Брент маркийн газрын тосны нэг баррель 60 ам.долларт хүрчээ. Сүүлийн хэдэн долоо хоногт “хар алт”-ны үнэ тогтвортой өсч байгаа юм.
Лондонгийн биржид өчигдөр /02.25/ Брент маркийн газрын тосны нэг баррель 60 ам.доллар байв. Харин АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 50.08 ам.долларын түвшинд хүрсэн байна.
АНУ-ын Эрчим хүчний яамнаас тус улсын “хар алт”-ны нөөц 425.64 сая баррелиас 434.1 саяд хүрэн өссөн бөгөөд энэ үзүүлэлт сүүлийн 80 жилийн дээд амжилт гэж мэдээлсэн.
Энэ мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унах вий хэмээн ОПЕК-ийн гишүүн орнууд эмээж байсан ч хар алтны үнэ тогтвортой байна.
Түүнчлэн Грекийн Засгийн газар болон Евро бүсийн эрх баригчид Грекийн зээлийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгасан нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн хэмээн Bloomberg мэдээллээ.
Ямартай ч газрын тосны үнэ ийнхүү өсөлттэй байвал удахгүй гурван оронтой тоонд хүрч магадгүй юм.