Толгой шилжүүлэн суулгана гэдэг энгийн нэг аймшгийн киноны зөгнөл биш юм. Хамгийн анхны толгой шилжүүлэн суулгах мэс ажилбарыг баримтжуулсан нь өнгөрсөн зууны дундуур Зөвлөлтийн эрдэмтэн Владимир Демиховын хийсэн гөлөгний толгой шилжүүлсэн явдал байжээ.
Мэдээж хэрэг ямар нэгэн харамсалтай явдлын улмаас толгойноос өөр хэсэг нь ажиллахгүй болсон хүн дахиад нэг удаа ч гэсэн алхах боломжийг алдахыг хүсэхгүй биз дээ
Хамгийн хачирхалтай нь түүний энэ ажил бүр ч их алдарт хүргэсэн мэс засал болох хоёр толгойт нохойг бүтээсэн юм. Мэдээж хэрэг түүний бүтээсэн эл амьтад хэдхэн өдөр л амьдардаг байв. Харин үүнээс хорин жилийн дараа доктор Роберт Уайт анхны бүрэн амжилттай толгой шилжүүлэн суулгах мэс ажлыг сармагчин дээр туршжээ.
Гэхдээ доктор Уайт мэс засал хийсэн сармагчныхаа нугасыг оролдоогүй орхисон юм. Ингэснээр сармагчин хөдлөх боломжгүй бөгөөд зөвхөн хүний тусламжтайгаар л амьсгалж байв. Энэ мэт туршилтуудын эцэст олон жилийн судалгааны явцад анагаах ухаан яг ийм төрлийн мэс засал хийхэд тун ойртжээ.
Доктор Сержио Канаверо анх 2013 онд өмнөх эрдэмтдийн туршлага дээр үндэслэн хүн дээр туршилт хийхийг хүсэж байгаагаа илэрхийлж байв. Түүний таамаглаж байгаагаар шинэ арга, орчин үеийн анагаах ухааны ачаар 2017 он гэхэд ийм хагалгаа хийж болно гэжээ.
Гэхдээ хийж болно гэдэг хийнэ гэсэн үг биш юм. Иймэрхүү хагалгаа хийхийн тулд биеийнх нь ихэнх хэсгээр хорт хавдар тархсан нэгэн эс бөгөөс аймшигтай ослын улмаас биеийнхээ дийлэнхийг алдсан нэгэн байх шаардлагатай. Тийм учраас л Канаверо шинэ баг бүрдүүлэн энэ оны сүүлээр төслийнхөө тухай дэлгэрэнгүй тайлбар хийх юм.
Ерөнхийдөө хагалгааг хийхийн тулд эхлээд шилжин суух гэж байгаа толгойг хангалттай хөргөх ёстой. Ингэснээр эс үхэх явц удаашрах бөгөөд хагалгаа хийх боломжтой болно гэсэн үг. Харин үүний дараа өвчтөний толгойг нугаснаас нь эвтэйхэн салгах хэрэгтэй. Эцэст нь донор болсон биед түүний толгойг суулгах бөгөөд нугастай нь холбох хэсэг хамгийн чухал бөгөөд нарийн ажиллагаа шаардах аж.
Гэхдээ хагалгааны төгсгөлд Полиэтилен гликол гэх бодис ашиглан өвчтөн болон донорын эсүүдийг хооронд нь нэгтгэнэ. Хагалгаа хийлгэх гэж байгаа хүн сар орчим хугацаанд комд байх бөгөөд хагалгаанаас нэг жилийн дараа гэхэд өөрөө алхаж чаддаг болох юм.
Харин донорын бие эд эрхтэн, шинэ толгойгоо хүлээн авахгүй байхаас сэргийлж дархлаа устгах эм өгч байх ёстой аж. Маш олон мэс засалчид түүний энэ санааг “Бүтэшгүй зүйл” гэж байгаа бол зарим нь зүгээр л ямар нэг тайлбар хийхээс татгалзаж байна.
Жишээ нь Калифорнийн их сургуулийн мэдрэлийн тасгийн мэс засалч Харри Голдшмит “Энэ төсөл бол асар том ажил. Биелэх боломж нь ч төдий хэмжээгээр бага. Би л хувьдаа энэ мэс засал бүтнэ гэж бодохгүй байна” гэжээ.
Гэхдээ доктор Канаверогийн хэлснээр ийм хагалгаа хийлгэхийг хүссэн хэд хэдэн хүн түүнд хандсан гэсэн юм. Мэдээж хэрэг ямар нэгэн харамсалтай явдлын улмаас толгойноос өөр хэсэг нь ажиллахгүй болсон хүн дахиад нэг удаа ч гэсэн алхах боломжийг алдахыг хүсэхгүй биз дээ.