Play Store дээр өдөрт хэчнээн ч аппликейшн нэмэгдэж байгаа юм. Тэр болгоныг татаж үзнэ гэвэл бүтэхгүй зүйл болно. Тиймээс таны ажлыг хөнгөвчлөх үүднээс анзаараагүй өнгөрсөн байж магадгүй сонирхолтой таван аппликейшнийг онцолж байна. Татаад үзээрэй.
#1 LIMBO
2010 онд Дани залуусын бүтээсэн төгсгөлгүй үргэлжлэх, хар бараан энэ тоглоом өнгөрсөн таван жилийн хугацаанд маш олон төхөөрөмж дээрх хувилбар нь гарчээ. Харин энэ сарын 20-ны өдрөөс эхлэн та энэ тоглоомыг өөрийн Андроид утсан дээр тоглож болохоор боллоо.
“Limbo” буюу Латинаар “өнцөг” гэсэн утгатай энэ үгийг “Тамын ирмэг” гэж тодорхойлдог
Бага зэрэг тайлбарлахад тас харанхуй ертөнцөд нэг жаалхүү өөрийн эгчийг хайн бэдрэх аж. “Limbo” буюу Латинаар “өнцөг” гэсэн утгатай энэ үгийг “Тамын ирмэг” гэж тодорхойлдог. Харин тоглогч хүүг энэ харанхуй дундуур урагшаа, хойшоо, дээшээ, доошоо явуулж болох бөгөөд эвлүүлдэг тоглоомын хэсэг бүрийг яг зөв тааруулах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд 4,99 ам. долларын үнэтэй энэ тоглоомыг тоглож дуусгахад хэдхэн өдөр л болно. Яахав сонирхолтой туршлага болж болох л юм.
Татах: 4,99 ам. доллар /Android, iOS/
#2 MANUAL CAMERA
Андроид үйлдлийн системтэй утас болгон аятайхан зураг авч чадахгүй. Гэхдээ энэ нь техник хангамж гэхээс илүүтэй программ хангамжтай холбоотой байдаг.
Та өрцний хурд, фокус аа гараар тааруулах, ISO гэх мэт олон зүйлсийг өөрөө тохируулна
Харин Manual Camera гэх энэ аппликейшн танд маш олон сонголт санал болгох бөгөөд одоогоор үнэлгээгээрээ төрөл дундаа хамгийн дээр явж байна.
Энэ аппликейшнаар та өрцний хурд, фокус аа гараар тааруулах, ISO гэх мэт олон зүйлсийг өөрөө тохируулж болно. Хэдийгээр энэ мэт тохиргоо бүхий аппликейшнууд байдаг ч гэсэн хэрэглэгчийн харилцах хэсэг нь тун ч давгүй болжээ.
Татах: 3.99 ам. доллар /Android/
#3 THE WITCHER BATTLE ARENA
Андроид үйлдлийн системтэй утас барьдаг та DOTA 2, League of Legends зэрэг сүлжээгээр тоглодог тулаант тоглоом байхгүй гэдгийг та сайн мэдэж байгаа. Гэтэл ийм тоглоом сүүлийн жилүүдэд хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг болсон төдийгүй та ч бас тоглодог байх. Хамгийн гайгүй нь Gameloft-ын хөгжүүлдэг “Heroes of Order and Chaos”.
Татахад үнэгүй, цаанаасаа ирдэг гурван баатраас дуртайгаа сонгон тоглож үзээрэй
Харамсалтай нь тийм ч сонирхолтой биш. Харин “Witch Battle Arena” танд хамаагүй өөр мэдрэмж төрүүлнэ. Татахад үнэгүй, цаанаасаа ирдэг гурван баатраас дуртайгаа сонгон тоглож үзээд дараагийн удаад мөнгө төлөх үү, үгүй юу гэдгээ та шийдээрэй.
Гэхдээ тоглоомыг татахад танд нэг баатар unlock хийхэд хангалттай хүрэлцэхүйц зоостой эхэлдэг. Дунджаар нэг тоглолт 5-6 минут үргэлжлэх бөгөөд та нэг товшиж хүссэн газар руугаа явах бол хоёр товшиж айл руугаа дайрна. Түүнчлэн баатар бүр өөрийн гэсэн тусгай чадвартай бөгөөд тоглолт бүрийн эцэст авах EXP таныг хөгжүүлэх юм.
Энэ үедээ та зоос цуглуулах бөгөөд заавал мөнгө төлөхгүйгээр цуглуулсан зоосоороо бүх баатруудыг нээж болно.
Татах: Үнэгүй /Android/; VainGlory /iOS/
#4 DAY OF THE VIKING
Викингүүдийн нэг өдөр гэдэг энэ тоглоом мэдээж хэрэг хөдөлгөөнт төхөөрөмж дээр байдаг олон л тоглоомтой адилхан. Нэг жишээ нь “Angry Birds” юм. Гэхдээ тоглох арга нь арай өөр л дөө. Харин яагаад онцолж байна гэхээр энэ тоглоомын зураглал нь тун ч онцгой явдал юм.
Та цайзыг болон ягаан даашинзтай, царай муутай гүнжийг хамгаалах ёстой
Та цайзыг болон ягаан даашинзтай, царай муутай гүнжийг хамгаалах ёстой. Гэтэл Викингүүд дайраад л. Тэднийг устгаад л. Ер нь бол таны хуруу хурдан байх хэрэгтэй. Хоёр хэмжээст тоглоомыг дуусгахын тулд та тоймгүй олон викингээс хагацах ёстой болно.
Татахад ширхэг төгрөг ч зарцуулахгүй бөгөөд тоглоомын явцад ч таниас сохор зоос нэхэхгүй. Та зүгээр л завтай үедээ тоглоод байхад нэг өдөр дуусах тоглоом. Түрүүн дурдсанчлан тоглоомын зураглал тун сайн болжээ. Тиймээс нэг л зүйлээ хийж байгаа ч танд сонирхолтой санагдах болов уу.
Татах: Android /Үнэгүй/; iOS /2,99 ам. доллар/
#5 LOCK ME OUT
Ухаалаг утас гэдэг зүйл мэдрэгч бүхий дэлгэцтэй болсон тэр цаг мөч буюу ерөнхийдөө 2007 онд iPhone гарснаар бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэхдээ зарим тохиолдолд бид үүнээсээ бага ч гэсэн хөндийрөх хэрэгтэй үе бий.
Цэнэг дуустал тасралтгүй үргэлжлэх дижитал ертөнц бидний халаасанд байна
Учир нь асар олон тоглоом, аппликейшн, Facebook, дуу хөгжим гээд ухаад байвал цэнэг дуустал тасралтгүй үргэлжлэх дижитал ертөнц бидний халаасанд байна. Харин одоо танилцуулах аппликейшний тусламжтай та заримдаа энэ ертөнцөөс ангид байж болох аж.
Юу гэхээр Lock Me Out гэх энэ аппликейшн ажиллаж эхэлмэгц таны утасны кодыг өөрчлөх юм. Ингэснээр та зөвхөн камер, чухал шаардлагатай дуудлага хийх, гаднаас дуудлага хүлээн авах гэсэн хэдхэн сонголттой үлдэнэ.
Харин тоглоом, интернет, хөгжим гэх бусад зүйлс рүү хандаж чадахгүй. Та өөрөө хэдий хэрийн хугацаанд ийм нөхцөлд байх эсэхээ шийдэх бөгөөд цаг дуусахад аппликейшн таны хуучин нууц үгийг сэргээх эсвэл утасны тохиргооноос шалтгаалан нууц үггүй болох аж.
Нэгэн аппликейшн ажиллаж байгаа үед танд үүнийг зогсоох ганцхан арга үлдэнэ. Та утсаа заавал reboot хийх шаардлагатай. Зөвхөн бид гэлтгүй сурагчдын утсыг ингэж түгжвэл хичээл дээрээ өөр зүйлд саатарахгүй ч юм билүү. Аппликейшнийг татахад эхний арван удаа ажиллуулах үнэгүй эрхтэй бол цаашид хэрэглэхийг хүссэн хэн ч 0,99 ам. доллар төлөөд хүссэн хугацаагаараа хэрэглэж болох юм.
Татах: Үнэгүй /Android/