Лондонгийн их буучид талбай дээрээ Монакод 3:1 харьцаатай хожигдон нуман тулгуурт орлоо. Зочин баг Монакогийн Эмиратс цэнгэлдэхэд хийсэн үр дүнтэй тоглолт, тэднийг бараг л шөвгийн наймд орууллаа.
Тоглолтын 38 дах минутанд Жоффрей Кондогбиагийн алсын цохилт хамгаалагч Мертезакерын биенд ойн, чиглэлээ өөрчлөн Давид Оспинад хаах ямарч боломж гарсангүй тооны харьцаа 1:0 болсон юм.
Эхний үед тэргүүлсэн зочдоос сүүлийн хагас эхлээд төд удалгүй, 53 дах минутанд хамгаалагч Фабиньогийн эхлүүлсэн довтолгоог Димитар Бербатов гүйцээн, тооны харьцаа 2:0 болон талбайн эзэд хүнд байдалд орсон боловч идэвхитэй тоглож байсан их буучдаас 90+1 дэх минутанд Алекс Чемберлен гоолдон, хонгилын үзүүрт гэрэл асаав.
Харамсалтай довтолгоондоо хэт анхаарсан Арсен Венгерын хөвгүүдийн алдааг, Феррейра-Карраско ашиглан эцсийн цэгийг тавьснаар Францын баг Лондонд 3:1 харьцаатай хожил байгууллаа. Хариу тоглолтонд их буучид хамгийн багадаа 3 гоолын зөрүүтэй хожиж байж Аваргуудын лигийг үргэлжлүүлэх боломжтой. Эс бөгөөс энэ удаагийн тоглолт Эмиратс цэнгэлдэхэд болсон, энэ улирлын Аваргуудын лигийн сүүлийн тоглолт болох юм.