Улаанбаатар төмөр зам рэйлбусыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ноос эхлэн Дархан-Улаанбаатарын чиглэлд явуулж байгаа. Рэйлбус Улаанбаатараас өглөө бүр 09.40 цагт хөдөлж, 13.20 цагт Дарханд хүрдэг. Дарханаас 13.30 цагт хөдөлж, Улаанбаатарт 17.40 цагт ирдэг энэ найдвартай унаа хуваарийн дагуу явж байна.
136 хүний суудалтай рэйлбусанд долоо хоногийн өдрүүдээс хамаарч өдөрт 50-120 хүн сууж байгаа гэнэ. Тасалбарын үнэ том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг байсан бол зорчигчдын хүсэлтээр катеринг буюу явуулын хоолны үйлчилгээг зогсоож тасалбарынхаа үнийг хямдруулжээ. Ингэснээр том хүн 15700, хүүхэд 6900 төгрөгөөр зорчих болжээ.
“Долоо хоногийн эхний өдрүүдэд дунджаар 50-60 хүн зорчдог бол баасан, бямба, ням гаригт зорчих хүний тоо нэмэгдэж дунджаар 120-д хүрдэг. Сар шинийн баяраар цаг агаар таагүй байсан тул рэйлбус ачаалал ихтэй, хүмүүс зогсоод ч хамаагүй явъя гэж хүсэлт тавьсан” хэмээн Улаанбаатар төмөр замын Тээвэр хариуцсан орлогч дарга Ш.Эрдэнэбулган ярилаа.