2024 он. Нэгэн япон хөгшин Олон Улсын Сансрын станцын хаалтын ажиллагааг үзэхийг хүсжээ. Гэвч тэр хэтэрхий хөгширсөн учир орноосоо босож чадахгүй. Гэхдээ санаа зоволтгүй ээ, тэр одоо Robear-ээ дуудахад л хангалттай.
Robear гэх энэ асрагчийг хүнтэй биш баавгайтай төстэй хийжээ. Японы Riken институтийн хөгжүүлсэн гурав дахь үеийн загвар нь 2009 онд танилцуулж байсан RIBA, 2011 онд танилцуулж байсан RIBA-II роботуудаас хамаагүй хөнгөн бөгөөд илүү болгоомжтой болсон байна.
140 килограмм гэдэг их сонсогдож болох ч өмнөх загвар нь 230 килограмм байжээ. Компанийн тайлбарласнаар “Роботын хөдөлгөөн арай удаан болсноор илүү хянуур ажилладаг болсон. Түүнчлэн гурван төрлийн мэдрэгчтэй учир өвчтөнийг гэмтээхгүйгээр орноос нь буулгаж, хэвтүүлж асарч чадна” гэжээ.
Тэдний таамаглаж байгаагаар энэ төрлийн роботууд хөгшин настай хүмүүсийг бусдын асаргаанаас гаргах бөгөөд гэр дотроо өөр хэн нэгний туслалцаагүй явна гэсэн үг. Дундаж наслалтаараа дэлхийд дээгүүр бичигддэг Японд сүүлийн жилүүдэд ийм төрлийн робот ихээр хөгжүүлж байгаа хэдий ч энэ робот бага зэрэг эвгүй төрхтэй л юм.