Бүгд Найрамдах Казахстан улсын ардын чуулган 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ жилийн тав юм уу дөрөвдүгээр сард явуулахыг санал гаргасан талаар өмнө нь бид мэдээлж байсан.
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын 26-нд явуулах тухай тогтоолд Нурсултан Назарбаев өнөөдөр гарын үсэг зурлаа хэмээн AstanaTimes дамжууллаа.
Энэ талаар "Улс орон, ард түмний ашиг сонирхлыг харгалзан Үндсэн хуулийн 41-ийн зүйлийн 3.1-р зүйлийг үндэслэн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд явуулах тогтоолд гарын үсэг зурж байна" хэмээн Ерөнхийлөгч Назарбаевын албан ёсны сайтад бичжээ.
Харин Назарбаев Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгчийг иш татан орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна.
Нурсултан Назарбаев 1990-ээд оноос хойш Казахстаны улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа.
1999, 2005, 2011 оны сонгуулиар улиран сонгогдож байсан юм.
Эх сурвалж: AstanaTimes