НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Йемений босогчдыг хэлэлцээр хийж, тус улсын ерөнхий сайдыг гэрийн хорионоос суллахыг уриалжээ.
“НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Йемений босогчид зэрэг бүхий л талуудыг хэлэлцээр, зөвлөгөөн хийж зөрөлдөөнтэй асуудлуудыг шийдэх, улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэхээс зайлсхийх, улс төрийн зохицуулалтыг тасалдуулж байгаа өдөөн хатгалга болон бусад нэг талт үйлдэл хийхээс татгалзахыг уриалж байна” хэмээн лхагва гаригт гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
“Аюулгүйн зөвлөлийн гишүүд Йемений хууль ёсны Ерөнхийлөгч Абд Раббу Мансура Хади гэрийн хорионоос суллагдсан үйл явдлыг талархан хүлээн авч байна. Одоо Ерөнхий сайд Бахах болон гэрийн хорионд орсон түүнчлэн хангалттай үндэслэлгүйгээр баривчлагдсан Засгийн газрын гишүүдийг ямар нэг нөхцөл тавилгүй нэн даруй суллахыг зөвлөлийн гишүүд босогчдоос шаардаж байна” хэмээн мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Энд дуулгахад 2012 оноос эхлэн төрийн эрхийг барьж байгаа Ерөнхийлөгч Абд Мансур Хадиг босогчид суудлаас нь түлхэн унагасан юм. Нэгдүгээр сарын сүүлээр тэрбээр Сана хот дахь Ерөнхийлөгчийн ордныг нь “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн эзэлсний дараа огцрох хүсэлтээ парламентад гаргаж байв. Улмаар хэдэн долоо хоног Ерөнхийлөгчийн ордондоо гэрийн хорионд орсон байгаад өнгөрсөн бямба гаригт суллагдсан юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Иран улс түүнийг суллахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд босогчдын эсрэг үйлдэл хийхгүй, шинэ засгийн бүтцийг тохинуулахад оролцохгүй гэсэн нөхцөлтэйгээр Ерөнхийлөгчийг чөлөөлж байжээ. Гэвч энэ долоо хоногт Хади өмнө нь өгсөн огцрох өргөдлөө буцаан татаж, үүрэгт ажилдаа эргэн орсон юм. Босогчдын бүхий л шийдвэрийг тэрбээр “хууль бус” хэмээн зарлаж байв.
Энд дуулгахад сүүлийн өдрүүдэд Йемений янз бүрийн улс төрийн хүчин НҮБ-ын тусгай төлөөлөгчийн оролцоотойгоор төрийн шинэ байгууллагуудыг тохинуулах тухай хэлэлцээр хийж байгаа юм. Түүнчлэн даваа гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Йемений эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгаж, Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех болон шийтийн босогчдын хоёр тэргүүнийг хориг арга хэмжээний жагсаалтанд оруулсан юм. 2016 оны хоёрдугаар сарын 26 хүртэл хориг арга хэмжээнд багтсан хүмүүсийг гадны улс орнууд руу явахыг нь хориглож, хөрөнгийг нь царцаажээ.
Эх сурвалж: Риа новости