"Аль-Каида" алан хядах бүлэглэл ОХУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Тодруулбал Оросын байгалийн хий дамжуулах хоолой болон тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яамыг дэлбэлэх төлөвлөгөөг боловсруулж байсан аж.
2011 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн дайчид Осама бин Ладенийг барьсны дараа түүний гэрээс олдсон “Гадаад дахь ажиллагаа” баримт бичигт ийнхүү бичжээ.
Дээрх баримт бичгүүдийг өчигдөр /02.25/ Нью-Йорк хотод Пакистаны иргэн 28 настай Абид Нассирыг шүүх хуралдааны олон нийтэд дэлгэсэн юм.
Абид Нассирыг “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой бөгөөд Нью-Йоркийн метро, Манчестерийн худалдааны төвд болсон халдлагуудыг үйлдэхээр оролцсон хэмээн буруутгаж байгаа.
Харин Пакистан залуу тэрбээр энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Түүнчлэн тус баримт бичигт дурдсанаар алан хядагчид Европын орнуудад тэр тусмаа Их Британид халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Үүнтэй холбогдуулан бүлэглэлийн гишүүдээ Европын орнууд руу илгээж байсан бөгөөд тэдний зарим нь баривчилагдсан байна.
Эх сурвалж: ВВС