ОБЕГ-аас мэдээлснээр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг “Доод нарийны эх” гэдэг газар өвөлжиж байгаа 18 өрх айлын малд малын халдварт өвчин гарсан байж болзошгүй мэдээллийг тус сумын малын эмч нарт хоёрдугаар сарын 20-ны өдөр ирсний дагуу малын эмч 24-25-ны өдрүүдэд үзлэг хийж урьдчилсан байдлаар малын гоц халдварт өвчин байж болзошгүй гэж эмнэл зүйн онош тавьжээ.
Улмаар голомтын бүсэд байгаа 18 өрхийн 7000 гаруй малд үзлэг хийхэд 100 үхэр, гурван тэмээ, 20 хонь, 70 ямаа нийт 193 толгой малд өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Аймгаас малын гоц халдварт өвчнийг оношлох түргэвчилсэн тест, вакцин, хамгаалах хувцас зэргийг өнөөдөр яаралтай хүргүүлэхээр болжээ.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, мөн тус аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н нэг хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг, Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н хоёр үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон байна.