Хэрвээ Apple-ийг үүсгэн байгуулагч Стив Жобс өдгөө амьд сэрүүн байсан бол яг одоо 60 насыг зооглох байв. Хэдийгээр 2011 онд нойр булчирхайн хорт хавдрын улмаас харамсалтайгаар хорвоог орхисон ч гэсэн түүний бүтээсэн бүхэн өдгөө ч үргэлжилсээр байгаа билээ.
Тэгвэл энэ эрхэм 1985 оны хоёрдугаар сард Playboy сэтгүүлд ямар ярилцлага өгч байсныг хамтдаа сонирхъё.
Mac-ыг хөгжүүлэгчид жилд 100,000 ам. доллароор ундаа уудаг
"Apple-ийн ажлын байр ихэнх нь оффисоос тэс өөр. Эргэн тойрондоо видео тоглоом байрлуулж, хүмүүс ширээний теннис тоглоно. Булан тохойд байрлах чанга яригчаар хүмүүсийн дуртай дуунууд эгшиглэх аж.
Уулзалтын өрөөнүүдийг “Да Винчи”, “Пикассо“ гэж нэрлэсэн бөгөөд хөргөгч дүүрэн шинэхэн лууван, алим, жүржийн шүүс өрөөтэй. (Зөвхөн Mac хөгжүүлэгчид жилд 100,000 ам. долларын үнэ хүрэх шүүс уудаг)"
Стив Жобс 9 настай жаал хүүд Mac-ыг үзүүлжээ
Жобс үнэндээ өөрийн бүтээгдэхүүнийг бага насны хүүхдүүдэд үзүүлэх сонирхолтой байжээ. Яагаад?
Жобс: Насанд хүрсэн хүмүүс миний бүтээлийг харчхаад “Энэ юу юм бэ?” гэж асуудаг. Харин жаалууд “Би үүгээр юу хийж болох вэ?” гэж асуудаг.
“Компьютер гэдэг бидний үзсэн хамгийн гайхалтай төхөөрөмж”
Гэтэл яг үүнтэй ижил эрчим хүчээр илүүг биш юмаа гэхэд ижлийг бүтээх төхөөрөмж хаана ч байхгүй
“Компьютер гэдэг бидний үзсэн хамгийн гайхалтай төхөөрөмж. Үүгээр юм бичиж болно, бусадтай харилцаж болно, тооцоолж болно, төлөвлөж болно, урлагийн хийгээд уран сэтгэмжид тулгуурлах бүхнийг нэг дор цогцлоосон.
Гэтэл яг үүнтэй ижил эрчим хүчээр илүүг биш юмаа гэхэд ижлийг бүтээх төхөөрөмж хаана ч байхгүй. Үнэндээ бид энэ зүйл хэтдээ хаа хүрэхийг мэдэхгүй. Яг одоо бол бидний амьдралыг хөнгөвчилж байгааг л мэдэж байна. Компьютер бидний хэдэн цаг хийх ажлыг хэдхэн секундэд хийж чадна.”
1985 онд ч Apple-ийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна гэж Жобс боддог байв
Macintosh 1000 ам. долларын үнэтэй гарвал би л хувьдаа баярлана
Жобс: Нэг л өдөр бид боломжийн үнэтэй, өнгөт дэлгэцтэй компьютер бүтээнэ. Гэхдээ аливаа бүтээгдэхүүн дөнгөж эхэлж байхдаа дэндүү өндөр үнэтэй байдаг нь бичигдээгүй хууль. Бид олныг үйлдвэрлэх тусам, үнэ нь буурах болно.
Playboy: Гэхдээ шүүмжлэгчид таныг эхлээд асар өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргаж, сэтгэл нь хөөрсөн хүмүүст зарчхаад, дараа нь үнээ буулгаж зах зээлийг эзэгнэж байна гэх юм.
Жобс: Үнэндээ наадах чинь худлаа. Бид үнээ буулгах боломжтой болмогц л бүтээгдэхүүнээ хямдруулна. Та бүхэн харж байгаачлан шинэ бүтээгдэхүүнүүд хэдэн жилийн өмнөхөөс, үгүй ядах даа өнгөрсөн жилийнхээс хямд байгаа биз дээ. Бидний үндсэн зорилго бол хэдэн арван сая хүмүүст өөрсдийн компьютерыг түгээх. Үүний тулд хямд үнэтэй байх ёстой. Үнэнийг хэлэхэд Macintosh 1000 ам. долларын үнэтэй зах зээлд гарвал би л хувьдаа баярлана.
“Полароидыг үүсгэн байгуулагчийг хөөх шийдвэр гаргасан гэдэг миний сонссон хамгийн тэнэг зүйл байлаа”
Үнэндээ тухайн жилийн хавар Apple Стивийг ажлаас халж байв
“Доктор Эдвин Ланд мэдээж хэрэг дэггүй нэгэн байсан. Тэр Харвардыг орхиж Полароидыг бүтээх ажилд ханцуй шамлан орсон. Зөвхөн бидний цаг үед амьдарч байгаа суутан гэлтгүй тэр л хүн шинжлэх ухаан, бизнес, урлагийг хооронд нь нийлүүлэх аргыг олсон юм. Полароид ч үүний ачаар хөл дээрээ боссон. Гэтэл нэг л өдөр тэд хамгийн суут дэггүй нэгнийг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан.
Би өмнө нь хэзээ ч ийм тэнэг зүйл сонсож байгаагүй. Ингээд 75 настай тэрээр ажлаа хүлээлгэж өгөөд үлдсэн амьдралаа шинжлэх ухаанд зориулсан. Доктор Ланд бол манай үндэсний баялаг. Хамгийн гол нь хүмүүс яагаад тэр мэт нэгнийг үлгэр жишээ нэгэн гэж зарладаггүй юм бэ? Үнэндээ сансрын нисгэгч, хөлбөмбөгчин биш харин түүн шиг хүмүүсийг л алдаршуулах ёстой”
Жобс техник хангамжийн ирээдүйг буруу төсөөлж байв
1985 онд Жобс өнөөдөр ийм олон төхөөрөмж бүтээгчид гарч ирнэ гэж төсөөлж байсангүй. Үнэндээ түүний цөөхөн алдсаны нэг нь энэ байв.
“Компьютероор жишээ авахад энэ салбарт зөвхөн Apple, IBM хоёр л байна. Харин гурав, дөрөв, тав дахь өөр ямар нэг компаниуд бидний араас жагсаж, төхөөрөмж үйлдвэрлэнэ гэж би бодохгүй байна. Үүний оронд компаниуд программ хангамжид илүүтэй анхаарлаа хандуулах байх. Техник хангамж лав биш”
"Бяцхан, сүйтгэгч Стив Жобс"
Ингээд би сургуульд ороод үнэндээ их уйддаг байлаа
“Ээж минь намайг сургуульд орохоос өмнө уншуулж сургасан. Ингээд би сургуульд ороод үнэндээ их уйддаг байлаа. Тэгээд л бяцхан сүйтгэгч болсон юм даа. Та нар гуравдугаар ангид сурч байхыг минь харсан бол ч.
Би найзуудтайгаа нийлж ангидаа могой авч ирдэг байлаа, найзуудтайгаа нийлж тэсрэх бөмбөг дэлбэлдэг байлаа. Харин дөрөвдүгээр ангид ороод бүх зүйл өөрчлөгдсөн юм. Миний амьдралд таарсан цөөн хэдэн “гэгээнтнүүдийн” нэг нь Имогин Хилл гэх анги даасан багш минь байлаа.
Тэр хүн л надад сурах ёстой гэдгийг ойлгуулж өгсөн. Би тухайн жилд дэндүү их зүйл сурч мэдэж авсан юм. Тэр ч бүү хэл тавдугаар ангид орох жил минь намайг ахлах ангид орох хэрэгтэй гэж багш нар зөвлөж байв. Гэхдээ эцэг эх минь тийм зүйлийг хийлгэхээргүй ухаантай хүмүүс байлаа”
Жобс Билл Хевлетт рүү утас цохиж, HP-д ажилд орж байжээ
“Би 12 билүү 13-тай байхдаа ямар нэг зүйл бүтээхийг маш их хүсдэг байлаа. Тэгээд Пало Алтогийн утасны дэвтэр дээрээс Билл Хевлеттийн дугаарыг хайж олоод түүн рүү залгасан юм. Харин тэр их уриалагхан харилцуураа авч надтай бараг 20 минут ярилцсан.
Тэр намайг хэн гэдгийг ч мэдэхгүй хэрнээ зун ирж ажиллаарай гэсэн юм. Тэгээд би зун нь очиж бүтээгдэхүүн угсрах ажил хийж эхэллээ. Яахав угсрах ч гэх нь хаашаа юм. Хэдэн эрэг шураг эргүүлдэг байсан. Гэхдээ л би диваажинд байлаа.
Би HP-д очсон анхны өдрөө хэчнээн аз жаргалтай байгаа талаар өөрийн зөвлөх Крис гэдэг нэг залууд ярьж өгсөн юм. Крис надаас юунд хамгийн их дуртайг минь асуухад би цахилгаан төхөөрөмж гэж хариулсан. Харин Крисээс эргүүлээд асуухад тэр ‘Загас наадуулах’ гэж хариулсан юм. Тэр зун би мөн ч их зүйл сурсан даа”