УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа. Энэ хугацаанд МАН-ын бүлэг бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллав. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ.
МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийг хямралд хүргэсэн шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцсон. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлэнд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл ядуурал нүүрлэн, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулсан.
Эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөн. Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам л муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан.
Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг санаачилж батлуулсан.
МАН сүүлийн хоёр жил НЭГ ТӨСӨВТЭЙ байхыг шаардсан нь биеллээ олж, 2015 оноос энэ бодлого хэрэгжиж эхэллээ. "Чингис", "Самурай" зэрэг бондын мөнгөний үлдэгдлийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Нэг төсөвтэй болсон нь бондын зарцуулалтыг УИХ хянаж, ард түмэнд мэдээлж байх боломжууд нээгдсэн гэж үзэж байна.
2015 оны төсөв батлахтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр болов.
Ахмадын тэтгэврийн зээлийн хүү 18 хувийг 9 болгон буулгах санаачилга гаргав. Ач санах тухай хуулийн төслийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байна.