх, эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засгийг өсгөх орлогыг бүрдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьж байгаа нь анхны тохиолдол биш юм. Монгол улсад 1990-ээд оны дундуур Казиногийн тухай хууль батлагдаж, казино байгуулах тендер зарлагдсан бөгөөд "Мон Макао" компани уг тендерт ялжээ. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн эцэстээ Монгол Улсын түүхэнд анх удаа УИХ-ын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлсэн.
Шүүхээс авлигын хэргээр "Мон Макао" компанийн захирал болон дээрх гурван гишүүнд ял оноож байсан түүхтэй. Ингээд Казиногийн тухай хууль цуцлагджээ.

Тэгвэл казино, мөрийтэй тоглоомын эх орон гэгддэг АНУ-д мөрийтэй тоглоомыг яаж зохицуулдаг, улс оронд хичнээн хэмжээний ашиг авчирдаг талаарх мэдээллийг хүргэе.
20 жилийн өмнө АНУ-ын хоёрхон мужид мөрийтэй тоглоом хуулиар зөвшөөрөгдсөн, үлдсэн 48 мужид хориотой байв. Одоо байдал 360 градус эргэсэн гэхэд болно. Өдгөө АНУ-ын 48 мужид төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоом тоглохыг зөвшөөрдөг. Мөрийтэй тоглоомын бизнес эдгээр мужуудын орлогын эх үүсвэр.
Хавай, Юта мужид л мөрийтэй тоглоомыг бүрэн хориглодог.
Лас-Вегасийн казино жилд дор хаяж 5.5 их наяд ам.долларын ашиг олдог
Кино үйлдвэрлэл, спорт, шоу тоглолт зохион байгуулах зэргийг бүгдийг нийлүүлсэн ч мөрийтэй тоглоомын бизнес Америкт хамаагүй илүү орлого авчирдаг.
1978 онд Атлантик-Сити казино байгуулахыг зөвшөөрсөн хоёр дахь хот болов (Лас-Вегасын дараа). Тус хотын анхны казино Resorts International-ыг барьж, ашиглалтад өгөхөд 45 сая ам.доллар зарцуулсан бол 1996 онд тус казиногийн жилийн эргэлт 225 сая ам.доллар байсан юм.
АНУ-ын мөрийтэй тоглоомын эрх зүйн зохицуулалт муж болгонд харилцан адилгүй. АНУ-ын Үндсэн хуульд мөрийтэй тоглоомын төрөл, казиногоор үйлчлүүлэгчдийн нас, казино байгуулах бүс нутаг зэргийг тухайн мужийн хуулиар зохицуулна гэж заажээ.
Жишээ болгон мөрийтэй тоглоомын бизнес хамгийн их хөгжсөн мужуудын нэг болох Невада мужийг авч үзье.
Невада нь АНУ-ын баруун хэсэгт оршдог муж улс. Америк гэлтгүй дэлхий дахины түүхэнд мөрийтэй тоглоомыг хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрсөн анхны газар.
Невада мужид 3000 гаруй мөрийтэй тоглоомын газар, 6000 гаруй тоглоомын ширээ, 210 мянга гаруй автомат тоглоомын машин бий. Эдгээрт 200 мянга гаруй хүн ажиллаж байна. Невада муж жилд зөвхөн мөрийтэй тоглоомоос нэг тэрбум ам.долларын татвар, хураамж төвлөрүүлдэг аж.
Өнөөдрийн байдлаар тус мужийн зөвхөн Лас-Вегас хотод 122 томоохон казино байна. Харин мөрийтэй тоглоомын үйлчилгээ явуулдаг 1701 газар байдаг. Тэднийг үзэж, тэнд тоглохын тулд жил тутамд дэлхийн өнцөг булан бүрээс 40 сая хүн Лас Вегасыг зорьдог.
Лас-Вегаст сүм, сургууль, эмнэлэг, спортын талбай, цэргийн баазын ойролцоо болон хууль сахиулах байгууллагын ажилтан хүрэхэд бэрх газар казино барихыг хатуу хориглодог.
Одоогийн байдлаар тус мужид мөрийтэй тоглоомын бараг бүх хэлбэр хуулиар зөвшөөрөгдсөн. Гэвч энэ нь Невада мужийн хаана ч казино барих эсвэл автомат тоглоомын газар нээхийг зөвшөөрдөг гэсэн үг биш. Жишээ нь Лас-Вегаст сүм, сургууль, эмнэлэг, спортын талбай, цэргийн баазын ойролцоо болон хууль сахиулах байгууллагын ажилтан хүрэхэд бэрх газар казино барихыг хатуу хориглодог. Энэ заалтыг манай хууль тогтоогчид анхааралдаа авах хэрэгтэй.
Мөрийтэй тоглоомын бизнестэй холбоотой бүх байгууллага тусгай лиценз авах шаардлагатай. Энэ нь хэд хэдэн төрөлд хуваагддаг:
1. Хязгаарлагдмал тусгай зөвшөөрөл (Restricted Gaming License). Тус зөвшөөрөл 15 гаруй автомат тоглоомын машинтай хүнд эсвэл байгууллагад олгогддог бөгөөд тоглоомын ширээ суулгах болон бусад тоглоом зохион байгуулахыг хориглодог байна. Хязгаарлагдмал тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа асуудлыг Невадагийн мөрийтэй тоглоомын комисс шийдвэрлэнэ. 2010 оны тавдугаар сарын 1-ний байдлаар Невада мужид ийм төрлийн 3278 тусгай зөвшөөрөл олгосон байна.
2. Хязгааргүй тусгай зөвшөөрөл (Nonrestricted Gaming License). Тус тусгай зөвшөөрөл дотроо хоёр төрөлд хуваагдана. Үүнд N/R slots only буюу эзэмшигч хичнээн ч хэмжээний автомат тоглоомын машинтай байхыг зөвшөөрнө, түүнчлэн хоёр дахь төрлийн N/R games & slots тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн автомат тоглоомын машинууд болон тоглоомын ширээний тоонд хязгаар тавьдаггүй байна.
Гэхдээ тус тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө Невадагийн мөрийтэй тоглоомын зөвлөл мөрдөн шалгана. Үүний дараа зөвлөл өөрийн үнэлэмжээ Невадагийн тоглоомын хяналтын хороо руу явуулах бөгөөд хороо эцсийн шийдвэрээ гаргадаг юм. 2010 оны тавдугаар сарын 1-ний байдлаар Невада мужид “N/R slots only” төрлийн 190 тусгай зөвшөөрлийг, “N/R games & slots” төрлийн 432 тусгай зөвшөөрлийг тус тус олгожээ.
3. Автомат тоглоомын машины эзэд өөрт нь харьяалагддаггүй баар, ресторан, клубт мөрийтэй тоглоомоо байрлуулах тусгай зөвшөөрөл. Ийм төрлийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч хамтын ажлын нөхцөлийн талаар үйлчилгээний газрын эзэнтэй тохиролцсоны дараа олгогддог байна.
Мөрийтэй тоглохгүй ч чамин хийц маягтай казиног харж нүдээ хужирлах гэсэн өч төчнөөн хүн ирдэг байна.
Үүнээс гадна мөрийтэй тоглоомын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон худалдагчид тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Невадагийн мөрийтэй тоглоомын зах зээлд орж байгаа мөрийтэй тоглоомын ямар ч тоног төхөөрөмжийг математикийн тест, аюулгүй байдлын тест зэрэг зайлшгүй шаардлагатай хяналт, шалгалтаар оруулна. Невада мужид мөрийтэй тоглоомын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 116, худалдагч 183 бүртгэгдсэн байна.
Түүнчлэн мөрийтэй тоглоомын газрын ажилтнууд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Ийм төрлийн тусгай зөвшөөрөл мөн дотроо хоёр хуваагдана. Тоглоомын явцад оролцдог ажилтан (дилер, питбоссууд, менежерүүд болон бусад) болон тоглоомын явцад оролцдоггүй ажилтан гэж хуваадаг байна.
Тоглоомын явцад оролцдог ажилтны тусгай зөвшөөрлийг авахын тулд орон нутгийн эрх баригчид болон Невадагийн тоглоомын хяналтын хорооны шалгалтанд ордог.
Невада мужийн мөрийтэй тоглоомын татвар, хураамжийн хэмжээ ч тусгай зөвшөөрлийн төрлөөс хамааран харилцан адилгүй юм байна.
1.Хязгаарлагдмал тусгай зөвшөөрөл (15 гаруй автомат тоглоомын машин) эзэмшигч дараахь татварыг төлнө:
-Сард:
Автомат тоглоомын машины тоо |
Татварын хэмжээ |
1 |
$ 81.00 |
2 |
$162.00 |
3 |
$243.00 |
4 |
$324.00 |
5 |
$405.00 |
6 |
$546.00 |
7 |
$687.00 |
8 |
$828.00 |
9 |
$969.00 |
10 |
$1,110.00 |
11 |
$1,251.00 |
12 |
$1,392.00 |
13 |
$1,533.00 |
14 |
$1,674.00 |
15 |
$1,815.00 |
2. Хязгааргүй лиценз эзэмшигчид сар бүр нийт орлогынхоо тодорхой хувийг татварт төлдөг. Тухайлбал эхний 50 мянган ам.долларын 3.5 хувийг, дараагийн 84 мянга ам.доллараас 4.5 хувь, хэрэв 134 мянгаас давбал 6.75 хувийг нь татварт тушаана.
Үүнээс гадна хязгааргүй буюу games&slots тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах байдлаар татвар төлнө.
Тоглоомын ширээний тоо |
Татварын хэмжээ |
1 |
$12.50 |
2 |
$25.00 |
3 |
$50.00 |
4 |
$93.75 |
5 |
$218.75 |
6-7 |
$375.00 |
8-10 |
$750.00 |
10 тоглоомын ширээ ашиглах тохиолдолд |
|
Ширээний тоо |
Татварын хэмжээ |
1-16 |
$125.00 ширээ тутамд |
17-26 |
$2,000.00 үүн дээр нэмээд ширээ болгоноос $1,200.00 |
27-35 |
$14,000.00 үүн дээр нэмээд ширээ болгоноос $700.00 |
36-аас дээш |
$20,300.00 үүн дээр нэмээд 35 дахь ширээ болгоноос $25.00 |
Невадагийн тоглоомын хяналтын зөвлөлийн мэдээгээр зөвхөн Лас-Вегасийн казино жилд дор хаяж 5.5 их наяд ам.долларын ашиг олдог. Мөрийтэй тоглохгүй ч чамин хийц маягтай казиног харж нүдээ хужирлах гэсэн өч төчнөөн хүн ирдэг байна.
Хатуу журам, стандарт, зохион байгуулалттай цогц үйл ажиллагааны хүрээнд гадны улс орнууд казиногоор дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх болсон. Америкаас гадна Хятадын Макао, Хонконг, Малайз, Өмнөд Солонгос, Филиппин, Сингапур, Камбож, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад казиногийн бизнес хурдтай хөгжиж байна.
Гэхдээ казиногийн бизнес хурдтай хөгжиж буй орнуудад биеэ үнэлэлт, хууль бус наймаа, гэмт хэрэг казино, мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон орнуудтай харьцуулахад 8 хувиар илүү байдаг гэсэн судалгаа гарчээ. АНУ-ын Атлантик-Сити хотод мөрийтэй тоглоомын бизнес хөгжиж эхлэх үед гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэссэн гэдэг.
Казиногийн өөр нэг муу тал нь орон нутгийн бизнест муугаар нөлөөлдөг байна. Мөрийтэй тоглоом нээгдсэн дүүргийн кафе, дэлгүүр, ресторан, үл хөдлөх хөрөнгийн агентлагууд зэрэг жижиг бизнес эрхлэгчид дампуурах нь элбэг хэмээн Америкийн шинжээчид анхааруулдаг аж.