Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаевын экс хүргэн, Казахстанаас Австрид суух Элчин сайдаар ажиллаж байсан Рахат Алиев Вена хотын шоронд амиа хорлосон хэмээн ВВС мэдээллээ.
Австрийн Haut агентлагийн мэдээлж буйгаар энэ сарын 24-ны өдөр орон нутгийн цагаар 07.20 цагийн үед түүнийг дүүжлэгдсэн байдалтайгаар шоронгийн хамгаалагчид олжээ.
Алиевийн өмгөөлөгч түүнийг амиа хорлосон гэхэд итгэхгүй буйгаа мэдэгдсэн юм.
Хэдэн долоо хоногийн өмнө Рахат Алиев ганц хүний өрөөнд шилжжээ. Учир нь түүнтэй нэг өрөөнд хамт байдаг гурван хоригдол амь насанд нь заналхийлсэн гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Алиевтэй хамт хоригдож байсан хоригдлуудыг мөрдөн байцааж эхэлжээ.
Сануулахад Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Даригагийн нөхөр байсан Алиев сүүлийн жилүүдэд олон улсад шуугиан тариад буй. Түүнийг Казахстаны “Нур банкны” топ-менежерүүд Айбар Хасенов, Жолдас Тимралиев нарыг хулгайлан, тамлан хөнөөсөн хэрэгт сэжиглэн 20 жилийн ял оноосон.
Алиев Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүслээсээ болоод Назарбаевын хараалд өртсөн
Үүнээс гадна 2008 онд Казакстаны цэргийн шүүх Алиевийг төрийн эрх мэдлийг хүчээр авахыг оролдсон, олон удаагийн санхүүгийн гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж 20 жил хорих ял оноосон билээ.
Ингээд Казахстаны шүүх 2008 онд Алиевт нийт 40 жилийн ялыг эчнээ оноосон байна. Гэхдээ түүнийг шүүх ажиллагаа эхлэхэд Алиев хэдийнэ Казахстаныг орхисон байсан юм.
Рахат Алиев 2001 он хүртэл Казахстаны хамгийн том бизнесмен, анагаах болон эдийн засгийн ухааны доктор, аюулгүй албаны хоёр дахь том хүн байжээ.
Алиев Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүслээсээ болоод Назарбаевын хараалд өртсөн гэж шинжээчид үздэг.
Тэрбээр хэсэгт хугацаанд Австрид нуугдаж байсан ч Казахстаны хууль сахиулах байгууллага болон Интерполын хамтын ажиллагааны хүрээнд 2007 онд баривчлагдсан юм. Гэвч Австрийн холбооны шүүхээс Алиевыг Казахстан улсад шилжүүлэн өгөхөөс татгалзаж, нэг сая еврогийн батлан даалтаар сулласан.
Үүний дараа 2014 оны зургаадугаар сард Алиев Венын цагдаад хандан өөрийн хүсэлтээр баривчлагджээ. Австрийн засгийн газар түүнийг Казахстанд хүлээлгэж өгөхөөс хоёр ч удаа татгалзаад байсан юм.