МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байж байхад АТГ-аас хоёр ажилтан очиж зарлан дуудах хуудас өгчээ.
Зарлан дуудах хуудсаар бол МАХН-ын дарга Б.Энхбаяр өнөөдөр 13.00 цагт АТГ-д очиж байцаагдах ёстой аж. Хамгийн гол нь АТГ-ын хоёр ажилтан ямар хэргээр АТГ-т дуудаж байгаагаа огт хэлээгүй гэдгийг МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж мэдэгдлээ.
“Монголын нийгэм өнөөдөр айдас хүйдэст автах боллоо. Чанга дуугарч болохгүй нэг, нэгнийгээ тагнаж чагнадаг болсон. Дүр эсгэсэн ардчиллаас дарангуйллын зам руу гулсаж байна. Монголын ардчилал улам бүр бүдгэрч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 35 тэрбум төгрөг завшсан АНУ-ын иргэдэд уучлал үзүүлсэн атлаа Монгол Улсын их хэмжээний өрийг тэглэсэн Ерөнхийлөгч Н.Энхбаяртай тооцоо бодох гэж байгааг гайхаж байна” гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Энэ талаар Ц.Шаравдорж даргаас зарим зүйлийг тодрууллаа.
-АТГ-ын ажилтнууд хэдэн цагийн үед ирсэн бол?
-Өчигдөр Энхбаяр даргын ээж 80 нас хүрч дарга ээждээ очиж хүндэтгэл үзүүлэх гээд бэлдэж байсан. Гэтэл АТГ-аас гэж өөрсдийгөө танилцуулсан Элбэгсайхан, Ганбаяр гэх залуус өрөөнд нь орсон. АТГ-ын хүмүүс ямар хэргээр байцаалт авах гэж байгаагаа огт хэлээгүй.
-Н.Энхбаярын хувьд ямар тайлбар өгсөн бол?
-АТГ ямар байгууллага гэдгийг би мэднэ. Өнгөрсөн хугацаанд би өөрийн биеэр энэ зовлон туулсан. Та бүхэн надад ямар хэргээр байцаалт авах гэж байгаагаа хэлэхгүй бол би зарлан хуудас авахгүй. Тэгээд ч өмгөөлөгчтэйгээ уулзаж зөвлөх хэрэгтэй байна гэсэн. Өмгөөлөгч нь хөдөө ажлаар явах юм.
-“Өргөө” зочид буудал, хэвлэх үйлдвэрийн байртай холбоотой асуудал дууссан уу?
-Шүүхээр шийдвэрлэгдчихсэн шүү дээ. Тийм болохоор нэг хэрэгт холбогдуулж дахин байцаалт авах ёсгүй биз дээ. АТГ ямар үйл ажиллагаа төлөвлөчихсөн байгааг хэлж мэдэхгүй л юм.
-Намын байртай холбоотой асуудал сөхөгдөөд байсан?
-Намын байртай холбоотой асуудал юу ч байхгүй. Энэ байрыг худалдаж авсан. Хууль ёсны дагуу худалдан авах гэрээ хийж 500 мянган ам.долларыг гурав хоногийн дотор шилжүүлсэн. Иргэний асуудлыг Н.Энхбаяр даргатай наалдуулах нь зохимжгүй.
-Зарлан дуудах хуудсаар бол өнөөдөр 13.00 цагт АТГ-т очих ёстой гэсэн. Өнөөдөр очиж байцаалт өгөх болов уу?
-Одоогоор хэлж мэдэхгүй байна. АТГ-т хууль цагдаагийнханд аливаа зүйлийг баасан гаригт хийдэг тогтсон уламжлал бий болж. Яахаараа баасан гарагийн 13.00 цагт дууддаг. Өнөөдөр мөрдөгдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол тухайн хүнд ямар хэрэгт холбогдуулж дуудаж байцаалт авч байгаа гэдгээ хэлэх ёстой. Цаана нь хүний эрхийн асуудал байгаа учраас тухайн хүн ямар хэрэгт дуудагдснаа мэдэж байж очих ёстой.
-Н.Энхбаяр дарга Монголд хэр удаан хугацаагаар ирсэн юм. Эмчилгээ нь дууссан уу?
-Эмчилгээ нь дуусаагүй үргэлжилж байгаа. Сар шинийн баярыг тохиолдуулж өндөр настай аав, ээждээ золгох гэж Монголдоо ирсэн.